​ГИХГ: ОХУ-ын иргэдийг оршин суух нөхцөл боломжоор хангана | News.MN

​ГИХГ: ОХУ-ын иргэдийг оршин суух нөхцөл боломжоор хангана

​ГИХГ: ОХУ-ын иргэдийг оршин суух нөхцөл боломжоор хангана

​ГИХГ: ОХУ-ын иргэдийг оршин суух нөхцөл боломжоор хангана

Гадаад иргэн харъяатын газраас ОХУ-ын иргэдийн визийн асуудлыг уян хатан нөхцөлтэйгөөр зохицуулахаар болжээ. Ингэснээр ОХУ-ын иргэд нь Монгол Улсад хууль тогтоомжийн дагуу оршин суух хүсэлтийн баримт бичгийг бүрдүүлэн өгсөн тохиолдолд оршин суух, хөдөлмөр эрхлэх, суралцах зэрэг 56 хэлбэрээр оршин суух нөхцөл боломжоор хангах уян хатан зохицуулалтыг байгууллагын эрхлэх чиг үүргийн хэмжээнд хэрэгжүүлнэ.

"ОХУ-ЫН ИРГЭДЭД МОНГОЛ УЛСАД ТҮР ОРШИН СУУХ ҮНЭМЛЭХ ОЛГОНО"

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр "Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг нэг удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Дээрх хугацаа дуусан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад түр хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, түр оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1000 гаруй иргэн байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна" гэв.

д/дХугацаа

 

Байх хугацаа сунгуулсанЗөвлөгөө мэдээлэл авсан

/оршин суух зөвшөөрөл авах, байх хугацаа сунгуулах талаар/

 

1

09 дүгээр сарын 21-30-ний өдөрЭрЭмХүүхэд1800-1882

утсаар

Цахим

хуудсаар

Биечлэн

ирсэн

679501954566610
7481221

/ 2022.09.30-ний өдрийн 14 цагийн байдлаар/

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин хэсэгчилсэн цэрэг татлага эхлүүлж буйгаа мэдэгдсэн. Цэргийн дайчилгааны улмаас тус улсаас гарах иргэдийн тоо огцом нэмэгдэж, визгүй зорчдог хөрш зэргэлдээ Монгол, Казахстан, Гүрж зэрэг улсууд руу олноор гарч буй. Хил хамгаалах ерөнхий газраас есдүгээр сарын 15-наас хойш Хиагт-Алтанбулаг боомтоор ОХУ-ын 5001 иргэн Монголд нэвтэрч, 1791 иргэн Алтанбулагийн боомтоор буцаж гарсан гэж мэдээлж байв.

Монгол Улсын хилээр өнгөрсөн есдүгээр сарын 22-ноос ОХУ-аас орж ирэх иргэдийн тоо эрс нэмэгдэж, буцаж гарах хүний тоо цөөрчээ. Тодруулбал,

  • Есдүгээр сарын 26-нд 1018 хүн орж ирж, 174 хүн буцаж гарсан
  • Есдүгээр сарын 27-нд 998 хүн орж ирж, 187 хүн буцаж гарсан
  • Есдүгээр сарын 28-нд 640 хүн орж ирж, 145 хүн буцаж гарсан
  • Есдүгээр сарын 29-нд 374 хүн орж ирж, 215 хүн буцаж гарсан байна.

Монгол Улсын иргэд ОХУ-д, ОХУ-ын иргэд Монголд нэг удаа 30 хүртэл хоногийн хугацаанд визгүй зорчих эрхтэй. Хилээр орж, гарах гадаад иргэдэд ямар нэгэн хязгаарлалт тавихгүй талаар ХЗДХ-ийн сайд мэдэгдсэн билээ.

Хэрвээ ОХУ-аас олон тооны дүрвэгч орж ирвэл улсын эдийн засагт хэрхэн нөлөөлж болох талаар эдийн засагч С.Бямбахорлоо өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Тэрбээр "Хэрэв ОХУ-аас олон тооны дүрвэгч орж ирвэл дор хаяж, түрээсийн байрны үнэ нэмэгдэнэ. Хоёрдугаарт, нийслэл хотын түгжрэлийн асуудал гаарна. Дүрвэгсдийн ихэнх нь нийслэл хотыг зорих магадлалтай.

Дүрвэгсэд орж ирснээр худалдааны эргэлт нэмэгдэж болох ч гадаад валют өсөхгүй бол бас хэцүү. Улаанбаатарт 1.6 сая хүн амьдарч буй. Үүн дээр дор хаяж 80-100 мянган дүрвэгч хилээр орж ирвэл ийм нөлөөлөл үзүүлэх байх. Тэрнээс бага гадаад иргэд орж ирвэл эдийн засагт үзүүлэх нөлөөлөл нь бага" гэж хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

32 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-30 202.21.108.236

Монголоор дамжиж өөр орон луу НИСЭЖ байгаа шүү❗

Avatar

Зочин 2022-09-30 192.82.90.70

bid uursduu pyangii n daahuu? har tamhi, arhidalt, mafia gazar avsan ulsuud shuudee. olnooroo orj irvel uuniigee daguulaad l orood irne.

Avatar

Зочин 2022-09-30 192.82.64.251

Нямбаатар сүржин орк зүгээр л хяналтаа сайжруулаад ажлаа хий улс орон чинь дотооддоо дампуурчихаад байна. Хариуцлагаа үүрээрэй маоуудаа

Avatar

Зочин 2022-09-30 192.82.64.251

Энэ зөв гэж үү

Avatar

үнэн 2022-09-30 192.82.72.2

ӨГӨР ОРОСУУД ӨӨРСДИЙН ЭХЛҮҮЛСЭН ДАЙНДАА ДУУСАХ ЁСТОЙ

Avatar

үнэн 2022-09-30 192.82.72.2

БҮГДИЙГ НЬ ХӨӨЖ ЯВУУЛ

Avatar

zochin 2022-09-30 98.215.126.149

buur oruulahgui n haashaa yum dee.hyazgaartai baih heregtei. gadniin durvegch huleen avah tuhai huulindaa todorhoi zaah heregtei.Mongol ulsiin hun amiin 1% ias hetruulehgui gej zaah heregtei.Uuruur helbel 33000 durvegchees iluug huleen avahgui baih huuliin zaalttai baimaar yum.Tehgui bol unuudur orosuud orj irj bna.Margaadh shorgoolj shig hujaa irne gesen tohioldold beltgeltei baih yostoi. Yamar orisiig oruulaad hujaag oruulahgui geltei bish.Bas tuhain gadaad ulsiin hun amiin tootoi n uyalsuulah

Avatar

Зочин 2022-09-30 66.181.161.76

Солонгос руу монголчуудыг оруулдаг л биздээ визгүй харлаадл байж л бна.

Avatar

Зочин 2022-09-30 202.131.225.197

oros hyatad gej yalgaagui yadarsan hund tuslah hun bolsnii uchir utga bish uu. hunleg bai. ardchilal mongolchuudiin mun chanariig ugui hiij chadahgui

Avatar

Зочин 2022-09-30 139.5.218.191

хичнээн монгол иргэд гадагшаа гарч орж байна .дотоодынхоо иргэдийн талаар

Avatar

Зочин 2022-09-30 103.161.242.135

Удахгүй өвлийн хүйтэн тачигнахаар тэсвэртэй хэд нь үлдээд үлдсэн нь нутаг буцна. Буриадууд л үлдэх болов уу…

Avatar

Зочин 2022-09-30 150.129.141.177

АЛХЫГ НЬ САЙН ХУРААЖ АВЧ ОРУУЛААРАЙ

Avatar

Зочин 2022-09-30 202.131.225.197

ih dalchignaad baival uuriiguu hamgaalah gej chamaig ch gesen alhdiisht

Avatar

үнэн 2022-09-30 192.82.72.2

ХАХА ЧАМАЙГ СҮХДЭЭСЭЙ

Avatar

Зочин 2022-09-30 202.55.188.90

Одоо ихэнх улсууд Оросуудыг оруулахгүй хилээ хааж байна. Оросууд Монголд ирээд үүрлээд өлсөж гацхын эрхэнд гэмт хэрэг үйлдэж Монгол иргэдийг хохирооно. Монголчууд эсэргүүцээд босоод ирхээр нөгөө зөнөг Путлер нь "иргэдээ хамгаална" гээд бас цэрэг зэвсгээр дайраад ороод ирнэ шүү дээ тэнэг үмбүүнүүдээ!!! Одоо Оросуудад найр тавьж болохгүй шүү!!!

Avatar

Зочин 2022-09-30 202.131.225.197

hashaan dotroo erguutej baihdaa taarsan ork

Avatar

Зочин 2022-09-30 172.56.34.72

Финлянд мэтийн бусад орнууд оросуудад хилээ хаасан .Монгол оросуудад хилээ хаах ёстой

Avatar

үнэн 2022-09-30 192.82.72.2

ХААХ ЁСТОЙ ОРОСУУД ӨӨРСДИЙН ЭХЛҮҮЛСЭН ДАЙНДАА ДУУСАХ ЁСТОЙ

Avatar

Зочин 2022-09-30 202.21.100.164

Alert (document.cookie)

Avatar

Мөнх 2022-09-30 120.22.185.73

Хэрэв жуулчин биш цагаачлахлах зорилготой бол түүнийгээ монголд байх нэг сарын хугацаандаа мэдэгдэж бүртгүүлэх шаардлагатай.
Яагаач үгүй бхад оросуудыг цагаачилж бна гэж сүржигнэх хнрэггүй. Харин хариуцсан байгууллагууд нь ажиглаж анхаарлаа өндөржүүлвэл зохино.

Avatar

Зочин 2022-09-30 202.126.88.92

ЭХ ОРНОО ХАМГААЛАХ ХАРЬ УЛС РУУ НЭГ МЭДРЭЛ МУУТЫН ТУШААЛААР ХӨӨГДӨХ 2 ЯЛГААТАЙ ШҮҮ.

Avatar

Зочин 2022-09-30 66.181.160.64

эх орноо хүнд үед нь хаяж байгаа залуус бол ёртөө л хулчгар аймхай этгээдүүд энхтайван энэ тэр ярьж амиа хоохойлсон урвагчид

Avatar

Зочин 2022-09-30 66.181.160.117

Энэ чинь Эх орны дайн бишээ, Путины өдөөсөн түрэмгий дайн!!! Хоёр огт өөр юм!! Харь улсаас ОХУ-д халдан довтолсны улмаас эх орноо хамгаалах дайныг "Эх орны дайн" гэдэг юм!!!

Avatar

Зочин 2022-09-30 64.119.24.173

Путины өдөөсөн дайн гэнэ үү.Дэлхийг ганцаар ноёрхохыг санаарханч АНУ-ын хөрөнгөтнүүдийн ОХУ-ын эсрэг өдөөсөн дайн. Үүнд Украины нацистүүдийг ашиглаж зэвсэглэж санхүүжүүлж байна.ОХУ-ын эдийн засгийг сүйрүүлэх гэж барууны 50 орон дайрч байна. Украины нутагт цөмийн пуужин зоож ойрын зайнаас орос оронд цохилт өгөх нөхцөл бүрдүүлж байна.Украин дэх 20 сая орос иргэдийн эсрэг геноцид үйлдэж байна.Энэ бол оросуудын хувьд эх орон ард иргэдээ хамгаалах дайн. Барууныхан үүнийг Путин өдөөсөн дайн гэж гүтгэд

Avatar

Зочин 2022-09-30 66.181.182.19

Чиний толгой ч ёстой олгой болж гүйцжээ ! Мөдхөн хага үсрэх нь дээ !

Avatar

гишүүн 2022-09-30 66.181.191.172

тэнэг Путины туршуул уу чи

Avatar

hunnu 2022-09-30 202.21.127.169

Ard irgedee yaya gej baij ene hulgaichuud ih soliorno shu.

Avatar

Иргэн 2022-09-30 64.119.24.7

Санаа зоволтгүй, удахгүй манай Гоё утааны улирал эхэлнэ. Тэр үед бид л тэснэ үү гэхээс гадныхан битгий хэл хөдөөнийхөн хахаж цацаад бдаг биз дээ.

Avatar

mgl 2022-09-30 202.179.11.230

Tun zuv. Bid bolomjooroo tuslah yostoi. Buh yumiig zoosnii nuheer harj bolohgui.

Avatar

Зочин 2022-09-30 192.82.67.137

Монгол хэлийг мартаагүй Монгол үндэстэний Буриадууд бол тун зөв шүү.

Avatar

Зочин 2022-09-30 202.21.108.195

Дайн болж бгаа Украйнаас илүү аймшигтай, хүн амьдарч болохооргүй газар байна гд айгаад гарцгааж эхэллээ.

Avatar

Зочин 2022-09-30 66.181.161.120

XVH XAPX MONGOL.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж