Хатан хааны нас барсан шалтгаан "өндөр наслалт" гэжээ

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Хатан хааны нас барсан шалтгаан "өндөр наслалт" гэжээ

Хатан хааны нас барсан шалтгаан "өндөр наслалт" гэжээ

Хатан хаан II Элизабетын нас барсны гэрчилгээ өчигдөр /2022.09.29/ гарчээ. Түүний нас барсан шалтгааныг аливаа өвчин эмгэг бус, өндөр наслалт гэж тодорхойлсон байна. Тодруулбал, “Элизабет Александра Мэри Уиндсор есдүгээр сарын 8-ны өдөр зүүн Шотланд дахь Балморал ордонд 15:10 цагт 96 насандаа таалал төгссөн. Гэрчилгээ дээр "Нас барсан шалтгаан нь өндөр наслалт” гэж бичжээ.

Нас барсны гэрчилгээг Шотландын Үндэсний бүртгэлийн газраас гаргасан байна. Мөн Шотландын ерөнхий бүртгэгч Пол Лоу есдүгээр сарын 16-ны өдөр хатан хаан нас барсныг албан ёсоор бүртгэжээ. Гэрчилгээнд хатан хааны цорын ганц охин Анна гүнж гарын үсэг зурсан. Анна гүнж хатан хааны шарилыг Шотландаас Лондон руу тээвэрлэх тав хоногийн замд тасралтгүй хамт явжээ.

Британийн хаан ширээнд хамгийн удаан суусан хатан хаан Балморал ордонд эмнэлгийн хяналтад байж байгаад нас барсан. Түүнийг нас барахын өмнөхөн хааны гэр бүлийнхэн Балморал руу ирцгээж байв. Тухайн өдрийн 18:30 цагт хатан хаан нас барсныг албан ёсоор зарласан. Тэрээр 2022 онд биеийн байдлын улмаас хэд хэдэн арга хэмжээг алгассан. Тухайлбал, Букингемийн ордон дахь парламентын нээлтийн ёслол, Шотландын уламжлалт спортын арга хэмжээ болох “Braemar Highland Gathering” зэрэгт оролцоогүй. Харин нас барахаасаа хоёрхон өдрийн өмнө шинэ ерөнхий сайд Лиз Трасстай уулзаж амжсан юм.

Эх сурвалж: NBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж