Оросуудын гүүр болж байсан Финланд улс хилээ хаалаа

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Оросуудын гүүр болж байсан Финланд улс хилээ хаалаа

Оросуудын гүүр болж байсан Финланд улс хилээ хаалаа

Орос иргэдийн Европын холбоо руу гарах гол гүүр болж байсан Финланд улс өнөөдөр /2022.09.30/-өөс эхлэн тус улсын жуулчдад хилээ хаалаа. Тус улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаависто “Энэ шийдвэр оросуудын Финланд руу аялах, Финландаар дамжин өнгөрөх тээврийг бүрэн зогсоох зорилготой” гэж мэдэгдэв. ОХУ-ын жуулчид Финландад ирсээр байгаа нь тэдний олон улсын харилцаанд аюул учруулж буй аж.

ОХУ-ын иргэдийн виз мэдүүлгийг зөвшөөрөхгүй байх тухай Европын холбооны ширүүн мэтгэлцээний дараа Финланд уг шийдвэрээ гаргав.

Путин есдүгээр сарын 21-ний өдөр хэсэгчилсэн цэрэг татлага зарласнаас хойш орос эрчүүд эх орноо орхин дүрвэх нь ихэссэн. Нийт дайчлагдсан хүмүүсийн тоо анх 300 мянга гэж зарласнаасаа даваад 1.2 сая хүрч байж болзошгүйг эх сурвалжууд мэдээлж буй. Ингэхдээ алслагдсан хөдөө тосгоны иргэд, Украины дүрвэгсэд, мөн цөөнх болон давхар иргэншилтэй хүмүүсийг онилж байгаа гэх мэдээлэл байна. Цэрэг татлагаас зугтсан олон зуун мянган эрчүүд Гүрж, Монгол, Финландын хил дээр урт дараалал үүсгээд байв.

Финланд улсын хувьд ийнхүү Оросын иргэдэд хилээ хаалаа. Хил хаах шийдвэрээс өмнө есдүгээр сарын 1-нд Финланд улс Оросын иргэдэд олгодог визний тоог ердийн үетэй харьцуулбал асар ихээр бууруулаад байсан. Тодруулбал, ердийн үед олгодог байсан визний аравны нэгтэй тэнцэхүйц болгож бууруулжээ.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ЗөвЗөв
2
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж