“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сарын 17-23-ны өдрүүдэд болно | News.MN

“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сарын 17-23-ны өдрүүдэд болно

“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сарын 17-23-ны өдрүүдэд болно

“Улаанбаатар” олон улсын кино наадам ирэх сарын 17-23-ны өдрүүдэд болно

Монголын кино урлагийн салбарын хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж ирсэн “Улаанбаатар” олон улсын кино наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна.

Монголын урлагийн зөвлөл (МУЗ) нь нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Соёл, урлагийн газар, Кино урлагийн зөвлөл, Швейцарын хөгжлийн агентлаг, "Номадиа Пикчерс" ХХК-тай хамтран Бүгд Найрамдах Франц Улсын Элчин сайдын яам, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин сайдын яамны дэмжлэгтэйгээр Монголын кино урлагийн салбарыг хөгжүүлэхэд хувь нэмэр оруулах, кино уран бүтээлчдийн олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, дэлхийн нэр хүндтэй наадмуудад шалгарсан кино бүтээлийг Монголын үзэгчдэд хүргэх зорилготой 14 дэх удаагийн “Улаанбаатар” олон улсын кино наадам (УБОУКН)-ыг 2022 оны аравдугаар сарын 17-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулах гэж байна. Энэ жилийн наадмын онцлох орноор Бүгд Найрамдах Солонгос Улс сонгогдсон ба зохион байгуулагчид Канн, Берлин, Венец, Торонто зэрэг дэлхийн А зэрэглэлийн кино наадмын шагналт, 2021-2022 онд бүтээгдсэн Солонгос, Франц, Герман, Турк, Швед, Финланд, Иран, Испани, Исланд, Итали, Польш, Румын, Швейцар болон Монголын 17 бүрэн хэмжээний уран сайхны киног үзүүлэхээр бэлтгэж байна. Наадмын уламжлал ёсоор “Хангарьд” монгол киноны уралдаан нь УБОУКН-ын “Шилдэг кино”, “Шилдэг найруулагч”, “Шилдэг зохиол”, “Шилдэг продюсер”-ыг шалгаруулна. Шалгарсан бүтээлүүд наадмын албан ёсны Монгол кино хөтөлбөрт багтан үзэгчдэд хүрэх юм.

“Үзэхийн хязгаар” хэсгийг Б.Сумхүү найруулагчийн “Хань” (1975) киног англи орчуулгатайгаар нээж, 79 дүгээр Венецийн олон улсын кино наадмын “Ориззонти” уралдаант хэсгээс “Шилдэг богино хэмжээний кино”, 2022 оны Торонтогийн олон улсын кино наадмаас “IMDbPro Short Cuts Award" төрлийн "Шилдэг кино"” шагналыг хүртсэн П.Лхагвадулам найруулагчийн “Есдүгээр сарын цас” богино хэмжээний киноны Монгол дахь нээлтээр үргэлжилнэ.

Кино үзвэрээс гадна наадмын хүрээнд кино уран бүтээлчдийн чадавхыг дээшлүүлж, бүсийн хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилготой “Ирж яваа цаг” олон улсын кино форум, “Авдраа уудал” киноны туслах найруулагчийн ур чадварыг дээшлүүлэх сургалт 2022 оны аравдугаар сарын 20-21-ний өдрүүдэд Тэнгис кино театрт  болох ба кино уран бүтээлчид, кино урлагийг сонирхогчид, олон нийтэд нээлттэйгээр зохион байгуулна.

Дэлгэрэнгүй мэдээллийг наадмын албан ёсны www.facebook.com/ubiff болон www.ubiff.mn цахим хуудсаар орж авна уу.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж