Оросуудын гүүр болж байсан Финланд улс хилээ хаалаа | News.MN

Оросуудын гүүр болж байсан Финланд улс хилээ хаалаа

Оросуудын гүүр болж байсан Финланд улс хилээ хаалаа

Оросуудын гүүр болж байсан Финланд улс хилээ хаалаа

Орос иргэдийн Европын холбоо руу гарах гол гүүр болж байсан Финланд улс өнөөдөр /2022.09.30/-өөс эхлэн тус улсын жуулчдад хилээ хаалаа. Тус улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто “Энэ шийдвэр оросуудын Финланд руу аялах, Финландаар дамжин өнгөрөх тээврийг бүрэн зогсоох зорилготой” гэж мэдэгдэв. ОХУ-ын жуулчид Финландад ирсээр байгаа нь тэдний олон улсын харилцаанд аюул учруулж буй аж.

ОХУ-ын иргэдийн виз мэдүүлгийг зөвшөөрөхгүй байх тухай Европын холбооны ширүүн мэтгэлцээний дараа Финланд уг шийдвэрээ гаргав.

Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн цэрэг татлага зарласнаас хойш орос эрчүүд эх орноо орхин дүрвэх нь ихэссэн. Нийт дайчлагдсан хүмүүсийн тоо анх 300 мянга гэж зарласнаасаа даваад 1.2 сая хүрч байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлж буй. Ингэхдээ алслагдсан хөдөө тосгоны иргэд, Украины дүрвэгсэд, мөн цөөнх болон давхар иргэншилтэй хүмүүсийг онилж байгаа гэх мэдээлэл байна. Цэрэг татлагаас зугтсан олон зуун мянган эрчүүд Гүрж, Монгол, Финландын хил дээр урт дараалал үүсгээд байв.

Финланд улсын хувьд ийнхүү Оросын иргэдэд хилээ хаалаа. Хил хаах шийдвэрээс өмнө есдүгээр сарын 1-нд Финланд улс Оросын иргэдэд олгодог визний тоог ердийн үетэй харьцуулбал асар ихээр бууруулаад байсан. Тодруулбал, ердийн үед олгодог байсан визний аравны нэгтэй тэнцэхүйц болгож бууруулжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-30 103.212.117.227

Путин мандтугай.

Avatar

Зочин 2022-09-30 64.119.17.44

ижил хүйстэнүүд, , оросын эсрэг ардчилсан хүмүүс гарч чадахгүй бол яах вм бэ?? тэд нар л эхний ээлжинд гарч байгаа ш дээ.

Avatar

Зочин 2022-09-30 64.119.24.173

Оросууд эх орноо дайсанд худалддаг малууд биш.Үүний нэг тод жишээ нь барууны талыг барьсан манай АН маягийн намууд ОХУ-ын нийт иргэдийн 2 хувийн дэмжлэг ч авч чадахгүй, Дум-д ганц ч суудалгүй байна.Мөн сая Украины 4 мужийн иргэдийн 88-99 хувь нь ОХУ-д нэгдэхийг дэмжлээ. Эх орны нь эсрэг барууны хөрөнгөтөн олон орны бүлэглэсэн дайралт,Украины нацистүүдийн харгислал зэрлэг ажиллагааг иргэд нь одоо улам үзэн ядаж.Путин тэргүүтэй эх орноо хамгаалах хүчийг улам дэмжиж хүрээлж нэгдэж нягтарч байна.

Avatar

Зочин 2022-09-30 103.229.121.178

Украиныг дэмжинэ гэсэн яалаа. Украинд очих орос цэргийн тоог банасгаж Финд ирсэн залуусыг өөртөө татаж Путингийн эсрэг ухуулахын оронд Хоёр нүүр гаргажээ.

Avatar

ҮНЭН 2022-09-30 203.217.139.240

ТЭНЭГ ҮХЭР. ОДОО ОРОСУУД ХООРОНДОО АЛАЛЦАХ ЦАГ ИРСЭН

Avatar

Зочин 2022-09-30 202.55.188.90

Тэнэг үмбүү минь ээ, иргэд нь эх орноосоо зугатах хэрэггүй. Харин ч дарангуйллын эсрэг босож тэмцэж буруу зөнөсөн Путлерээ буулгаж цаазаар авч энх тайван байдлынхаа төлөө өөрсдөө тэмцэх ёстой шдээ. Тэгэхгүй ганц зөнөсөн өвгөнөөс болж эх орноосоо зугатаж энд тэнд ад болж явах хэрэггүй шдээ

Avatar

Зочин 2022-09-30 202.9.47.23

Зөв. Өөрсдөө Путинтайгаа учраа олох хэрэгтэй

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж