Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ЕХОБ-ны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргатай уулзав | News.MN

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ЕХОБ-ны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргатай уулзав

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ЕХОБ-ны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргатай уулзав

Ерөнхийлөгчийн зөвлөхүүд ЕХОБ-ны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын даргатай уулзав

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эдийн засгийн бодлогын зөвлөх Б.Даваадалай, Байгаль орчин, ногоон хөгжлийн бодлогын зөвлөх Н.Батхүү нар Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монголыг хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.

 Уулзалтын үеэр талууд өөрсдийн үйл ажиллагаа, стратегийн чиглэл, харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, ядуурлыг бууруулах, авлига, хүнд суртлыг халах, байгаль орчныг хамгаалах, баялгийн шударга хуваарилалт, бизнесийн орчныг сайжруулах зэрэгт онцгой анхаарч байгааг зөвлөхүүд тэмдэглэв.

Энэ хүрээнд хоорондоо цогц уялдаатай “Тэрбум мод”, “Хүнсний хангамж, аюулгүй байдал”, “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөн санаачлан хэрэгжүүлж байгааг дурдав.

Зөвлөхүүд мөн Монгол Улсыг Европын ногоон санаачилгын нэг хэсэг болох “Ойн түншлэл” хөтөлбөрт урьж, тус хөтөлбөрт хамрагдах Ази тивийн анхны улс болох боломж олгосонд талархаж байгаагаа илэрхийлэв.

 Европын хөрөнгө оруулалтын банкны Хятад, Монгол хариуцсан Төлөөлөгчийн газрын дарга Ауво Кайкконен Монгол Улсын хөгжлийн гол шинэчлэлүүдийг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлээд, Монгол Улсад хэрэгжиж буй болон хэрэгжүүлэхээр төлөвлөж буй төсөл, хөтөлбөрүүдийн талаар танилцууллаа.

Талууд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан үндэсний гурван хөдөлгөөнийг амжилттай хэрэгжүүлэх, хамтран ажиллах шинэ боломжуудыг эрэлхийлэх, харилцаа, хамтын ажиллагаагаа улам өргөжүүлэх нь зүйтэй гэдэгт санал нэгдэв.

Эх сурвалж: president.mn

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

3 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-29 185.183.105.34

У.Хүрэлсүх эхнэр, 2 охины хамтаар хамгийн хортой ХАВДАР ТУССУГАЙ,

Avatar

Төрийн ШИМЭГЧ Хулгачыг Зайлуулья 2022-09-29 154.49.100.170

Сүүлийн 4 жилд ард иргэдийг буруу засаглан будлиулж, ард түмнийг уруудулсан – хар мөртэй, 1 ТЭРБУМ 600 САЯ ТӨГРӨГИЙН ТӨРӨӨС ХУССАН ХАДГАЛАМЖАА задаргаа тайлангаа ТАЙЛБАРЛА эсвэл зайл, ХҮРЭЛСҮХ-ийг ОГЦРУУЛЬЯ хөдөлгөөн

Avatar

Зочин 2022-09-29 103.57.93.137

Гадныхан нь манай дотоодынхны ааваас нь ахмад "бурхиуд" байна. Энэ жаалуудтай юу ярья даа байз гээд санаа нь зовсон улс харагдана.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж