ONDO, алдарт NOKIA компанитай хамтарч ажиллахаар болжээ | News.MN

ONDO, алдарт NOKIA компанитай хамтарч ажиллахаар болжээ

ONDO, алдарт NOKIA компанитай хамтарч ажиллахаар болжээ

ONDO, алдарт NOKIA компанитай хамтарч ажиллахаар болжээ

Монгол Улс 2023 оноос үйлчилгээ эрхлэгчдийн радио давтамжийг 5G технологийн үйлчилгээнд ашиглуулах боломж бүрдүүлэх, холбогдох тусгай зөвшөөрөл олгох эрх зүйн зохицуулалттай. Үүрэн холбооны ONDO оператор энэхүү шинэ үеийн дэвшилтэт технологийг хамгийн түрүүнд зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Энэ зорилгын хүрээнд өнөөдөр Финландын алдарт NOKIA компанитай 5G сүлжээ байгуулах гэрээ болон Стратегийн хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.

Энэ нь зөвхөн ONDO компаниас гадна Монгол Улсын харилцаа холбооны салбар дахь түүхэн үйл явдал юм. Өнгөрсөн хугацаанд харилцаа холбооны салбарын үйлчилгээ гаднын технологийг ашиглаж хийгддэг байсан бол Nokia компанитай удаан хугацааны хэлэлцээр хийсний үндсэн дээр технологийн хөгжүүлэлтийн салбарт хамтарч ажиллахаар болжээ. Ингэснээр ONDO Nokia-тай хамтарч, технологи хөгжүүлэх, цаашлаад бүтээсэн технологио дэлхийн зах зээл дээр гаргах боломж бүрдэж буй юм.

5G сүлжээний технологи нь бидний одоо ч хэрэглэсээр байгаа 2G сүлжээнээс даруй 1000 дахин илүү хурдтай. Ийм учраас хүн болон машин хоорондоо холбогдоход илүү уян хатан, хурдан, хоцрогдолгүй байх боломж бий болгож чаддаг. 5G технологи нь шинэ, өндөр түвшний, илүү бүтээлч үйлчилгээнүүдийг амьдралд нэвтрүүлэхэд тусалж, замын хөдөлгөөнийг илүү аюулгүй, хотын амьдралыг зохион байгуулалттай, бизнесийн экосистемийг уялдаатай болгож, уул уурхай, газар тариалан төдийгүй метаверс, ердийн видео тоглоомын хөгжлийг өмнө нь хэзээ ч байгаагүй түвшинд хүргэнэ. Өөрөөр хэлбэл, 5G технологи тун удахгүй та бидний өдөр тутмын амьдралын салшгүй нэг хэсэг болох болно.

ONDO компанитай 5G болон бусад салбарт хамтран ажиллахаар хэлцэлд хүрч, гэрээнд гарын үсэг зурсан NOKIA компани 5G сүлжээний дэд бүтэц, технологийн үйлдвэрлэлээрээ дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг юм. NOKIA дэлхийн 130 улсын технологи, судалгаа, хөгжүүлэлтийн салбарт 2000 оноос хойш нийт 130 тэрбум еврогийн хөрөнгө оруулсан бөгөөд таван тивийн 17 улс дахь инновацийн төвөө шууд удирдан ажиллуулдаг.

2021 онд 22.2 тэрбум еврогийн цэвэр борлуулалт хийсэн энэхүү компани 9 Нобелийн шагнал, 8 Эмми, 2 Грэмми, 1 Оскарын шагналыг эзэмшдэг. Өнөөдөр NOKIA компанийн технологи, төхөөрөмжийг дэлхийн 6.6 тэрбум хүн өдөр тутмын ажил, амьдралдаа ашигладаг бөгөөд технологийн салбарт дэлхийн тэргүүлэгч энэ компани 6G сүлжээний дэд бүтэц, технологи дээр хэдийнэ ажиллаад эхэлсэн байна.

Үүрэн холбооны үйлчилгээ үзүүлэхээс гадна технологийн хөгжүүлэлтээ өөрсдөө хийдэг ONDO компани технологийн дэвшил ба Монгол оюуныг хослуулан дэлхийн зах зээлд гарахаар зорин ажиллаж байгаа билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

21 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-30 202.126.89.168

Mood mongoloor duusdagaa gej ichij uhmeer yum odoo ehlej bgaa genee bas l nogoo hamtarsan ooriin tolgoi bhgui chsdvar buur ch bhgui

Avatar

Зочин 2022-09-30 64.119.17.178

Хэрээ мэдэхгүй мөн их юм ярьцгаах юм аа манайхан. Nokia зөвхөн гар утас үйлдвэрлэдэг компани биш шүү дээ. Гар утасны зах зээлээ Samsung, Apple-д алдсан ч дэд бүтэцийн тоног төхөөрөмж үйлдвэрлэлээрээ аваргуудын нэг.

Avatar

Зочин 2022-09-30 150.129.140.166

haha ue unguruusun zuildee shuud gere ebaiguulj bgaamu 3310 duussan company shde

Avatar

Зочин 2022-09-30 192.82.74.146

Үеээ өнгөрөөсөн хэнд ч хэрэггүй nokia.

Avatar

Зочин 2022-09-30 64.119.16.26

дэлхийг ул болгох юм

Avatar

Зочин 2022-09-30 202.21.108.162

Доор улныхан комм шаачиж

Avatar

Зочин 2022-09-30 45.133.182.18

Чи өөрөө ул албайна даа

Avatar

Зочин 2022-09-30 202.21.109.91

Ene ongoison baagii chin naad usee p is daa yu bee almas shig um oorigoo goy haragddag gej bodoogui l bailtai

Avatar

Зочин 2022-09-30 202.55.188.92

amjilt husey kazakstanii zah zeeliig bazaarai

Avatar

Зочин 2022-09-30 202.126.90.96

Сэлхийн зусланд ондо сүлжээ үнэхээр муу бнаа.

Avatar

Зочин 2022-09-30 183.177.100.4

odoo tgd 6g 7g 8g 9g geed ywj ogohiin bishu goe2

Avatar

Ariunaa 2022-09-30 202.55.188.89

Baga tolj ikh data hereglej bga ONDO taalagdaj bga shu boon hemnelt

Avatar

Зочин 2022-09-30 120.22.111.39

Busad n ch gesen hamtarch hogjuuldeg l dee. Ericsson bailaa gehed tuunii system iig dotood programmuudtai inplement hiih gej mobicom iin 100 hun heden sar heden jileer ajilladag bgaa

Avatar

Иргэн 2022-09-30 64.119.24.7

Нокиа технологи нь гар утасны зах зээлээс жаахан шахагдсан даа гээд тодорхой чиглэлээр хамтарч тууштай ажиллаж болох л юм ай ти хөгжлийг хэр баргийн компаниуд гүйцэхгүй бна аа

Avatar

Зочин 2022-09-30 66.181.161.11

danhnii ajil haha

Avatar

Зочин 2022-09-30 66.181.160.117

Тайвань улс микро чип үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгч болсон шиг манай улс нэг чухал салбарыг дагнан дэлхийд нэрээ гаргах хэмжээнд хөгжүүлж чадвал сайхан л юмсан??!!

Avatar

Зочин 2022-09-30 202.9.46.169

Манай МАНыг дэлхийн улс төрд гаргавал бүх орныг манайх шиг болгож манайхаас дорыг нь бүр үгүй болгож гайхамшигийг үзүүлж дэлхийг ангайлгана ш дээ.

Avatar

Зочин 2022-09-30 172.56.34.72

Монголд 4G хангалттай
5G хүний эрүүл мэнд ялангуяа тархи толгой чих мэдрэлд / хүчтэй долгион/муу нөлөөтэйг бас анхаармаар…

Avatar

Зочин 2022-09-30 104.28.84.84

Aan za heehe

Avatar

zohcin 2022-09-30 66.181.179.174

saihan hudlaa s***h yum aa

Avatar

Ондонокиа 2022-09-30 202.55.188.84

Монголд технологи, айти л сайн хөгжүүлж, дэлхийд гарах хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж