Улаанбаатарт үүлэрхэг, 14-16 хэм дулаан байна | News.MN

Улаанбаатарт үүлэрхэг, 14-16 хэм дулаан байна

Улаанбаатарт үүлэрхэг, 14-16 хэм дулаан байна

Улаанбаатарт үүлэрхэг, 14-16 хэм дулаан байна

2022 оны есдүгээр сарын 30-ны 08.00 цагаас 20.00 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ


Хур тунадас: Ихэнх нутгаар үүлэрхэг. Баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Бусад нутгаар бороо орохгүй.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 7-12 метр,  баруун аймгуудын нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Монгол-Алтайн уулархаг нутаг, Дархадын хотгороор 1-6 градус, Говь-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 7-12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 19-24 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 14-16 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:  Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Өдөртөө 13-15 градус дулаан байна.

5 цагт Улаанбаатарт: 5 градус дулаан, харьцангуй чийг 85 хувь, агаарын даралт 863 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд

Өнөөдөр баруун аймгуудын ихэнх нутгаар, 10 дугаар сарын 01-нд нутгийн зарим газраар, 2-нд говь,талын нутгаар салхи түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, өнөөдөр нутгийн баруун хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар хүйтрэхийг анхааруулж байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж