БАЙР СУУРЬ: Цалин нэмэгдэхгүй хэрнээ юмны үнэ өссөөр байна

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

БАЙР СУУРЬ: Цалин нэмэгдэхгүй хэрнээ юмны үнэ өссөөр байна

БАЙР СУУРЬ: Цалин нэмэгдэхгүй хэрнээ юмны үнэ өссөөр байна

Валютын ханш, шатахууны үнийн өсөлт, экспорт, импортын гацаа, тээврийн зардлаас шалтгаалаад бараа бүтээгдэхүүний үнэ өдрөөс өдөрт өсч байна.  Энэ нь иргэдийн амьдралд том дарамт болж буй юм. Монголын гурил үйлдвэрлэгчдийн холбооноос эдийн засгийн нөхцөл байдлын улмаас гурилын үнэ 50 хувиар нэмэгдэнэ гэж өнгөрсөн Лхагва гаригт мэдэгдсэн. Тэгвэл өнөөдөр /2022.09.29/ гурилан бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдийн төлөөллүүд талх, нарийн боовны үнэ 30-50 хувь нэмэгдэнэ гэж мэдээллээ. Энэ нь иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй.  Энэ талаар иргэдийн байр суурийг сонслоо.

Иргэн М.ОТГОНБАЯР: Бид өөр үнэтэй, өндөр зэрэглэлийн хүнс хэрэглэж чадахгү. Монголчууд мах, гурил идэж байна. Өмнөх үнээсээ хоёр нугараад явчихаар хэрэглээгээ их танаж байна даа. Амьдрах гэж зүтгээд байх юм. Улам ээдрээтэй болоод байх шиг. Байсхийгээд нэмэх юм. Болохгүй шүү дээ.

 

 

 


Иргэн Ц.БУЯНДЭЛГЭР: Цалин нэмэгдэхгүй хэрнээ юмны үнэ өсөөд байна. Ажлаад байсан хэрнээ улам л хоол хүнснийхээ үнийг дийлэхгүй болоод байх юм. Би цайны газар ажиллуулдаг. Гурилын үнэ нэмэгдсэн, дагаад хоолныхоо үнийг нэммээр байна. Тэгэхээр үйлчлүүлэгч багасна гэх айдастай. Яавал нэг аятайхан болох юм, мэдэхгүй явна даа.

 


Иргэн Б: Бидний хүнс ердөө  гурил, мах. Тэгэхээр гурилын үнэ нэмбэл улам л хэцүүднэ. Талхаа таллаж авдаг байсан айлууд ачв чадахгүйд хүрэх байх.  Ард түмний амьдрал тэр өсөөд байгаа валютын ханштай чинь цуг өсч дэвжихгүй байна. Цалин тэтгэвэр огт нэмэгдээгүй. Би 400 гаруй мянган төгрөг авдаг. Одоо гурилан бүтээгдэхүүн ч авахаа больсон. Дийлэхгүй байна.

 


Иргэн Д.МӨНХТУЯА: Монголчуудын ажил, амьдрал ямар байдалтай байгаа билээ. Ар гэрээ тэжээх гэж яваа олон хүн өнөөдөр аль чадахаараа ажиллаж байна. Бидэнд маш хүнд тусч байна. Бодит байдал дээр хэрэгжихэд олон олон асуудал дагуулах байх.

 

 


Иргэн Ц.ЭНХЦЭЦЭГ: Ажиллаж, хөдөлмөрлөж байгаа иргэдээсээ татвар аваад л байдаг. Эргээд тэтгэврийн хөгшид нь талх, боорцгондоо ч хүрэхгүй тэтгэвэр авч байна. Тогтолцооноосоо эхлээд нэг л болж өгөхгүй байгаа санагддаг. Төр засаг нь тэтгэвэрт гарсан хөгшдөө гуйлга гуйгаад байгаа юм шиг амьдруулж болохгүй шүү дээ.

 

 

 

А.САЙХАНБАЯР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХахаХаха
3
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж