Х.Болорчулууны ашиг сонирхол гурилын үнэд нөлөөлөв үү?

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Х.Болорчулууны ашиг сонирхол гурилын үнэд нөлөөлөв үү?

Х.Болорчулууны ашиг сонирхол гурилын үнэд нөлөөлөв үү?

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг сайд болов уу үгүй юу гурилын үнэ нэмэгдэхээр болж байна. Ээлжит бус чуулганаар Ерөнхий сайд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн дагуу танхимын сайд нартаа халаа сэлгээ хийж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдаар Х.Болорчулууныг томилсон. Х.Болорчулууны хувьд “Дорнод гурил” компанийг зуун хувь эзэмшдэг болох нь ЖДҮ-ийн дуулианаар тодорхой болж байв. Түүнийг сайдаар томилогдоход иргэдийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэйг нь хэлж, шүүмжилж байв.

Х.Болорчулууныг сайд болсноос хойш сарын хугацаа өнгөрч, гурилын үнэ 50 хувиар өсөх муу мэдээ дуулдаж эхэллээ.

Үйлдвэрлэгчдийн зүгээс ОХУ-ын дайны улмаас улаанбуудай, дизель түлшний үнэ, хил гаалийн тодорхойгүй байдал, ачаа тээврийн үнэ, валютын ханш өссөн учраас гурилын үнэ 30-50 хувь өснө гэж сануулж байна. Тэдний хэлж буйгаар цар тахал, дайн байлдаан, хилийн гацалт, валютын ханшийн өсөлтөөс болж үйлдвэрлэгчид алдагдалтай ажиллаж байгаа аж. Мөн гол нэрийн бүтээгдэхүүнээ дэмжин ажиллахыг Засгийн газраас хүсч байна. Өөрөөр хэлбэл, гурилын үнэ нэг "нугарах"-ыг сануулж, түүнийг дагаад талх, нарийн боов, гурилан бүтээгдэхүүний үнэ өсөхийг анхааруулж буй юм. Гурилын үнэ өссөнөөр иргэдийн нуруун дээрх ачаа улам нэмэгдэнэ. Харамсалтай нь, салбарын сайд дээрх асуудлаар нэг ч үг хэлэхгүй чимээгүй суугаа нь түүний ашиг сонирхлыг батлав уу гэлтэй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж