ОХУ-аас явуулсан санал хураалтыг НҮБ хэлэлцэнэ

Хуучирсан мэдээ: 2022.10.01-нд нийтлэгдсэн

ОХУ-аас явуулсан санал хураалтыг НҮБ хэлэлцэнэ

ОХУ-аас явуулсан санал хураалтыг НҮБ хэлэлцэнэ

Украины эзлэгдсэн дөрвөн мужид Москвагаас бүх нийтийн санал хураалт явуулсан нь хууль бус гэж хүчингүйд тооцох НҮБ-ын тогтоолд ОХУ хориг тавьжээ. Энэхүү тогтоолын төсөл нь ОХУ-ын булаан авах үйл ажиллагааг бүх орон хүлээн зөвшөөрөхгүй байх, мөн Украинд явуулж буй бүрэн хэмжээний дайнаа нэн даруй зогсоож, нэн даруй цэргээ ямар ч болзолгүйгээр эргүүлэн татахыг ОХУ-аас шаардсан агуулгатай байв.

НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 15 орноос Хятад, Энэтхэг, Бразил, Габон улсууд санал хураалтад оролцоогүй байна.

АНУ, Албани улсаас өргөн барьсан уг тогтоолын төслийг НҮБ-ын 193 орны гишүүнчлэлтэй Ерөнхий ассамблейн хурлаар ирэх долоо хоногт хэлэлцүүлнэ гэж НҮБ дэх АНУ-ын  төлөөлөгч Линда Томас Грийнфилд мэдэгджээ. Аюулгүйн зөвлөлөөс ялгаатай нь Ерөнхий ассамблейн санал хураалтад хориг тавих эрхзүй байхгүй. “Ерөнхий ассамблейн уг санал хураалтаар дэлхий дахин бүрэн эрх, тусгаар тогтнолыг хамгаалсан гэдгийг харуулах болно” гэж тэрбээр онцолжээ.

“ОХУ нь нийтдээ Украины газар нутгаас 90 мянга гаруй квадрат метрийг булаан аваад байна” гэж Их Британийн  төлөөлөгч  Барбара Вүдвард мэдэгджээ.
Харин ОХУ-ын  төлөөлөгч Василий Небензья хэлэхдээ, Украины дөрвөн мужид болсон  бүх нийтийн санал хураалтыг Итали, Герман, Венесуэл, Латви зэрэг 100 гаруй орны ажиглагч ажиглаад ямар ч хууль бус зүйл илрүүлээгүй гэдгийг онцолжээ.

Эх сурвалж: Associated press

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж