“Охид, бүсгүйчүүдийг Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй” | News.MN

“Охид, бүсгүйчүүдийг Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй”

“Охид, бүсгүйчүүдийг Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй”

“Охид, бүсгүйчүүдийг Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй”

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.09.30/ мэдээлэл хийлээ.


Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.БЯМБАБАЯР:

-Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэг дэх зочид буудлаас өчигдөр /2022.09.29/ баривчиллаа.

Өдгөө 64 настай уг иргэн 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба энэ хугацаанд эмэгтэйчүүдтэй зуучлуулан танилцаж, бэлгийн хүчирхийлэлд оруулж, дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хохирогчдыг айлган сүрдүүлж байжээ. Үүнээс гадна гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож, охид эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграмаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хохирогчид 1984-1993 оны иргэд байна. Хэргийн газраас зөөврийн хатуу диск, мемори карт, зөөврийн компьютер зэргийг хураан авч, үзлэг шалгалт хийж байна. Сэжигтэй этгээд болон гэрч хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байна.

Хохирогчдыг Монгол Улсаас виз шаардахгүй буюу Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Анхааруулахад, Монгол Улсын иргэд гадаадын иргэд рүү уулзах зорилгоор чат бичих тохиолдол гарч байна. Тиймээс анхааралтай байж, уулзаж буй хүнээ ямар хүн болохыг судлах хэрэгтэй. Сэжигтнийг Эрүүгийн хуулийн 13.1, 12.1, 13.10, 13.5-ын дагуу шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-30 64.119.23.141

Arichaagui y****n setgehuitee zanbal huuhnuud iim yumand urtuj bga shd

Avatar

Зочин 2022-09-30 49.197.45.77

Ymar hun bna haray!!!zurag horogtei n niitel

Avatar

Зочин 2022-09-30 202.126.90.59

шүүх 3 жил өгдөг биз дээ. ийм шүүхтэй газар ямарч цагдаа хэрэг илрүүлээд хэрэг алга

Avatar

Зочин 2022-09-30 150.129.140.179

нийслэлд трансжэндэрүүдийн биеэ үнэлдэг нууц газар байдаг

Avatar

Зочин 2022-09-30 66.181.161.44

gohi nee yambii yan han uud

Avatar

Зочин 2022-09-30 66.181.190.252

Даварсан хог вэ! Манхй улсад ирээд охид бүсгүйчүүдийг айлган сүрдүүлж биеийг нь үнэлүүлнэ гэж гадны ганц өвгөн гэхэд арай л аймаар юм биш үү! Гар хөл нь бологсод бга юм биш биз!

Avatar

Зочин 2022-09-30 192.82.75.211

БҮСГҮҮЧҮҮДИЙН ӨӨРСӨДИЙН НЬ БУРУУ ШҮҮ

Avatar

БГД -ын иргэн Х.Батсайхан 2022-09-30 202.131.244.210

Алга болсон бүх хүүнхнндийн амь насыг энэ хүнээс нэхэе цагдаа нар сайн ажиллаж байгаа тонгол цагдаа ажлаа маш сайн хийдэг болсон шүү? баяр хүргэе

Avatar

Зочин 2022-09-30 202.126.89.170

Ядарсан улсын балаг

Avatar

zochin 2022-09-30 103.229.120.27

2013 оноос эхэлсэн гэхээр их удаан гэмт хэрэг хийжээ!!! Хөөрхий охид, эмэгтэйчүүд минь дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж