ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: БИ АЗТАЙ ХҮН ДЭЭ, ДЭНДҮҮ САЙН ХАНЬТАЙ | News.MN

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: БИ АЗТАЙ ХҮН ДЭЭ, ДЭНДҮҮ САЙН ХАНЬТАЙ

ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГА: БИ АЗТАЙ ХҮН ДЭЭ, ДЭНДҮҮ САЙН ХАНЬТАЙ

"News" агентлагдолоо хоногийн онцлох ярилцлагуудаа та бүхэнд эргэн хүргэж байна. Өнгөрсөн холоо хоног олны анхаарлыг татсан хийгээд заавал унших ёстой ярилцлагуудыг та бүхэндээ эргэн хүргэж байна.  

НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 77-р чуулган Нью-Йорк хотноо үргэлжилж байна. Энэ удаагийн чуулганы нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх оролцож, ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ. Мөн гадаад бодлогын эксперт, ахмад Элчин сайд Д.Баярхүү төлөөлөгчөөр оролцов. НҮБ-ын хурал болоод Монгол Улсын байр суурь, гадаад бодлогын асуудлаар Олон улсын харилцааны судлаач-профессор Д.Баярхүүтэй ярилцлаа.

Covid-19-ийн цар тахлын улмаас дэлхийн улс орнуудын гадаад бодлогын асуудал хүнд байлаа. Монгол Улсын хувьд ч гадаад харилцаа хаалттай байсан. Одоо харин сэргэж байх шиг байна?

-Сэргэх нь бүү хэл оволзож байна гэж би хэлэх байна. Манай гадаад бодлого маш идэвхтэй явж байна. НҮБ-ын гишүүн 193 улс орны дунд 3.5 сая хүн амтай, жижиг эдийн засагтай, геополитикийн өвөрмөц байдалд хашигдсан улс хэрнээ маш идэвхтэй гадаад бодлого явуулдаг гэдгийг 2022 оны турш харуулж чадаж байна. Бид өөрсдөө харлаа шүү дээ. Он дуустал дахиад гурван сар байна. Гадаад бодлого энэ эрчээрээ урагшилна гэдгээр би тэгж хэлж байна. Гадаад бодлогын хувьд маш их арвин ургац хураасан жил гэдгээ дахиад тэмдэглэе.

Энэ байдлаар бол Монгол Улсын идэвхтэй гадаад бодлогыг дэлхийн улс орнууд анхаарч тооцохоос өөр аргагүй. Яагаад Монгол руу хошуурч байна вэ, яагаад сонирхол татаж байна вэ гэдэг асуулт л өөрөө хариулт нь юм биш үү. Олон улсын тавцанд Монголын нэр хүнд автоматаар өсч байна.

-Цар тахал, геополитикийн асуудал гээд улс орнуудад шинэ сорилтууд их тулгарлаа. Улс орнууд тулгарч буй шинэ сорилтуудыг хэрхэн шийдвэрлэх талаар ямар санал, санаачилга гарав?

-Шинэ сорилтууд гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн үгэнд их тодорхой зааж өгсөн. Дан ганц цар тахал гэлтгүй байгаль орчин, геополитик, ган гачиг, уур амьсгалын өөрчлөлт зэрэг өргөн хүрээний шинэ сорилтууд бий боллоо гэсэн. Дээр би дурдсан даа. Чуулганы санал шүүмжлэлээс үзвэл хамгийн их хохирсон салбараар нийгмийн салбарыг нэрлэж байна билээ. Даян дэлхий дайн байлдаан, байгаль орчны хямрал, эдийн засаг, санхүү, пандемик гээд олон асуудалтай тулгарч байгаагаас дэлхий дээр хамгийн их хэлмэгдэж байгаа салбар нь нийгмийн асуудал мөн гэж зааж байна.

Тэр дундаа боловсрол хамгийн ихээр хохирлоо гэдгийг НҮБ өндөр хэмжээнд авч үзэж, “Хувьсаж буй боловсрол” сэдэвт хоёр өдрийн дээд түвшний уулзалт зохион байгууллаа. Боловсрол бол хүн төрөлхтөнийг аврах хамгийн том зэвсэг юм байна гэж үзсэн.

Хувьсаж буй боловсрол сэдэвт хурал дээр Монгол Улсын туршлагыг онцолсон. Сovid-19-ийн үед боловсролоо цахимжуулж, сургалтаа таслаагүй гэдгээр өндөр ач холбогдол өгч байна билээ. Тийм ч учраас боловсролын системээ зөв авч явсан гэж үзэж, тусгай өдөрлөг зохион байгуулах урилга манай улсад өгсөн. Дижитал боловсролыг Монгол Улс өндөр хэмжээнд авч явж байна гэж НҮБ дүгнэсэн. Энэ бол бас том ололт амжилт мөн шүү. Бид бахархах хэрэгтэй.

"ШХАБ-Д АЖИГЛАГЧААРАА БАЙНА, ДАХИН БҮҮ УРИАЛААЧ ГЭСЭН МЕССЭЖИЙГ ЕРӨНХИЙЛӨГЧ ӨГСӨН"

-ОХУ-Украины асуудалд Монгол Улс түдгэлзсэн байр суурь илэрхийлж байгаа. Сая НҮБ-ын хурал дээр ч В.Зеленскийг үг хэлэх саналд түдгэлзсэн байр сууриа илэрхийлсэн. Түдгэлзэж буй байр суурийг иргэд буруу, зөрүү ойлгох тохиолдол их байна. Энэ талаар та нэг тодорхой мэдээлэл өгөөч? 

-Анхнаасаа л түдгэлзсээр ирсэн шүү дээ. Монголын өвөрмөц байршил, Монгол-Оросын хамтын ажиллагаа, Оросоос хамааралтай байгаа бодит нөхцөл гээд яривал энэ талаар их гүрнүүд, гуравдагч хөршүүд маань бүгд л ойлгоно доо. 

Д.ГАН-ОЧИР: ЭДИЙН ЗАСАГ ИРЭХ ОНД 4.8 ХУВЬ ХҮРТЭЛ ӨСӨХ БОЛОЛЦОО БИЙ

Монголбанкны ерөнхий эдийн засагч Д.Ган-Очиртой ярилцлаа.

Засгийн газар, Монголбанкнаас хариуцлага нэхье, эс бөгөөс инфляци илүү өндөр түвшинд хүрч, ам.долларын ханш 5000 төгрөг давна шүү гэсэн “мессэж” тарж байна. Цаашид валютын ханшийн хэлбэлзэл ямар байх бол?

-Төлбөрийн тэнцлийн нөхцөл байдал хэр сайжрахаас шууд хамаарна гэсэн үг. Одоо энэ бодлогын тохиргоонууд импортын өсөлтийг хэр сайн сайжруулах вэ, нүүрс хэр амжилттай гарч чадах  вэ гэдэг хоёр асуудал бий. Ерөнхий том зургаараа дэлхийн зах зээл дээр эрдэс түүхий эдүүдийн үнэ харьцангуй өндөр түвшинд хадгалагдах боловч ерөнхий тренд буухаар байна. Тэгэхээр харьцангуй өндөр түвшинд байгаа энэ боломжийг ашиглаж, хэр бодит, биет хэмжээгээрээ гарч чадахаас экспортын орлого хамаарна гэж хэлнэ. Дээрээс нь бодлогын тохиргоонууд импорт, үйлчилгээнд нөлөөлнө. Нэгд, энэ бодлогын үр дүн, хоёрдугаарт, бусад орох валютын урсгалуудыг дэмжих арга хэмжээнүүдийн үр дүнтэй байдлаас төлбөрийн тэнцэл хамаарна. Түүнээс гадна валютын нөөц хэр өндөр түвшинд халгалагдах вэ, эргээд өсч чадах уу гэдгээс голлон хамаарна.

-Азийн хөгжлийн банкнаас саяхан танилцуулсан тайланд Монгол Улс 2023 оны тосвөө хумих шаардлагатай гэсэн “анхааруулга” өгсөн. Инфляцийг тогтоон барих гол зүйл энэ болов уу. Ер нь Төв банк төсөвт тодорхой хэмжээнд нөлөөлж чадаж байна уу? Засгийн газар, Сангийн яамтай хэр уялдаа холбоотой ажиллаж байна вэ?

-Мэдээж Монголбанк бол судалгааны ХАБ, хоёрдугаарт, санхүүгийн зах зээлийг бодлого зохицуулалтаар хангаж буй төв байгууллага. Тэр утгаараа Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл гэдэг юм уу, бусад техникийн түвшний уулзалтуудыг хийж, Засгийн газар, Сангийн яам, зохих түвшний хүмүүстэй уулзаж, санал бодлоо солилцож байна. Мэдээж, төсвийн бодлого, мөнгөний бодлого гээд үндсэн зорилтуудаа хангахын тулд нэг зүг рүү хараад явах ёстой гэдэг дээр санал нэг байна. Энэ утгаараа ч энэ жилийн төсвийн бодлого дээр шаардлагатай тохиргоонуудыг хийх болов уу гэсэн байдлаар асуудлыг харж байна.

"ИХ СУРГУУЛЬД ДОКТОРЫН ЗЭРЭГТЭЙ БАГШ ХИЧЭЭЛ ЗААНА"

Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан их, дээд сургуулийн багш болох хүмүүст заавал докторын зэрэг хамгаалсан байх шаардлага тавина гэж хэлсэн. . Үүнтэй холбоотойгоор докторын зэрэг хамгаалагчдад ямар шаардлага тавих, мөн их, дээд сургуулиудад ямар зохицуулалт хийх талаар Дээд боловсролын бодлогын удирдлага, зохицуулалтын газрын дарга Х.Тамираас тодрууллаа.

Энэ шаардлага хэрэгжсэнээр их, дээд сургуулиудын оюутан сурагчдын сурлага, боловсролын чанарт ямар ахиц гарна гэж үзэж байна вэ?

-Бакалавр, магистр, доктор гэдэг бол боловсролын зэрэг болохоос эрдмийн зэрэг биш. Иймд боловсролын зэргээр нэг шат илүү байж дараагийн түвшний хүнд багшлах нь зүйн хэрэг. Мөн тухайн түвшний хөтөлбөр хэрэгжүүлэхэд эзэмшсэн мэдлэг, ур чадвар өмнөх боловсролын  зэргээс илүү өндөр байх ёстой. Судалгаа, баримтын үндсэн асуудлыг шийддэг. Шинжлэх ухааны нарийн төвөгтэй асуудалд оновчтой дүн шинжилгээ хийж чадах ур чадвар эзэмшихийг шаарддаг. Хуульд их сургуулийн багш нар магистр, доктор болон түүнээс дээш зэрэгтэй байна гэж зааснаас хойш 30 жил болж байна.

С.БААСАН: БИ АЗТАЙ ХҮНДЭЭ, ДЭНДҮҮ САЙН ХАНЬТАЙ

“Ерөөс сэтгэл тогтож сууж чадахгүй юм. Намрын хонгор салхи салхилаад, модны навчис сэрчигнээд л….” хэмээн цонх руу ширтэн, санаа алдана. Тэрбээр “Намарт их хагацал үзсэн хүн байтугай зүгээр жаргаж яваа хүний сэтгэл тогтохооргүй болдог. Намар цаг их хүнд улирал юм” гэв.

Ийн Монголын их найрагч, Хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн агсны гэргий С.Баасанг ярилцлагынхаа хойморт урьсан нь энэ. Зорин ирсэн зочдыг Л.Саранхөхөө хүү нь угтан авч, гарын цай, хоолоор дайлав. Тэрбээр ээжийгээ аль болох тайван байж, сэтгэлээ барихыг зөвлөж, тусалж байлаа.

-Гадаа навчис шарлаж, хэдийнэ намар цаг иржээ. Яруу найрагчдын хамгийн дуртай улирал?

-Сэтгэл ерөөс тогтож сууж чадахгүй байна. Намрын хонгор салхи салхилаад, модны навчис сэрчигнээд л… Бага хүү маань “Ээжээ та Солонгос руу яваад ирэх үү л гэнэ. Би тэнд очоод олон хонох ч биш. Хүүхдүүдээсээ зардал гаргаад тийшээ явж яах ч билээ гэж бодож сууна.

-Нутаг руугаа явав уу. Хүмүүс сэтгэл санаагаа цэгцэлж, тайвшралыг олж авахын тулд нутгаа зорьдог шүү дээ?

-Үгүй ээ. Уг нь Л.Хасар маань намайг аваад  нутаг явна гэж байсан юм. Хүүгээ ярихаар уйлчих гээд хэцүү байна. Хөдөө  явалтгүй. Намар цагт тэнд бүр хэцүү. Намар их хүнд улирал юм байна. Элэг бүтэн байхдаа энийг анзаардаггүй байжээ.

-Нэрт яруу найрагч маань өдгөө бидний дунд байхгүй ч ард түмнийхээ сэтгэл зүрхэнд уран бүтээлээрээ мөнх оршиж байна?

-Байгаа мөртлөө байхгүй юм шиг хүн байхад, байхгүй мөртлөө байгаа юм шиг уран бүтээл нь ард түмний дунд оршиж байна. Саяхан Оюуны өмчийн газраас ханийн минь уран бүтээлүүдийг баталгаажуулж, гэрчилгээ өгсөн. Зохиолч, яруу найрагчдынхаа оюуны бүтээлийг ийм сайхан баталгаажуулж, гэрчилгээ олгож өмчлүүлж өгдөг болсон нь сайхан юм гэж бодож сууна. Ханийн минь шавь нар, дүү нар Ш.Гүрбазар, Д.Сосорбарам гээд олон сайхан уран бүтээлчид бий.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Дэмжигч 2022-10-01 192.82.67.116

Баасан гуайдаа эрүүл энх, аз жаргал хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье

Avatar

Дамдин-Од 2022-10-01 192.82.67.116

Улс эх орон минь хүн төрөлхтөний хөгжлийн нугачаанд өсөн дээшилсээр л байна. Хэр хурдан өсөж хөгжихийг ард түмэн маань л шийдвэрлэх байх даа. Ухаангүй ноёнд урагшгүй албат… гэдэг өвгөдийн сургаал байдгийг хүн бүхэн бодох л ёстой. С.Зориг агсан би …Монгол хүний саруул ухаанд итгэдэг… гэсэн алдарт үгэнд дуртай байдаг. Монголчууд тэнгэр заяатай улс гэдэгт ч итгэдэг.

Avatar

Зочин 2022-10-01 139.5.217.50

1921 оноос өмнө лам,мал, ангаар амь зогоодог, 99,9% нь бичиг үсэг мэдэхгүй,, бөөс, яр тэмбүүнд баригдсан, хүн нь цөөрсөөр 400000 хүрэхгүй болсон, дэндүү хоцрогдсон жижиг орныг 100 жилд МАН ард түмэнтэйг хамт орчин үеийн төвшинд хүргэсэн. Эдүгээ ардчиллыг гутаасан харгис этгээдүүд улсын хөгжилд гол саад тотгор болж байгаа нь харамсалтай

Avatar

Зочин 2022-10-01 192.82.86.184

боломж бол мэдээж байгаа… даан ч ТА НАР БОЛГОХГҮЙ БОЛГОХЫГ Ч ХҮСЭХГҮЙ ЭЭ. ЧАДАХ Ч ҮГҮЙ . 101 жил манийгаа удирдсан энхрий хайрт намын минь мэргэн бодлого заавраар хөгжөөд НҮХЭН ЖОРЛОНДОО одоо мөн ялгадсаа үнэрлээд сууж байгаа бид яаж, хэзээ , хэний үед дэлхийн ядаж дунд түвшиний соёл иргэншилтэй улсын хэмжээнд очин оо…

Avatar

Зочин 2022-10-01 202.9.46.240

sakhal usendee barigdsan savsag sagsuu khugshin anujin avgain amrag bsanshtee kkk

Avatar

Зочин 2022-10-01 122.201.21.2

Энэ мглбанкны нөхөр тувт худал ярих юмдаа. Hey mongolbank is just miserably failed ok? Одоо юу ч гээд нэмэргүй дээ

Avatar

Балдан 2022-10-01 66.181.165.189

Худ худ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж