Норвеги хийн байгууламжуудаа хамгаалах цэрэг байршуулна

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

Норвеги хийн байгууламжуудаа хамгаалах цэрэг байршуулна

Норвеги хийн байгууламжуудаа хамгаалах цэрэг байршуулна

Балтын тэнгисээр дамжин өнгөрдөг Оросоос Европ руу чиглэсэн хийн хоолойд гэмтэл гарсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Үүнтэй холбоотойгоор Норвеги улс газрын тос, байгалийн хийн байгууламжуудаа болзошгүй аюулаас хамгаалахын тулд цэрэг байршуулна гэдгээ өчигдөр /2022.09.28/ мэдэгдлээ. Ингэхдээ Тэнгисийн цэргийн хүчнийг далайд, цагдаа нарыг хуурай газар дахь байгууламжид байршуулах аж.

Хойд урсгал хийн хоолойд гэмтэл гарсан нь эрчим хүчний зах зээлийг хямрааж, аюулгүй байдлын асуудлыг улам хурцатгав. НАТО болон Европын холбоо аль аль нь чухал дэд бүтцийг хамгаалах шаардлагатайг онцлоод буй. Түүнчлэн ямар нэг байдлаар халдлага гарсан тохиолдолд хүчтэй, нэгдмэл хариу арга хэмжээ авна гэлээ.

Норвеги нь Европын хамгийн том хий нийлүүлэгч, дэлхийд тэргүүлэгч газрын тосны нийлүүлэгч юм. Тус улс нь газрын тос, байгалийн хийн 90 гаруй ордтой бөгөөд тэдний ихэнх нь 9000 км үргэлжилсэн хий дамжуулах хоолойн сүлжээнд холбогдсон байдаг.

Норвегийн газрын тос, байгалийн хийн байгууламжуудын ойролцоо нисч буй үл мэдэгдэх нисгэгчгүй онгоцуудыг анхааралдаа авч, сэрэмжтэй байхыг тус улсын Газрын тосны аюулгүй байдлын алба анхааруулсан. Нисгэгчгүй онгоцууд есдүгээр сард хэд хэдэн удаа ажиглагдсан байна.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж