Тайландын "Lotus" гэх компанийн мэдээлснээр, Ким Сү Хён ирэх аравдугаар сарын 2-нд Тайландын Банкок хотноо шүтэн бишрэгчидтэйгээ уулзалт зохион байгуулах аж. Уг уулзалтад оролцохын тулд "Lotus" дэлгүүрээс 5000 батаар (133 ам.доллар орчим) алт худалдан авах ёстой юм байна. Хамгийн өндөр дүнгээр алт худалдан авсан 3800 хүнийг уг уулзалтад оролцуулах аж.
Хамгийн өндөр дүнгээр худалдан авалт хийсэн 100 хүн "VIP" үйлчилгээгээр Ким Сү Хёнтой зургаа авахуулах, гарын үсэг болон арга хэмжээний бэлэг авах боломжтой ажээ. Эдгээр хүмүүсийн дунд 4.7 сая бат (180 сая вон) худалдан авалт хийсэн хүн байгаа бол өөр нэг шүтэн бишрэгч 4 сая бат (151 сая вон) төлсөн байна.
Эх сурвалж: ALLKPOP
Холбоотой мэдээ