УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уран сайханч болов

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уран сайханч болов

УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уран сайханч болов
Ховд аймгаас сонгогдсон, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж үе үе олны хэл амны бай болох нь бий. Тэрбээр өнгөрсөн жил Хан-Уул дүүрэгт согтуугаар автомашин жолоодож, зам тээврийн осол гаргаж байв. Мөн эрхэм гишүүн чуулганы индэр дээрээс сөрөг хүчний байр сууриа илэрхийлж, тусгайлан бэлдсэн лоозонтой зогсч "сахилгагүйтдэг". Түүний тойрогтоо ажиллаж байх үедээ сонгогчдоо хооллож, мөн авьяасаа үзүүлж буй бичлэг олон нийтийн сүлжээнд цацагдаж, багагүй шүүмжлэл дагуулаад байна.
Тэрбээр сонгогчдоо аяга хоолоор "авлигадсан"-д иргэд бухимдаж буй илэрхийлж буй юм. Үнэндээ УИХ-ын гишүүд тойрогтоо очиж, сонгогчиддоо бэлэг тараах, хооллох нь хэвийн үзэгдэл болсон. УИХ-ын гишүүн Д.Пүрэвдоржийн хувьд "найранд гурван дуутай" хүн. Тэрбээр өнгөрсөн зун нутаг усандаа наадамлаж явахдаа захчин түмний өв соёлын "Тонжоо" наадамд өөрийн авьяасаа гайхуулсан нь бий. Түүний дуулахыг харсан хүмүүс улс төрөөр биш, урлагаар явсан бол илүү хол явах байжээ гэж дүгнэх болсон юм.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ХахаХаха
5
ЗөвЗөв
5
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж