ОХУ: Хилийн ойролцоо цэргийн комиссууд нээж байна

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

ОХУ: Хилийн ойролцоо цэргийн комиссууд нээж байна

ОХУ: Хилийн ойролцоо цэргийн комиссууд нээж байна

Орос эрчүүд хэсэгчилсэн дайчилгаанд дуудагдахгүйн тулд эх орноосоо дүрвэсээр байна. ОХУ-ын эрх баригчид энэ үйлдлийг таслан зогсоохын тулд хилийн ойролцоо цэргийн комиссууд нэмж нээхээр болжээ. Тухайлбал, Казахстантай хиллэдэг Саратов мужийн Озинки шалган нэвтрүүлэх боомтод цэрэг татлагын шинэ комисс нээснийг албаныхан өчигдөр (2022.09.29) мэдэгдэв. Мөн тус улстай хиллэдэг Астрахань мужийн гарам дээр цэрэг татлагын төв нээхээр болжээ.

ОХУ-ын өмнөд хэсэгт орших Гүржийн хил рүү энэ долоо хоногийн эхээр цэрэг илгээсэн тухай бид өмнө нь мэдээлсэн. Гүржийн хилийн Верхны Ларс боомт болон Финландтай хиллэдэг Торфянка шалган нэвтрүүлэх боомтууд дээр цэрэг татлагын комисс байгуулагдав. Улс орноо орхин гарах гэж буй эрчүүдэд бүгдэд нь дуудлагын мэдэгдэл гардуулна гэж албаныхан хэлжээ.

Түүнчлэн Самара муж дахь хоёр том боомт хотын автобусны буудлууд өчигдөр (2022.09.29) Казахстаны хилийн Уральск руу явах чиглэлээ зогсоосон байна. Энэ нь Самара болон Тольятти гэсэн хотууд юм.

Ерөнхийлөгч Путин хэсэгчилсэн дайчилгааны талаар зарласнаас хойш 194 мянга гаруй орос иргэн дүрвэсэн мэдээлэл байна. Тэд ихэвчлэн хөрш Гүрж, Казахстан, Финланд руу дүрвэсэн бөгөөд ингэхдээ автомашин, унадаг дугуйгаар, эсвэл явганаар хил нэвтэрчээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам зөвхөн алба хааж байсан туршлагатай 300 мянган цэрэг татна гэсэн боловч ачир дээрээ шалгуурт тэнцээгүй эрчүүдийг хэдэн зуун мянгаар татаж байна. Иргэдийг тайвшруулахын тулд дайчилгааны явцад алдаа гарсан гэж Аюулгүйн зөвлөлөөс мэдэгдсэн. Түүнчлэн алдаа гарч, андуурч дуудагдсан эрчүүдийг эх оронд нь буцаана гэж хүртэл хэлжээ.

Эх сурвалж: BAY NEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
4
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХөөрхөнХөөрхөн
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж