Х.Болорчулууны ашиг сонирхол гурилын үнэд нөлөөлөв үү? | News.MN

Х.Болорчулууны ашиг сонирхол гурилын үнэд нөлөөлөв үү?

Х.Болорчулууны ашиг сонирхол гурилын үнэд нөлөөлөв үү?

Х.Болорчулууны ашиг сонирхол гурилын үнэд нөлөөлөв үү?

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг сайд болов уу үгүй юу гурилын үнэ нэмэгдэхээр болж байна. Ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу танхимын сайд нартаа халаа сэлгээ хийж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулууныг томилсон. Х.Болорчулууны хувьд “Дорнод гурил” компанийг зуун хувь эзэмшдэг болох нь ЖДҮ-ийн дуулианаар тодорхой болж байв. Түүнийг сайдаар томилогдоход иргэдийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэйг нь хэлж, шүүмжилж байв.

Х.Болорчулууныг сайд болсноос хойш сарын хугацаа өнгөрч, гурилын үнэ 50 хувиар өсөх муу мэдээ дуулдаж эхэллээ.

Үйлдвэрлэгчдийн зүгээс ОХУ-ын дайны улмаас улаанбуудай, дизель түлшний үнэ, хил гаалийн тодорхойгүй байдал, ачаа тээврийн үнэ, валютын ханш өссөн учраас гурилын үнэ 30-50 хувь өснө гэж сануулж байна. Тэдний хэлж буйгаар цар тахал, дайн байлдаан, хилийн гацалт, валютын ханшийн өсөлтөөс болж үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж байгаа аж. Мөн гол нэрийн бүтээгдэхүүнээ дэмжин ажиллахыг Засгийн газраас хүсч байна. Өөрөөр хэлбэл, гурилын үнэ нэг "нугарах"-ыг сануулж, түүнийг дагаад талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөхийг анхааруулж буй юм. Гурилын үнэ өссөнөөр иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэнэ. Харамсалтай нь, салбарын сайд дээрх асуудлаар нэг ч үг хэлэхгүй чимээгүй суугаа нь түүний ашиг сонирхлыг батлав уу гэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

22 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

иргэн 2022-09-30 43.242.242.59

Мэдээж ш дээ. ашиг сонирхолын зөрчилтэй хүнийг салбарын сайдаар томилдог дүүрчихсэн ЕС шүү

Avatar

zochin 2022-09-30 192.82.89.41

САЙН МЭДЭЭ

Avatar

Зочин 2022-09-30 202.179.21.234

Сэтгүүлч гуай гурлын үнэ аль хэдийний нэмэгдчихсээн.

Avatar

Зочин 2022-09-30 66.181.182.19

Шал утгагүй шалтгаанаар сайдуудыг халж солихоо болиочээ ! Засагаа тогтвортой байлгаж, ажлыг нь хийлгэх хэрэгтэй шүү дээ !

Avatar

Зочин 2022-09-30 192.82.73.72

Энэ новшийг зайлуулаачэээ. АТГ шалгаачэээ. Барьж хориоч

Avatar

Zochin 2022-09-30 103.212.119.66

Мэргэжилтэнээр төрд ороход ашиг сонирхолын зөрчилтэй гээд оруулдаггүй дээ

Avatar

зочин 2022-09-30 66.181.182.35

Энэ балай ноймер нэг попорчин гурлын чэнжийг үтэр түргэн огцоруулах хэрэгтэй болж дээ, юуун Сарантуяагийн улны айл.

Avatar

Зочин 2022-09-30 103.57.93.161

ашиг сонирхлын илтэд зөрчилтэй ЗАСГИЙН ГАЗАР байгуулсан ДАНХАР толгойтыг огцруулъя

Avatar

Кса 2022-09-30 202.126.88.212

Зорилго бол ерөөсөө л энэ шүү дээ, Болорчулууны. Урд нь шаймгар Эрдэнэчимэг яруу тодоор өөрийн хүслийг лоббидож чадсан. Бизнесийн өөрийн хүслээ төр засгийн хэмжээнд гүйцэтгэхийг олигархи, олигарчлал гэдэг юм. Ёстой бисдаа юм аа.

Avatar

Зочин 2022-09-30 192.82.65.172

zam bardag xxl hun zamen caid hiigeed.

Avatar

Зочин 2022-09-30 192.82.65.172

shuud nolooloj bgaam.tor tootsoogui yum baihdaa.

Avatar

Зочин 2022-09-30 192.82.77.224

ЭНЭ ХҮНЭЭР САЙД ХИЙЛГЭНЭ ГЭДЭГ ЭМГЭНЭЛ ЮМ ДАА. ЭНЭ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИГҮЙ Ч БАЙЛАА ГЭСЭН ЭНЭ ЮМ ХИЙХ ХҮН МӨН ҮҮ ???????. СОНГОГЧИД НЬ ХАРААРАЙ

Avatar

Зочин 2022-09-30 66.181.160.117

Энэ хүн чинь 100% сонирхолын зөрчилтэй этгээд байна шүү дээ!!! Ийм юмыг сайдаар тавьсан нь Оюун-Эрдэнийн буруу!!! Энийгээ хал хал!!!

Avatar

үнээ өөрсдөө тогтооно 2022-09-30 59.153.86.195

яам үнэ тогтоож болдог болцыму, бид өөрсдө үнээ тогтоох ёстой

Avatar

Зочин 2022-09-30 59.153.86.195

Ертөнцийн эзэн анх Израйльчуудыг сонгон аваад Синай хэмээх уулан дээр Мөшэхэд номлосон 10 чухал сургаал хууль бий. Үүнийг хүмүүс цаг ямагт санаж явбал амьдралаа зөв жолоодож чадна хэмээн сургадаг.

Avatar

mgl 2022-09-30 202.179.11.230

Mongol tur uneheer muu ajillaj baina.

Avatar

АТГ яагаад энэ талаар мэдээлэл өгөхгүй байна 2022-09-30 192.82.67.137

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулууныг томилсон. Х.Болорчулууны хувьд “Дорнод гурил” компанийг зуун хувь эзэмшдэг болох нь ЖДҮ-ийн дуулианаар тодорхой болж байв. Түүнийг сайдаар томилогдоход иргэдийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэйг нь хэлж, шүүмжилж байв.

Avatar

Би 2022-09-30 66.181.176.187

АТГ-нхан байна уу байна уу ………. наад ард түмэн чинь ул боллоо. Та нарын нөгөө үнэнч хуульчид чинь хаана байнаа.

Avatar

Зочин 2022-09-30 202.126.90.55

ЭНЭ ЗАСАГ АРАЙ Л ДЭНДҮҮ АШИГ СОНИРХЛЫН ЗӨРЧИЛТЭЙ БАЙНА. НҮҮРСНИЙ УУРХАЙТАЙ ХҮН ЭРЧИМ ХҮЧНИЙ САЙД ГУРИЛЫН ҮЙЛДВЭР ГАЗАР ТАРИАЛАН ЭРХЭЛДЭГ ХҮН ХХААХҮ-ИЙН САЙД Г.М

Avatar

Зочин 2022-09-30 103.57.93.161

АЛТАЙН ЗАМ" ХХК-ын гүйцэтгэх захирал Д.Дэлгарсайхан УБЕГ- ын дарга эзэн нь болох С.Бямбацогт ЗТХ-ын сайд. Энэ засгийн газар ашиг сонирхлын зөрчил гэдгийг уландаа гишгэж бүүр ардуудыг даапаалж байнаа

Avatar

Зочин 2022-09-30 192.82.84.188

За нөгөө хүүхэд байхад холбож шоолно гэдэг арай л хадуурсан мэдээ байна

Avatar

зочин 2022-09-30 66.181.176.187

Энэ муу засгийн газар чинь ард түнээ ул болгож дууслаа л даа. Төрийн тэргүүн гуай дуу гаргахгүй юм. Зүгээр л байгаа даа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж