Дэлхийн хошой аварга Д.Мөнхзул рекламд тоглох мөрөөдөлтэй

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Дэлхийн хошой аварга Д.Мөнхзул рекламд тоглох мөрөөдөлтэй

Дэлхийн хошой аварга Д.Мөнхзул реклам сурталчилгаанд тоглох хүсэл мөрөөдөлтэй гэнэ. Тэрбээр шатрын түүхэн дэх ховор амжилтын эзэн. Монголын оюунлаг ирээдүй болсон Д.Мөнхзул шатрын спортоос гадна 2012 онд “Бяцхан мисс” улсын уралдааны фото миссээр шалгарч байжээ.

Тэрбээр Румын улсын Мамаиа хотноо 2022 оны есдүгээр сарын 5-наас 17-ны өдрүүдэд Өсвөрийн шатарчдын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголоос түүхэндээ анх удаа 16 насандаа түрүүлж, дэлхийн хошой аварга болоод буй юм.

Монгол Улсын өсвөрийн шатарчдын дунд эгч, дүү гурван Зул бий. Тэднийг Монголын шатрын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваахүүгийн Мөнхзул, Хонгорзул, Өнөзул гэдэг. Эгч дүүс Монголдоо төдийгүй олон улсын тэмцээнд эх орныхоо нэрийг гаргаж яваа өсвөрийн шатарчид билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж