Архангай аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах саналыг дэмжжээ. Тодруулбал, тус аймгийн ИТХ-ын тов 2022 оны есдүгээр сарын 29-ний өдрийн 14:00 цагт товлогджээ. Гэвч АН-ын бүлэг хуралд орж ирээгүйн улмаас аймгийн ИТХ-ын ээлжит наймдугаар хуралдаан өчигдөр шөнийн 02:15 минутад 100 хувийн ирцтэйгээр эхэлсэн байна.
Хурлаар гурван асуудал хэлэлцэхээр товлосон ч нэмэлтээр аймгийн Засаг дарга М.Батжаргалд улс төрийн хариуцлага тооцож, огцруулах асуудлыг АН-ын хэсэг төлөөлөгчид хуралдаанд оруулжээ. Аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн олонхын саналаар асуудал дэмжигдэж, аймгийн Засаг дарга М.Батжаргалыг огцруулах тухай хүсэлтийг Монгол Улсын Ерөнхий сайдад уламжлахаар болсон талаар тус аймгийн ИТХ-ын ажлын албанаас мэдээлэв.
М.Батжаргал нь өнгөрсөн оны наймдугаар сарын 31-нд Ерөнхий сайдын захирамжаар ажлаа хүлээн авч байжээ.
Холбоотой мэдээ