Монголын интервенционист ардчилал | News.MN

Монголын интервенционист ардчилал

Монголын интервенционист ардчилал

Монголын интервенционист ардчилал

1924 онд зохион байгуулагдсан МАХН-ын 3-р их хурал, мөн тухайн онд батлагдсан анхдугаар Үндсэн хуулиас хойш Монголын социалист эдийн засгийн системийн түүх албан ёсоор эхэлнэ. Тэгш байдлыг эрхмээ болгосон социализмын замаар Монгол улс 70 орчим жил замнасан ч амжилт олсонгүй буюу хөгжлөөр хамгийн буурай, номенклатура анги дангаар ноёрхдог, хувь хүний эрх чөлөө огтоос үгүй тогтолцоог бүтээсэн билээ. Эдийн засаг дахь бүх үйлдвэрлэлийг төр явуулдаг, бүх хуваарилалтыг төр шийддэг энэхүү систем эдийн засгийн чадамжгүйгээсээ шалтгаалан 1990-ээд онд нуран унав.

Пост-коммунист улсуудын олонход иргэд нь олон намын дундаас санал өгөх эрхтэй болсны нэгэн адил Монгол улс ч бас ардчилалд шилжлээ. Ардчиллын 32 жилийн хугацаанд эдийн засгийн нөхцөл өмнөх үетэй харьцуулахад тодорхой хэмжээгээр дээшлэв. Гэвч төрийн номенклатура анги байсаар байхын сацуу хувь хүний эрх чөлөө өдрөөс өдөрт хумигдсаар. Хууль тэгш бус үйлчилдэг явдал, төрийн эрх мэдэлтнүүдийн чинээлэг байдал, эдийн засгийн зогсонги байдал зэрэг нь ард олныг бухимдуулж буй, ардчилалд итгэл алдарч байгаагийнх нь голлох шалтгаан. Тэд төрийнхөн болон төртэй хэлхэлддэг хүмүүс хамгийн баян, хөдөлмөрлөөд олсон нь хүрдэггүй нийгэм бий болсонд эгдүүцэж байна. Өвчний үр дагаварт тавгүйтэх монголчууд оношоо буруу тодорхойлдог. Өөрсдийнхөө ямар эдийн засгийн системд амьдарч буйгаа мэддэггүй нь, ардчиллыг капитализмтай хольж ойлгодог нь зовлонгийнх нь үндэс.

Монголчууд нийтээрээ ардчиллыг капитализм гэж боддог. Угтаа капитализм бол эдийн засгийн, ардчилал бол улс төрийн систем. Монгол улс хэзээ ч капиталист байгаагүй бөгөөд интервенционизм, гуравдагч зам, дундыг баримтлах бодлого, социал демократизм гэж өөр өөрөөр нэрлэгддэг төрийн оролцоот эдийн засгийн системтэй орон юм. Үнийн хяналт, квот, лиценз, чанар, аюулгүй байдлын стандарт, татвар, гадаад валютын хяналт, татаас, мөнгөний нийлүүлэлт, төрийн зарцуулалт зэрэг интервенционист арга хэмжээнүүдийг ардчиллын он жилүүдэд засаг толгойлсон, засагт багтсан нам бүр тасралтгүй ашигласаар ирэв. Түүнчлэн, сонгуульд ялахын тулд сонгогчдод "үнэгүй" зүйлс амлаж сонгогчдын саналыг худалдаж авах аж. Сонгуулийн өмнө намайг, биднийг дэмж гэж мөнгө тараах, сонгуулийн дараа аваарай гэж үнэгүй юм амлах хоёр мөн чанарын хувьд ижил. Ялгаа нь эхнийх нь хууль бус, хоёр дахь нь татварын мөнгөөр хийгддэг хууль ёсны үзэгдэл. Халамжийн төр үр дүнд нь үүсжээ.

Интервенционизм, социал демократизм нь хүн болгонд муугаар тусдаг байсан бол уг систем даруй солигдоно. Сонирхлын бүлгүүд болох бизнесменүүд, улс төрчид, халамж хүртэгсдэд сайнаар нөлөөлдөг болохоор өдийг хүртэл оршин тогтнож байна.

(1) Эдийн засаг дахь төрийн оролцооны арга хэмжээнүүдийг бизнесменүүд өрсөлдөгчдөө зайлуулахын тулд, санхүүжилт авахын тулд төрөөс шаарддаг. Төрөөс онцгой эрх, давуу тал олсон компаниудыг хувийн хэвшил гэж дуудаж үл болно. Ихэнх бизнесменүүд, ялангуяа томоохон бизнесменүүд чөлөөт зах зээлд дургүй агаад тэдэнд төр өмчөө хамгаалахад нь бус, бусдын өмч рүү халдахад нь хэрэгтэй. (2) Төрөөс "үнэгүй" олгогдох бараа, үйлчилгээнүүд байх нь соёлт иргэншлийн шинж хэмээдэг, тэгш байдлыг сурталчилдаг социал демократ улс төрчид, намууд эдийн засгийг зохицуулах, төрийн зарцуулалтыг нэмэгдүүлэх сонирхолтой. Улс төрийн ардчилалтай хосолсон эдийн засгийн интервенционизм нь тэдгээр улс төрчдийн хувьд авлига авах, хулгай хийх, бүх насаараа төрд өндөр алба хаших хэрэгсэл. (3) Дээрх улс төрчидтэй хамсаж бүтээлч, хөдөлмөрч хэсгийнхний мөнгийг завшдаг давхарга хүчирхэгжсэнийг ярих хүний тоо нэлээд олширсон нь тус асуудал ужгирсныг харуулна.

Социализмтай адилгүй нь, интервенционизм үйлдвэрлэлийн хэрэгслийн хувийн өмчлөл, бизнес хийх орон зайг хязгаарлагдмал ч атугай олгодог. Энэ нь бүрэн ядуурал руу орчихоогүйн учиг. Гэлээ ч эдийн засгийн эрх чөлөө хумигдах тусам амьжиргааны түвшин доройтно. Эрх баригчид болон эрх баригчидтай эвссэн намууд халамжаа ч өгч чадахаа байна. Төрийн оролцооны аль ч арга хэмжээ зорилгодоо хүрч чадахгүй нь, байдлыг улам дордуулах нь эдийн засгийн хууль. Өөрөөр хэлбэл, социалист цуст хувьсгал ирэх нөхцөлийг тэгш байдал, ардчилал мэтийг ярьсан социал демократууд бэлддэг. Тэдний төрийн оролцоо эдийн засгийн уналтыг л авчрах ба чөлөөт зах зээлгүй улс дахь чөлөөт зах зээлийг зүхэгсэд ингэж төрдөг, нэмэгддэг. Монголд ардчилал гажуудаагүй. Гажуудсан ардчилал гэдэг сонгууль луйвардахыг хэлдэг болохоос социализм, интервенционизмын замыг сонгочихоод капитализмын үр дүнг хүлээхийг хэлдэггүй юм.

Шийдлийг хүн бүр эрнэ. Өрнөдийн орнуудын туршлагыг нутагшуулъя гэдэг үг хамгийн олонтаа давтагдах юмсанж. Үүнийг хэлж буй хүмүүст эдийн засгийн ухааны байтугай дэлхий дахинд юу өрнөж буй тухай мэдлэг ерөөс үгүй. Монголын эдийн засагчид, сэхээтнүүд, улс төрчид, бюрократууд "Өрнөдөд ч гэсэн ингэдэг" гэх үгээр эдийн засаг дахь төрийн оролцоо бүрээ нэвтрүүлж, зөвтгөж ирснийг анзаарах сөхөө хэнд ч алга.

Өрнөдийн улсууд эдийн засгийн хөгжлөөрөө Монголоос хол дээр байдаг нь олон хүнийг төөрөгдүүлдэг. "Алдагдсан боломжийн өртөг" хэмээх ухагдахууны талаарх ойлголтгүй тэд чөлөөт зах зээлийн төлөөх баруун жигүүрийн нам, улс төрч АНУ болоод Баруун Европын аль нэг улсыг удирдаж байсан бол тухайн улс байгаагаасаа хавьгүй илүү хөгжин цэцэглэх байсныг үл харна. Бүр том алдаа нь тэрхүү орнуудыг чөлөөт зах зээлийн эдийн засагтай гэж сэтгэнэ. Ийн бодоход нь терминологийн өөрчлөлт буруутай. Өрнөдийг либерал гэгддэг намууд жолооддогийг гадарлах ч тэнд либерал гэх нэршлийг зүүнтнүүд өөриймшүүлчихсэн тул либералууд нь эдийн засгийг хорьдог, зохицуулдаг, татвар өндөр тогтоодог, халамжийн хөтөлбөрүүдийг нэхдэг гэдгийг мэдэхгүй. Яг энэ хүмүүс улс төрийн спектрумыг газар зүйн зүгтэй андуурах нь элбэг. Баруунд (West) зүүний үзэл (leftism) давамгайлж буй учраас "барууны үзэл" гэсэн үгийг жинхэнэ барууны үзлээр (right wing) бус, Баруун дахь зүүний үзлээр (Western leftism) төсөөлнө.

Монголын төр гаднаас хуулж буй бодлогоо хэрэгжүүлэхдээ алдаа гаргадаг учир улс маань хөгждөггүй гэдэг ойлголт түгээмэл. Үгүй. Харин ч тултал хэрэгжүүлдэг. Өрнөдийн интервенционизмын бодлогыг дуурайхаар Монгол ядуу байхаас аргагүй. "Яагаад Өрнөдийн улсуудын эдийн засаг гуравдагч ертөнцийн орнуудын хэмжээнд доройтохгүй байна вэ?" гэсэн асуулт тавигдах нь зүйн хэрэг. Хариулт нь капиталын хуримтлал, үйлдвэрлэлийн хэрэгслийн зөрүү. Зүүн жигүүрийн бодлогыг ашигласаар байвал сүйрэх нь цаг хугацааны асуудал. Өрнөдөд интервенционист идеологи ноёлж байна, социализмд ойртож байна.

Рекорд инфляцийн үед засаглах АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден 700 тэрбум долларын өртөгтэй "Инфляцийг бууруулах акт"-ыг батлалаа. Амьжиргаа нь муудаад байна гэж иргэд нь гомдоллоход АНУ-ын АН илүү өндөр татвараар амыг нь тагласан нь энэ. Үүгээр тогтохгүй, тэрээр оюутны зээлээс 10 мянган долларыг нь төрөөс хаана гэв. Канадад Трюдо албадан вакцин эсэргүүцэгчдийн банкны дансыг царцаав, "Online Streaming Act" гэдгээр бүх аудио, видео контентын агуулгыг цензурлах "Главлит" байгуулахаар зүтгэхийнхээ хажуугаар азотын ислийг бууруулна хэмээн фермерүүдийг нухчина. Европын Холбоо уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх нэрийдлээр гишүүн улсуудынхаа фермийн тоо, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний хэмжээг хүчээр багасгахаар төлөвлөчихсөн, гүйцэтгэх гэж оролдож буй. Нүүрсний, цөмийн цахилгаан станцуудыг хаасан Европын Холбооны бюрократууд сэргээгдэх эрчим хүчийг дэмжихээр 1 их наяд еврогийн өртөгтэй "European Green Deal"-ийг эхлүүлчихсэн. АНУ-ын Холбооны нөөцийн банк, Европын Төв банк гэлтгүй бүх төв банкнууд инфляцийн бодлогыг барина. "Бид хэт их мөнгө хэвлэчихжээ. Үр дагаврыг нь тооцсонгүй. Бөмбөгний араас гүйх 8 настай хүүхэд шиг л аяглаж байна." гэдэг нь Олон Улсын Валютын Сангийн захирал Кристалина Георгиевагийн үг.

Хэдэн аравны турш хэрэгжсэн бусад интервенционист арга хэмжээнүүдийг нь дурдаад дуусахгүй. Өдгөө Өрнийн "чөлөөт ертөнц"-ийн орнуудад Карл Марксын "Коммунист намын тунхаг"-т багтсан 10 зорилтын 6 нь бүрэн, 4 нь бүрэн бус биелжээ. Тэдгээр улсуудын бүх лидер, томоохон корпорациудын удирдлагууд "Та юуг ч өмчлөхгүй бөгөөд аз жаргалтай байна." уриатай "Дэлхийн эдийн засгийн форум"-ын гишүүн. Хүмүүсийг өмчгүй болгоно, хэрэглээг хязгаарласан нормын карт олгоно, биед нь чип суулгана, хүний генийг өөрчилнө зэрэг зорилтоо тус байгууллага ил тавьчихсан. Сталин, Маогийн нийгэмчлэл, Хитлерийн евгеникийн туршилтыг үргэлжлүүлэх сэдэлтэй Клаус Швабын дагалдагчид хүний бүх зүйл төрөөс хараат тоталитаризмыг бүтээхээр тэмүүлнэ. Бодлого, идеологийг нь шүүмжлэх сонгодог либералуудыг ардчилалд заналхийлэх аюул гэж хочлон шоронд хийхийг задгай номлоно.

Монголчууд социализмыг 1920-иод онд Зөвлөлтийн большевикуудаар буюу Оросын Социал Демократ Намынхнаар хүчээр тулгуулсан бол, 100 жилийн дараа Өрнөдийн социал демократуудаас сайн дураараа хүлээж авч байна. Өөрсдийгөө анти-социалист, анти-коммунист гэж үздэг Монголын зүүнтнүүд социализмыг либерал ардчилал нэрээр оруулж ирнэ. Энэ бол тэд интервенционизм нь социализмд хөтөлдгийг, тэгш байдлын идеал нь тэгш бус байдлыг гааруулдгийг ухдаггүйн илрэл. Александр Солженицыны хэлснээр "Хүмүүс эрх чөлөөтэй бол тэгш бус, тэгш бол эрх чөлөөгүй байна." Хүмүүс тэгш бус. Иймээс тэгш нийгмийг бүтээхийн тулд хүчээр тэгшитгэх нь зайлшгүй. Яг энэ тэгшитгэх эрх мэдэл нь төрийнхнийг жирийн иргэдээс тусгаарлан тэгш бус болгодог.

Ард түмний хувьд материаллаг байдлаа дээшлүүлэх, интервенционизм, социализмыг зогсоох, эрх чөлөөтэй байх цорын ганц зам бол Кантильон, Бастиа, Мизес, Хазлитт, Ротбард нарын боловсруулсан эдийн засгийн ухааныг судлах, Локк, Жефферсон нараас эхтэй "сонгодог либерализм"-ын идеологийг баримтлах юм. Азанд найдаж эс болно. Сингапурын Ли Куан Ю, Чилийн Аугусто Пиночет шиг чөлөөт зах зээлийн системд ээлтэй ганцаар засаглагч гарч ирэх магадлал дэндүү бага.

(Австрийн суут эдийн засагч Людвиг фон Мизесийн шилдэг эссенүүд болон "Төлөвлөгөөт Хаос" нэрт бэсрэг номоос нь бүрдсэн "Бүтээлийн Түүвэр" хэмээх цоо шинэ ном хэвлэгдэн гарлаа.)

Х.Билгүүнбаяр

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

23 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-10-01 192.82.81.11

Юу хэлэх гээд байгаа нь ойлгомжгүй .Тодорхой үзэл санаа гэхээр зүйл алга байна

Avatar

Erdenet 2022-10-01 202.126.90.7

Элбэгдорж яагаад баян юм бэ?

Avatar

Зочин 2022-10-01 139.5.217.50

Бохир орчуулга байна. Бантан гэдэг энэ байх. Улстөр эдийн засгийн нийтлэг нэр томьёо бараг алга. Их гадаад хэл, философи мэддэг болох гэвүү, бузарлаж гүйцэж, Завсар нь Монголын тухай өөрийн үзлийг шцргуулжээ. Энд ээ социализмын үед эрх чөлөө огт байгаагүй гэж гүтгэсэн байх юм. Ардчилал баруун зүүн намуудын өрсөлдөөн дээр биелэлээ олж бн.

Avatar

Зочин 2022-10-01 172.58.61.18

12

Avatar

Зочин 2022-10-01 172.58.61.18

poxry##

Avatar

xto tebe lubiti,Pridtl,ashiglaj,1killerx 2022-10-01 172.58.61.18

CR 8;? killer syrtchilj,batarei#

Avatar

Зочин 2022-10-01 202.9.46.154

Ардчилал нэрээр хэдэн нөхөд улс орныхоо эд хөрөнгийг хувааж аваад, газрын доорх баялагыг өөрсдөө авч бусдад зараад авилгал, хээл хахууль шударга бус үйлдэл хийгээд баөйхад хүмүүс яаж ардчилалд талтай байх билээ. Манай ардчилал бол дэлхийн ардчилалаас тэс өөр юм. Монголд социалист хувьсгал ялснаар улс шиг иулс болсон. Социалист хувьсгал ялаагүй бол Хятадын бүрэлдэхүүнд одоо хүртэл байх байсан. Хятадын бүрэлдэхүүнд байсан бол ардчиллын гэдэг нөхдийн хэд нь хүн болох байсан бол. Эх түүхээ нулимдаг

Avatar

Зочин 2022-10-01 192.82.80.17

Гадаад нэр томьёо их байна, философидлоо гэнэ үү энэ сэтгэгдэл бичсэн улсууд. Энгийн улс төр эдийн засгийн нэр томьёонуудыг ойлгохгүй байгаа бол өөрсдөдөө л гомд доо.

Avatar

Зочин 2022-10-01 203.91.115.54

Баярлалаа. Жаахан гэгээ тусгалаа.

Avatar

Зочин 2022-10-01 202.9.46.240

монгол бол хуурамч ардлалтай яг үнэндээ авилгажсан цагдаагийн дэглэмтэй улс шүүдээ

Avatar

Зочин 2022-10-01 202.55.188.102

УИХ гэж хулгайч худалчаар дуурсэн байгууллагыг тараая!

Avatar

Зочин 2022-10-01 172.56.35.245

Монгол яг одоо авилгалын… орон болоод б.а

Avatar

Зочин 2022-10-01 139.5.218.191

аж үйлдвэржиж байсан орныг уул уурхайн түүхий эд бэлтгэлийн орон болгосныг ард чилал гэдэг юм байна

Avatar

Зочин 2022-10-01 192.82.86.189

ОРЧИН ҮЕД ХООСОН ФИЛОСОФИДОЖ ЦЭЦЭРХЭХ МОДНООС ГАРААД ОЛОН ЖИЛ БОЛЖ БАЙНА ШҮҮ ДЭЭ. ИЙМЭРХҮҮ ХООСОН ОНОЛДОХ ЦЭЦЭРХИЙЛЭЛ ХҮЙТЭН ДАЙН ДУУССАНААС ХОЙШ ОЛОН НИЙТ ҮҮНИЙГ ЧИНЬ ОЙЛГОХ БИТГИЙ ХЭЛ МЭРГЭЖЛИЙН ХҮМҮҮС Ч СОНИРХОХОО БАЙСАН ШҮҮ ДЭЭ

Avatar

Зочин 2022-10-01 103.26.195.138

Тэгээд шууд буудалцах хэрэгтэй гсн санаа шургуулаад бна уу?

Avatar

зочин 2022-10-01 103.229.121.200

Маш сайн нийтлэл байна. Гол нь Монголчууд ойлгоход маш хүнд. Хүмүүсийн боловсрол, хэлний мэдлэг дутагдах учир цааш цаашдаа арай энгийнжэр тайлбарлах хэрэгтэй юм болов уу

Avatar

зочин 2022-10-01 150.129.141.113

ёстой хэнд хэрэггүй санаа авах юм ч байхгүй нэг л сайхан гадаад нэр томьёо, бичсэн хүн нь ч энэ нэр томьёоныхоо учрыг гаргаж чадахгүй ийм нохонй баас шиг нийтлэл нэртэй хон хэвлүүлж байхаа болих хэрэгтэй

Avatar

Зочин 2022-10-01 188.95.34.48

GALZUU HUNII UDRIIN TEMDEGLEL gj ALDARTAI ZOHIOL BAIDAG

Avatar

Зочин 2022-10-01 66.181.190.203

Жинхэнэ тэгш эрх,баялгийн хувиарлалт чинь соц нийгэмд байсан юм шүү,та нар хичнээн харлуулаад үнэн юм үнэнээрээ,одооных шиг дарга,баячуулын хүүхдүүд нэг тусдаа,ядуус нэг тусдаа сургуульд сурдаггүй,аль чадалтай нь хүссэн хувиараа авдаг байлаа.Хүн төрөлхтөний мөнхийн хүслэн,үнэгүй эмнэлэг,үнэгүй боловсрол хаана байв,муулаад байдаг соц нийгэмд!!!Ажилгүй хүн,я***н хүүхнүүд,траншейныхан, хар тамхичид гэж муухай бүхэн та нарын магтаад байдаг ардчилсан нийгэмд чинь бий болсныг бүү март,соцыг бүү муул!!

Avatar

Зочин 2022-10-01 66.181.160.74

Үүнийг бичсэн хүний нэрийг яагаад бичдэггүй юм бэ???

Avatar

Зочин 2022-10-01 202.55.188.82

Гадаадаас нь энийг нийтлэ гэж өгсөн болхоор ямар Жорж гэлтэй биш

Avatar

зочин 2022-10-01 66.181.182.35

Дэлхийн бүх хүн мэддэг хэдхэн гадаад үг л орсон бна шү дээ. Эдгээр үгийг мэдэхгүй хүнтэй юу ч ярихав дээ, их сайхан орчуулж

Avatar

Зочин 2022-10-01 103.229.120.52

ямар их гадаад үг хавчуулсан юм бэ хуучны соц үеийн коммунистууд шиг л юм бичсэн байх юм маяглаж ядчих юм

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж