ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр Украины эзэлсэн дөрвөн мужийг Москвад нэгтгэхээр болсноо зарласан. Үүний хариуд АНУ-аас ОХУ-ын Төв банкны захирагч, Аюулгүйн зөвлөлийн гишүүд зэрэг 1000 гаруй хувь хүн, компанийг хар жагсаалтдаа оруулжээ.
АНЖ-ын Сангийн яамны зарласан хар жагсаалтад Оросын хууль тогтоох байгууллагын гишүүд, санхүүгийн дарга нар, цэргийн дэд бүтэц, хангамжийн чиглэл хамгийн их өртсөн байна. АНУ-ын Худалдааны яамны мэдээлснээр экспортын хяналтыг зөрчсөн гэх жагсаалтад 57 компанийг оруулсан бол, Төрийн департментаас 900 орос хүнд визний хязгаарлалт тавьжээ.
Үүний зэрэгцээ Украины Ерөнхийлөгч Владимир Зелкнскийн хэлэхдээ, Киев нь Умард Атлантын цэргийн эвсэлд /NATO/ нэгдэх оролдлогоо яаравчилна гэв.
Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын мэдээлснээр Украины дайнаас болж 2023 онд дэлхийн эдийн засаг 2.8 их наяд ам.долларын хохирол амсана гэж тооцжээ.
Эх сурвалж: Associated press
Холбоотой мэдээ