Норвеги хийн байгууламжуудаа хамгаалах цэрэг байршуулна | News.MN

Норвеги хийн байгууламжуудаа хамгаалах цэрэг байршуулна

Норвеги хийн байгууламжуудаа хамгаалах цэрэг байршуулна

Норвеги хийн байгууламжуудаа хамгаалах цэрэг байршуулна

Балтын тэнгисээр дамжин өнгөрдөг Оросоос Европ руу чиглэсэн хийн хоолойд гэмтэл гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Норвеги улс газрын тос, байгалийн хийн байгууламжуудаа болзошгүй аюулаас хамгаалахын тулд цэрэг байршуулна гэдгээ өчигдөр /2022.09.28/ мэдэгдлээ. Ингэхдээ Тэнгисийн цэргийн хүчнийг далайд, цагдаа нарыг хуурай газар дахь байгууламжид байршуулах аж.

Хойд урсгал хийн хоолойд гэмтэл гарсан нь эрчим хүчний зах зээлийг хямрааж, аюулгүй байдлын асуудлыг улам хурцатгав. НАТО болон Европын холбоо аль аль нь чухал дэд бүтцийг хамгаалах шаардлагатайг онцлоод буй. Түүнчлэн ямар нэг байдлаар халдлага гарсан тохиолдолд хүчтэй, нэгдмэл хариу арга хэмжээ авна гэлээ.

Норвеги нь Европын хамгийн том хий нийлүүлэгч, дэлхийд тэргүүлэгч газрын тосны нийлүүлэгч юм. Тус улс нь газрын тос, байгалийн хийн 90 гаруй ордтой бөгөөд тэдний ихэнх нь 9000 км үргэлжилсэн хий дамжуулах хоолойн сүлжээнд холбогдсон байдаг.

Норвегийн газрын тос, байгалийн хийн байгууламжуудын ойролцоо нисч буй үл мэдэгдэх нисгэгчгүй онгоцуудыг анхааралдаа авч, сэрэмжтэй байхыг тус улсын Газрын тосны аюулгүй байдлын алба анхааруулсан. Нисгэгчгүй онгоцууд есдүгээр сард хэд хэдэн удаа ажиглагдсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

ҮНЭН 2022-09-29 192.82.72.2

ӨГӨР ОРОСУУД ЕВРОПЧУУДАД ХИЙ ОГТ ӨГӨХГҮЙ БАЙХЫН ТУЛД ХИЙН ХООЛОЙГОО ДЭЛБЭЛСЭН БАЙНА. ОРОСУУДЫГ ШУУД ЦӨМДӨХ ХЭРЭГТЭЙ

Avatar

hiin haaltaa haagaad boloo ch dee. yun delbelij hayh be dee. 2022-09-29 202.131.225.197

zvgeer l hiin krantaa haagaad bolooch de malaa. cham shig erguu mal l ooriin horongoo delbelj hayn gej bodon doo.

Avatar

Зочин 2022-09-29 202.9.47.23

Тэгэхээр гэрээгээ зөрчсөн болох гээд байгаа юм аа. Европт эмх замбараагүй байдал үүсгэх зорилготой. Яваандаа наадуул чинь Оросоос хий авахаа болино гээд байгаа. Тэгэхээр нь ингэж байхгүй юу. Буруугаа АНУ руу чихнэ. Арга барил нь яг орос.

Avatar

gas 2022-09-29 200.25.50.22

gereenii tulvuruu tuluhgui ontgoi baidal garsan gej hudlaa s***h gej baihgui yu

Avatar

ҮНЭН 2022-09-29 192.82.72.2

ОРОСЫН ХИЙН ХООЛОЙГ МОНГОЛООР ДАМЖУУЛЖ БОЛОХГҮЙ ГЭДЭГ НЬ ЭНДЭЭС ТОДОРХОЙ ХАРАГДАЖ БАЙГАА БИЗ ХИЙН ХООЛОЙГОО ХАМГААЛНА ГЭЭД ОРОСУУД ЦЭРЭГ ОРУУЛААД ИРЭХ НЬ БАЙНА

Avatar

Зочин 2022-09-29 202.9.46.179

Усан тэнэг.

Avatar

Onoch 2022-09-29 66.181.161.10

тусгаар улс хэний ч задгай далай өөр биздээ.

Avatar

Зочин 2022-09-29 202.126.89.235

чам шиг малууд монгол орны хөгжилд их гай болж байна. мал минь

Avatar

Зочин 2022-09-29 202.21.108.195

одоо Оросын ээлж. ЕХ гомдоллохгүй хүлээн авах юм бгаа биз.

Avatar

ҮНЭН 2022-09-29 192.82.72.2

ОРОСЫГ ШУУД ЦӨМДӨХ ХЭРЭГТЭЙ

Avatar

Зочин 2022-09-29 64.119.25.204

Оросыг цөмдөж чадахгүй харин Оросод цөмдүүлэх гээд Америкийн хошного загатнаад сууж чадахгүй хэцүүдэж байна.

Avatar

Зочин 2022-09-29 202.126.89.235

хаха эргүү ац вэ.

Avatar

эмээ 2022-09-29 202.21.108.246

Өөрөө өвдөхөөрөө болдог өрөөлийг өвдөхөөр инээдэг ЕХ гаргахгүй бизээ

Avatar

Зочин 2022-09-29 202.21.108.246

ЕХтийм зан гаргахгүй биз,

Avatar

Иргэн 2022-09-29 5.8.24.237

ОХУ-тай холбоотой бол юу гэж ч мушиган гуйвуулж, худал мэдээлэл өгч болно гэсэн байр суурьтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байгаа нь харагдах юм. Хоёр хоолойд нэгэн зэрэг шахуу хорлон сүйтгэх ажиллагаа явагдсан гэдэг нь ОХУ-ын дэмждэггүй хүнд ч гэсэн ойлгомжтой мэдээлэл Европын дутуу мэдээнээс авч болохоор байна. Аливаа зүйлийг үнэнээр нь, бодитоор нь гаргачиж чадахгүй баахан тархи угаалт!

Avatar

Зочин 2022-09-29 94.214.181.162

orosod ochij tseregt yvaa.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж