2022 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр энгийн арилжаагаар 37 хувьцаат компанийн 193,740,500 төгрөгийн үнийн дүн бүхий 2,386,987 ширхэг хувьцаа арилжаалагдсанаас 9 компанийн хувьцааны ханш өсөж, 23 компанийн хувьцааны ханш буурсан бол 5 компанийн ханш тогтвортой байлаа. Үүнээс "Айтүүлс" ХК (ITLS +12.67%), "Женко тур бюро" ХК (JTBR +10.79%) болон "Улсын их дэлгүүр" ХК (UID +5.93%) зэрэг компаниудын хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Могойн гол" ХК (BDL -15.00%), "Ган хийц" ХК (GHC -15.00%) болон "Монгол керамик" ХК (KEK -14.94%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Мөн өнөөдрийн арилжаагаар хөрөнгө оруулалтын 2 сангийн 24,921 ширхэг нэгж эрхийг 10,172,079 төгрөгөөр арилжаалсан бол компанийн бондын хоёрдогч зах зээлийн арилжаанд 31 ширхэг үнэт цаасыг 2,857,000 төгрөгөөр арилжааллаа.
ТOP-20 индекс 0.59 хувиар өсөж, 33945.57 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 4,786,380,207,543 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ
Холбоотой мэдээ