Монголыг хувийн хэвшлийнхэн л хөгжүүлнэ! | News.MN

Монголыг хувийн хэвшлийнхэн л хөгжүүлнэ!

Монголыг хувийн хэвшлийнхэн л хөгжүүлнэ!

Монголыг хувийн хэвшлийнхэн л хөгжүүлнэ!

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн үйлдвэрчний эвлэлээс өчигдөр мэдээлэл хийжээ. Мэдээллийнх нь товч утга “Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төрд авсан шиг аваад өг”. Үнэндээ, төрд очсон өмч болгон үнэгүйддэг, эзэнгүйддэг, дампуурдаг нь гэм биш жам болсон л доо. Жишээ гэвэл хар мянгаараа байна. Хамгийн сүүлийнх нь “Хөтөлийн цемент шохойн үйлдвэр” байна.

Төрийн өмчийн болон төрийн оролцоотой компаниудын өр нийтдээ 18 их наяд. Эсрэгээрээ төрийн өмчит компаниудын захирлын орлого жилээс жилд өссөн байх. Өөрөөр хэлбэл, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг төрд авсан шиг авбал хулгай, луйврын үүр овоохой болно. Бэлээхэн сургамж, дуулиант хэргүүд, баримт нотолгоо зөндөө байна. “Эрдэнэт” үйлдвэрт  гэхэд таван саяын бэлгэвч шахсан гэдгээс эхлээд.

"Дарханы төмөрлөгийн үйлдвэр"-ийн үйлдвэрчний эвлэлийнхэн төрд очсоноор үйлдвэрийнх нь үйл ажиллагаа сайжирч, өөрсдийнх нь амьдрал дээшилнэ гэж бодоод байх шиг. Гэвч өмнөх жишээнүүдээс харахад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” төрд очсоноор төрийн дарга, даамлуудын эхнэр хүүхэд, цүнх баригчид, намчид л очно. Жирийн иргэдийн хүүхдүүд тэнд ажиллах боломж хумигдана. Төрийн өмчийн бодит байдал ийм л байдаг. Нөгөөтэйгүүр Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх төслийг намын тавиулаад, популистууд амжилттай хэрэгжүүлэх нь юу л бол. Л.Наранбаатарын байгаа байдлаас харвал өөрийнх нь хэлснээр “баларсан юм” болох байх.

Үйлдвэрчний эвлэлийнхний өчигдрийн хэвлэлийн хурал, өнөөдрийн “Кью Эс Си” компаниас гаргасан залруулга мэдээллийг уншихад “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ийг төрд авах шийдвэр гаргаснаараа дахиад л нэг дампуу үйлдвэртэй болох шинжтэй.

Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх концессийн гэрээг Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн хавар цуцалсан.  Тодруулбал, энэ оны дөрөвдүгээр сард Эдийн засгийн хөгжлийн яам болон “Кью эс си” ХХК-ийн хооронд 2014 оны дөрөвдүгээр сарын 4-нд байгуулсан “Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийг хэрэгжүүлэх” концессын гэрээг цуцалсан тухай мэдэгдлийг “Кью Эс Си”-д хүргүүлэх, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК-ийн удирдлагын эрх болон хөрөнгийг “Кью Эс Си” компаниас шилжүүлж авахыг холбогдох хүмүүст Засгийн газрын хуралдаанаас үүрэг болгож байлаа.

Үүнээс хойш таван сарын хугацаа өнгөрч, энэ хугацаанд төсөл нам гацав. Төр оролцоогүй байсан бол төслийн үйл ажиллагаа хэвийн үргэлжлэх байсан байх. Энэ төсөл маань үндсэн хоёр зорилготой. Уул уурхай, металлургийн цогцолбор байгуулах төслийн гол зорилго нь монголчууд өөрсдөө ган үйлдвэрлэдэг болох л байсан. Одоо бараг мартсан нь дээр байх, цементийн салбар өнөөдөр юу болж байгаа билээ, үйлдвэр тэг зогссон, хомсдол үүссэн, үнэ хөөрөгдсөн…?!

Энэ бүхнийг эрүүлээр, бас бодитоор харвал Монголын эдийн засагт хэрэгтэй нэг төсөл мөн зогсож байх шиг.

"Кью Эс Си” залруулгадаа “Монголыг монголчууд хөгжүүлнэ” гэсэн байна лээ. Үнээн, Монголыг монголчууд хөгжүүлнэ. Гэхдээ эвлэлийнхэн, намчид, шоучид биш, Монголын инженерүүд, хувийн хэвшлийнхэн л хөгжүүлнэ.

Ж.ЭРХЭС

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ТэнэглэлТэнэглэл
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-09-30 202.9.40.231

Наадуул чинь Эрдэнэтийг аваад төрд төлөх татвар яаж буурсаныг мартаагүй байна. Менежментийн гэрээгээ яаж биелүүлсэн билээ. Бас захиалгаар NEWS -ээр худлаа бичүүлээхд байна даа. Эрдэнэт, Хөтөл, Дарханы төмөрлөг бүгд л нэг л улс төр бизнесийн бүлэглэлийн луйвар шүү дээ. Толгойлогч нь хүзүүгүй, гардагч нь халзан,. сахалт гээд л тодорхой.

Avatar

Зочин 2022-09-30 64.119.22.127

Луйварчдын танил үг байна. АНУ, Хятадын төрийн компаниуд яагаад ашигтай ажилладаг аан? Дарханы төмөрлөгийн үйлдвэр, Хөтөлийн цементийн үйлдвэрийг үнэгүй аваад дойлуурын тэрбумтан болчихоод дансандаа мөнгөгүй балгас болгосныг төр аваад босгож байна. АНын луйварчид хувийн өмч энэ тэр гэж одоо авна гэхүү. 1990- 2016 он хүртэл АН ингэж ашигтай бүхнийг луйвардсан байхийм

Avatar

mgl 2022-09-30 202.179.11.230

Turiin zuv bodlogo, tatvariin uyan hatan system, zuv hyanalt geed olon yum nemegdej baij uls hugjinu. Ternees bish huviin hevshil dangaaraa barahgui. Tom bayachuul bol bur hudlaa. Ted heduulhenee bayan baij busad ni yaduu bailgahiin tuluu l yavna. Odoo Amnerikiig haraarai. Micheal Moore-iin Capitalism-True Love gedeg barimtat kino (Univision-d mongol heleer baigaa)-g uzvel tom kapitalistuudiin unen turhiig duraital gargasan.

Avatar

Харьцуулагч 2022-09-30 49.0.178.197

30 жил болсон юмны эсрэг ярьдаг уул нь нүдтэй бол харахаар байгаа биздээ, нэг тийм зөв \нэгдэл\ хослол хэрэгтэй байгаа, та тэгвэл ардчилалыг сонгодог утгаар нь хөгжүүлнэ гээд тайлаад яваа ч дээ, тэвэл муриселд хурал хийнэ, элэбэгээ гэгч болно, энэ том оргил шүү \түүний хувьд\ давт давт, шинэ юм үгүй…

Avatar

Зочин 2022-09-30 192.82.86.189

ЭРДЭНЭТ, МОНГОЛЦВЕТМЕНТ, ТАВАНТОЛГОЙ, III, IV ЦАХИЛГААН СТАНЦ, УБТЗ, МИАТ, БАГАНУУР ХХК, ЕР НЬ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУДЫН ОРЛОГО МОНГОЛЫН ХӨГЖЛИЙГ АВЧ ЯВАА ЮМ БИШ ҮҮ. МЭДЭЭЖ ЦӨӨН ХУЖВИЙН ХЭВШИЛ БИЙ. MCS, MAX, ENERGY RESOURCE ГМ. ТИЙМЭС АЛЬ АЛЬ НЬ ЧУХАЛ ГЭЖ ЯРИХ ХЭРЭГТЭЙ. ИПОТЕКИЙН ЗЭЭЛ, ЗОРИЛТОД БҮЛЭГ, ТЭТГЭВРИЙН 350 МЯНГАН ИРГЭД, ЕБС, ЕР НЬ ТЭГЭЭД НИЙТ 190 МЯНГАН ТӨРИЙН АЛБАН АЛБАН ХААГЧДЫГ ХУВИЙН ХЭВШИЛ АВЧ ЯВААГҮЙ, ХАМГИЙН ТОМ ТАТВАРЫН ОРЛОГО БҮРДҮҮЛЭГЧ НЬ ТӨРИЙН ӨМЧИТ КОМПАНИУД ЮМ.

Avatar

Зочин 2022-09-30 66.181.161.5

Mash zuv huviin hevshliihen l hugjuulne…

Avatar

Зочин 2022-09-30 103.229.122.216

Мал минь хувийн юм хийж байгаа хүн хувиа л бодно!Зөв менежмент ухамсаргүй байсан цагт улс хэзээ ч хөгжихгүй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж