Камала Харрисын айлчлалын үеэр Хойд Солонгос пуужин харвав | News.MN

Камала Харрисын айлчлалын үеэр Хойд Солонгос пуужин харвав

Камала Харрисын айлчлалын үеэр Хойд Солонгос пуужин харвав

АНУ-ын дэд ерөнхийлөгч Камала Харрис Солонгосын хойгийн цэрэггүй бүсэд айлчилсан. Энэ айлчлалынхаа үеэр тэр Ази дахь холбоотнуудынхаа аюулгүй байдлыг хангах АНУ-ын амлалтыг дахин онцолжээ. Түүнээс хойш хэдхэн цагийн дараа Хойд Солонгос улс далай руу ойрын тусгалтай хоёр пуужин харвасан байна. Энэ үед Камала Харрис цэрэггүй бүсийг орхиод, Японд очсон байжээ.

Хойд Солонгос энэ долоо хоногт ийнхүү гурав дахь удаагаа пуужин харвалаа. Тодруулбал, өнгөрсөн Ням гаригт Камала Харрисыг Вашингтоноос гарахаас өмнө нэг пуужин, Лхагва гаригт Японд байхад нь хоёр пуужин харвасан. Харрис энэ үйлдлийг бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулах гэсэн өдөөн хатгалга гэж тодорхойлжээ.

“Пёнган мужийн Сунчон хотоос зүүн эрэг рүү орон нутгийн цагаар 20:48-20:57 минутын хооронд богино тусгалтай хоёр баллистик пуужин харвасныг Өмнөд Солонгосын арми илрүүлэв. Тандалт, сонор сэрэмжээ чангатгаж, манай арми бүрэн бэлэн байдалд байна” гэж АНУ-ын Штабын дарга нарын хорооноос мэдэгджээ. Түүнчлэн Умардын тал аравдугаар сарын 16-наас арваннэгдүгээр сарын 7-ны хооронд цөмийн туршилтаа хийж болзошгүй бөгөөд бэлтгэл бүрэн хангагдсан байгааг Өмнөдийн хууль тогтоогчид мэдээлсэн байна.

Японы арми ч бас Умардын харвасан пуужинг илрүүлжээ. Тус улсын Батлан хамгаалах яамны эх сурвалжийн мэдээлснээр, пуужин эдийн засгийн онцгой бүсийн гадна унасан бололтой.

Өмнөд Солонгос улсад АНУ-ын 28500 орчим цэрэг байдаг. Холбоотнууд энэ долоо хоногт тэнгисийн цэргийн томоохон хамтарсан сургуулилалт хийх гэж байна. Тодруулбал, ирэх Пүрэв гаригт Япон, АНУ, Өмнөд Солонгосын тэнгисийн цэргийн хүчнүүд гурван талт шумбагч онгоцны эсрэг сургуулилалт хийх аж.

Харрис БНСУ-ыг орхихоосоо өмнө “Өмнөд хэсэгт ардчилал цэцэглэн хөгжиж байгааг бид харж байна. Харин хойд нутагт харгис, хэрцгий дарангуйллыг харж байна” гэж хэлжээ.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
2
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-30 202.179.25.6

Хар авгай Азид очиж өөрөө бүс нутгийн тогтвортой байдлыг алдагдуулж байна

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж