“Охид, бүсгүйчүүдийг Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй”

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

“Охид, бүсгүйчүүдийг Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй”

“Охид, бүсгүйчүүдийг Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй”

Цагдаагийн ерөнхий газраас цаг үеийн асуудлаар өнөөдөр /2022.09.30/ мэдээлэл хийлээ.


Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн эрүүгийн ахлах мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Н.БЯМБАБАЯР:

-Эрүүгийн цагдаагийн албаны Кибер гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид Монгол Улсын эмэгтэйчүүдтэй бэлгийн харьцаанд орж, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй Сингапур улсын иргэнийг Баянгол дүүрэг дэх зочид буудлаас өчигдөр /2022.09.29/ баривчиллаа.

Өдгөө 64 настай уг иргэн 2013 оноос эхлэн Монгол Улс, Сингапур Улсын хооронд аялал жуулчлалын визээр зорчдог байсан ба энэ хугацаанд эмэгтэйчүүдтэй зуучлуулан танилцаж, бэлгийн хүчирхийлэлд оруулж, дүрс бичлэг, гэрэл зургийг нь авч, хохирогчдыг айлган сүрдүүлж байжээ. Үүнээс гадна гадаад улсын иргэнтэй үгсэн тохиролцож, охид эмэгтэйчүүдийн биеийг нь үнэлүүлэх, хүн худалдаалах гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.

Одоогийн байдлаар 130 гаруй охид, эмэгтэйчүүдтэй фэйсбүүк инстаграмаар харилцаж, гадаад улс руу зохион байгуулалттайгаар хил дамнуулан таван эмэгтэйг худалдаалсан байж болзошгүй нөхцөл байдал урьдчилсан байдлаар тогтоогджээ. Хохирогчид 1984-1993 оны иргэд байна. Хэргийн газраас зөөврийн хатуу диск, мемори карт, зөөврийн компьютер зэргийг хураан авч, үзлэг шалгалт хийж байна. Сэжигтэй этгээд болон гэрч хохирогчдоос мэдүүлэг авах ажиллагаа явагдаж байна.

Хохирогчдыг Монгол Улсаас виз шаардахгүй буюу Турк, Сингапур руу гаргасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон.

Анхааруулахад, Монгол Улсын иргэд гадаадын иргэд рүү уулзах зорилгоор чат бичих тохиолдол гарч байна. Тиймээс анхааралтай байж, уулзаж буй хүнээ ямар хүн болохыг судлах хэрэгтэй. Сэжигтнийг Эрүүгийн хуулийн 13.1, 12.1, 13.10, 13.5-ын дагуу шалгаж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
БурууБуруу
2
ХарамсалтайХарамсалтай
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж