Мьянмарын тэрс үзэлтэн супер моделыг Канад хүлээж авчээ

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Мьянмарын тэрс үзэлтэн супер моделыг Канад хүлээж авчээ

Мьянмарын тэрс үзэлтэн супер моделыг Канад хүлээж авчээ

Мьянмарын тэрс үзэлтэн загвар өмсөгч Хан Лай дарангуйлагч цэргийн засгийн газрын тухай ярьж олон улсын анхаарлыг татаж байв. Тодруулбал, Хан Лай өнгөрсөн оны гуравдугаар сард Бангкокт болсон "Miss Grand International" тэмцээнд оролцох үеэрээ эх орноо аврахыг дэлхий дахинд уриалсан.

Үүнийхээ дараа тэр Тайландад үлдэж, улс төрийн орогнол хүсчээ. НҮБ-ын Дүрвэгсдийн асуудал эрхэлсэн дээд комиссар түүний хүсэлтийг хянан шийдвэрлэх хугацаанд тэр жуулчны визээр амьдарч байв. Гэвч Мьянмарын цэргийн эрх баригчид бусад дүрвэгсдийн нэгэн адил Хан Лайг харьяалалгүй болгожээ. Түүнийг эх орондоо байхгүй үед нь цэргийн хунтагийн эсрэг үг хэлж, бослого гаргасан хэргээр буруутгажээ. Хэрвээ түүнд тохсон хэрэг шүүхээр нотлогдвол 20 жил хоригдох ялтай. Тайландын цагаачлалын албаныхан ч Хан Лайг хуулийн дагуу бичиг баримтгүй байсан тул Тайландад нэвтрэхийг хориглосон.

Эх орондоо буцахад эрсдэлтэй байдал үүссэн тул тэр Канадаас орогнол хүсчээ. Улмаар есдүгээр сарын 27-нд "Чөлөөт Ази" радиод өгсөн ярилцлагадаа Хан Лай Канадаас орогнол авсан гэдгээ баталж, "Мьянмарын төлөөх тэмцлээ гадаадаас үргэлжлүүлнэ" гэжээ. 23 настай загвар өмсөгч бүсгүй Лхагва гаригт Канадын Торонтод эсэн мэнд хүрчээ.

"Би хаана ч явсан Мьянмарын төлөө дуугарсаар ирсэн. Тайландад байх хугацаандаа эх орныхоо талаар хэвлэл мэдээллийнхэнтэй ярилцсан. Канад бол миний хувьд аюулгүй газар учраас энэ асуудлаар дуу хоолойгоо илэрхийлэх боломж нэмэгдэнэ. Канад улсад Мьянмарын томоохон нийгэмлэг байдаг. Би тэдний тусламжтайгаар Мьянмарын төлөөх тэмцлээ үргэлжлүүлж чадна гэдэгтээ итгэлтэй байна" гэж тэр ярьлаа.

Эх сурвалж: THE DIPLOMAT

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж