АНУ-ын Нью-Йорк хот дахь ОХУ-ын Консулын барилга руу шүршдэг улаан будгаар шүршжээ. Энэ нь Украинд дайн хийж буй ОХУ-ыг эсэргүүцсэн үйлдэл гэж үзэж байна.
Манхэттен дэх ОХУ-ын Консулын барилгын гадна тал руу будаг шүршсэн байна гэх дуудлагыг Нью-Йорк хотын цагдаагийн газарт орон нутгийн цагаар өнгөрсөн шөнө 01:30 минут бүртгэгджээ. Цагдаагийн газраас хэргийг мөрдөн шалгаж байгаа ч сэжигтнийг баривчлаагүй байна гэв.
ОХУ-ын Консулын ойролцоо амьдардаг иргэн Рози Морс хэлэхдээ, будгаар шүршсэн нь “Урлаг шиг харагдаж байна. Харин утга нь Путины талаарх бидний мэдрэмжийг илэрхийлсэн байна. Энэ бол хорлон сүйтгэх ажиллагаа. Гэхдээ энэ нь Путин хүмүүсийг алж буйг ойлгосон нью-йоркчуудын илэрхийлэл юм ” гэж ярьжээ.
ОХУ нь Украины эзлэн авсан дөрвөн мужийг өөртөө нэгтгэхээ зарлахаас хэдэн цагийн өмнө энэ хэрэг гарсан бололтой. ОХУ-ын харвасан пуужин өчигдөр Украины Запорижжя хотод 30 орчим энгийн иргэнийг хөнөөсөн юм.
Хяналтын камерын бичлэгт малгайтай цамцтай, нүүрээ халхалсан хүн будаг шүршиж байгаа нь харагджээ. Барилгыг тойроод нэг хамгаалагч харагдаагүй байна.
эх сурвалж: the guardian
Холбоотой мэдээ