Украины дөрвөн мужийг Орост нэгтгэх ёслол болно

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Украины дөрвөн мужийг Орост нэгтгэх ёслол болно

Украины дөрвөн мужийг Орост нэгтгэх ёслол болно

ОХУ-ын ерөнхийлөгч Путин өнөөдөр /2022.09.30/ Украины дөрвөн мужийг албан ёсоор Орост нэгтгэнэ гэж Кремлиэс мэдэгдлээ. Энэ нь Донецк, Луганск, Херсон, Запорожье мужууд юм. ОХУ-д нэгтгэх ёслол Кремлийн Гэгээн Жоржийн ордонд Москвагийн цагаар 15:00 цагт болно гэв. Ёслолд Украины бүс нутгуудад Москвагаас томилогдсон удирдлагууд оролцоно.

Энэ алхмыг Украин болон барууны холбоотнууд хууль бус гэж няцаагаад буй. Яаран сандран зохион байгуулсан энэ санал хураалтыг Украин хуурамч гэж үзэж байна. Мөн санал хураалтыг зохион байгуулахад тусалсан урвагчдыг шийтгэж, сөрөг довтолгоогоо сунгана гэжээ.

Гарын үсэг зурах ёслолын дараа Путин үг хэлэх аж. Донецк, Луганск, Херсон, Запорожье дахь Оросоос томилогдсон удирдлагууд энэ үйл явдалд зориулж Москвад ирээд буйг “Al Jazeera” хуудас мэдээллээ. Москвагийн Улаан талбайд олон нийтийг хамарсан томоохон баяр тэмдэглэхээр бэлтгэж байна.

Дээрх дөрвөн муж нь Украины нутаг дэвсгэрийн 15 орчим хувийг эзэлдэг. Өөртөө нэгтгэх үйл явц нь Оросын хувьд шинэ тактик биш. Одоогоос найман жилийн өмнө Орос улс энэ удаагийнхтай ижил бүх нийтийн санал асуулга явуулсныхаа дараа Крымийн хойгийг Украинаас булааж авч байв. Украины холбоотнууд өнөөг хүртэл Крымийн хойгийг Оросын газар нутаг гэж хүлээн зөвшөөрөөгүй байна.

Эх сурвалж: AL JAZEERA

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
25
ТэнэглэлТэнэглэл
7
ЗөвЗөв
4
ХахаХаха
3
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж