Ким Сү Хёнтой уулзахын тулд 126 мянган доллар төлжээ | News.MN

Ким Сү Хёнтой уулзахын тулд 126 мянган доллар төлжээ

Ким Сү Хёнтой уулзахын тулд 126 мянган доллар төлжээ

Ким Сү Хёнтой уулзахын тулд 126 мянган доллар төлжээ
Өмнөд Солонгосын хамгийн өндөр хөлстэй жүжигчин Ким Сү Хёнтой ганцаарчилж уулзахын тулд Тайландын нэгэн шүтэн бишрэгч нь 180 сая вон (ойролцоогоор 126 мянган ам.доллар) төлсөн тухай эх сурвалж мэдээлжээ.

Тайландын "Lotus" гэх компанийн мэдээлснээр, Ким Сү Хён ирэх аравдугаар сарын 2-нд Тайландын Банкок хотноо шүтэн бишрэгчидтэйгээ уулзалт зохион байгуулах аж. Уг уулзалтад оролцохын тулд "Lotus" дэлгүүрээс 5000 батаар (133 ам.доллар орчим) алт худалдан авах ёстой юм байна. Хамгийн өндөр дүнгээр алт худалдан авсан 3800 хүнийг уг уулзалтад оролцуулах аж.

Хамгийн өндөр дүнгээр худалдан авалт хийсэн 100 хүн "VIP" үйлчилгээгээр Ким Сү Хёнтой зургаа авахуулах, гарын үсэг болон арга хэмжээний бэлэг авах боломжтой ажээ. Эдгээр хүмүүсийн дунд 4.7 сая бат (180 сая вон) худалдан авалт хийсэн хүн байгаа бол өөр нэг шүтэн бишрэгч 4 сая бат (151 сая вон) төлсөн байна.

Эх сурвалж: ALLKPOP

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
8
ЗөвЗөв
6
ХахаХаха
5
ГайхмаарГайхмаар
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-30 66.181.178.231

хүмүүс улам л хүн сүрэг болоод байх юмаа

Avatar

Зочин 2022-09-30 202.126.89.123

дэлдийж дэрчийсэн мондийн юунд нь болоо юм бол

Avatar

Зочин 2022-09-30 202.9.46.251

ene bandiig neg darahiimsan.

Avatar

Зочин 2022-09-30 202.131.225.197

goshnogduulchihvii dee

Avatar

монгол 2022-09-30 66.181.180.75

За даа урлагийн ур чадвар талаасаа юу юм бол. Эр хүний төрх талаасаа мань мэтийн нүдэнд харахгдахгүй л хуүүхалдэй байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж