Барууны ачааны машин Оросоор дамжин өнгөрөхийг хориглов

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Барууны ачааны машин Оросоор дамжин өнгөрөхийг хориглов

Барууны ачааны машин Оросоор дамжин өнгөрөхийг хориглов

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2022.09.29/ барууны зарим ачааны машиныг Оросын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөхийг хориглох зарлигт гарын үсэг зурлаа. Энэхүү зарлигт ОХУ-ын эсрэг ижил төстэй хязгаарлалт тавьсан орнуудад бүртгэлтэй ачааны машинууд багтаж байна.

Европын холбоо өмнө нь Орос, Беларусь улсад бүртгэлтэй зарим ачааны тээврийн хэрэгсэлд хилээ хаасан. Үүн дээр Орос улс гомдол гаргаж байв. Энэ удаагийн арга хэмжээг гадаадын улс орнууд Оросын иргэд, аж ахуйн нэгжүүдийн эсрэг тавьсан найрсаг бус хязгаарлалтын хариуд нэвтрүүлсэн гэж мэдэгджээ.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
6
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж