Банкууд төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмжээ | News.MN

Банкууд төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмжээ

Банкууд төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмжээ

Банкууд төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмжээ

Монголбанкны мөнгөний бодлогын хорооноос өнгөрсөн есдүгээр сарын 20-нд гаргаж буй шийдвэрүүдийн талаар олон нийтэд танилцуулсан. Энэ үеэр Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн бодлогын хүүг хоёр нэгж хувиар нэмж 12 хувьд хүргэх, бодлогын хүүний коридорыг нэмэх, хасах хоёр хувь болгож тогтоон өргөтгөх. Хоёрдугаарт, гадаад валютын эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор банкуудын 360 ба түүнээс дээш хоногоор гадаад зах зээлээс татсан эх үүсвэрийг заавал байлгах эх үүсвэрээс хасч тооцох тухай багц шийдвэр гаргаж байгааг мэдэгдсэн билээ.

Мөн энэ үеэр төгрөгийн хадгаламжийн хувь буурч байгаа учраас арилжааны банкууд бодлогын хувьд уян хатан байж хүүг нэмэх зэрэг аргыг хэрэглэх нь үр дүнтэй болохыг дурдсан.

Тиймээс төгрөгийн хадгаламж болон бусад хадгаламжийн хүүг тодорхой хувиар нэмэгдүүлэх нь зүйтэй гэж үзсэн. Дээрх мэдэгдлийн дараагаас арилжааны зарим банк төгрөгийн хадгаламжийн хүүгээ нэмэгдүүлжээ. Тухайлбал:

"Голомт", "Хас", "Хаан банк" төгрөгийн хугацаатай хадгаламжийн хүүгээ гурван хувь хүртэл нэмсэн байна.

Мөн валютын хадгаламжийн хүүгээ хугацаа хэмжээнээс хамаарч нэмэх шийдвэр гаргажээ. Төгрөгийн хугацаатай хадгаламжийн хүүний хувьд 12 сар хүртэлх хугацаатай нь 9.3-11 хувь болж өсчээ. Харин валютын хадгаламжийн хувьд сарын 0.6-1.7 хувийн хүүтэй байна.

Гадаад орчны тодорхой бус байдал, геополитикийн нөхцөл байдлаас шалтгаалсан глобал эдийн засгийн хямрал, үнийн өсөлт зэрэг нь төв банк бодлогын хүүгээ зайлшгүй чангатгах шаардлагатай болгосон юм. Дотоод эдийн засгийн хувьд энэ оны эхний хагаст хөл хорио суларснаар, дотоод эрэлт эрчимжсэнээр эдийн засаг 1.9 хувиар өсч, тэлээд байгаа. Тээвэр, барилга, уул уурхайгаас бусад бүх салбарт өсөлт ажиглагдсан. Сүүлийн гурван улиралд өрхийн хэрэглээ өсч, хөдөлмөрийн зах зээл тэлсэн нь эрэлтийг тэтгэж байна гэж Монголбанк харж байгааг мөн онцолсон. Энэ оны есдүгээр сарын байдлаар инфляци 14.4, Улаанбаатар хотын хэмжээнд 14.8 хувь болж өмнөх саруудаас буураад байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
2
ГайхмаарГайхмаар
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

11 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ариунаа 2022-10-03 66.181.180.40

хугацаагүй хадгаламжаа хүүтэй болгоочээ

Avatar

Зочин 2022-10-03 203.23.49.49

Мөнгөө татацгаа. Хадгаламжийн хүү 13-14 хувиас доошгүй байх ёстой

Avatar

зочин 2022-10-03 103.161.242.161

Өмнөх 3-4 сар болсон гэрээг цуцлаж хүү өгөхгүй /0,2 хувь/ байж л шинэ хүүнд шинэ гэрээ байгуулна гэж банкууд хэлж байна лээ. Уг нь тэнэг биш бол уян хатнаар хандаж өмнөх хүүг нь тухайн хугацаанд, нэмэгдсэн хүүг гэрээнд өөрчлөлт оруулсан өдрөөс тооцохоор зохицуулах хууль эрх зүйн болон гэрээний талуудын тохиролцооны боломж хангалттай нээлттэй байгаа ш дээ. Цуцласнаар 3-4, бас хэд байдгийн сарын хүүг завших ч харилцагчаа үүрд алдана гэдгээ мэддэг байлгүй дээ.

Avatar

ИРГЭН 2022-10-03 192.82.82.224

Э/З-Н МЭДЛЭГ ТААРУУ ХҮМҮҮС ЗОРИУУЛСАН ХАДАГЛАМЖ БН ККК

Avatar

Зочин 2022-10-03 64.119.24.173

Барууны оронд 1,0-1,5 хувь байдаг имфляц бүр 10 хувь хүрч, юмны үнэ эрс өсч, бараа ховордож, өвөл дулаан байранд амьдрах боломжгүй болтол хүндрэв., Үйлдвэрүүд нь түлш шатахуун эрчим хүч,түүхий эдээр тасалдан зогсож дампуурч,ажилгүйдэл өсч иргэдийн амьдрал их хүндэрч байна. ОХУ-ын эсрэг тавьсан хоригийн хохирлыг өөрсдөө амсаж эхлэлээ .Харин ч манайд энэ байдал харьцангуй хөнгөн тусч байна.Юуны өмнө хөрш орнуудтай аль болохоор хэвийн харьцаагаа хадгалж,худалдаа арилжаага хэвийн байлгах хэрэгтэй,

Avatar

Зочин 2022-10-03 103.26.194.241

Bankuud 15 huvi bolgohgui bol buh mungu tatatsgay

Avatar

DR. PRADHAN 2022-10-03 102.89.46.204

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST .LT.COL@GMAIL.COM х аягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)

Avatar

Иргэд өмч мөнгө хөрөнгөө үнэгүйтэлээс авран хамгаалахаа мэдэх биз 2022-10-03 192.82.71.123

Жилийн инфляци 15% дээш бодит нөхцөлд 30% долларын ханшны чангаралт 20% он дуустал цааш нэмэгдэхээр байхад банкны хүү 17% дээш байж мөнгөө иргэд хадгалуулах байх. Хугацаа дуусангуут хадгаламжаа татан авах иргэд олон байаа шүү дээ. Бодлогын хүү 17% хүргэх. Банкны хүүгээр 10% татвар авдаг шүү дээ

Avatar

Кса 2022-10-03 202.126.88.172

Хараарай. Энэ өөрчлөлт жирийн иргэдийн төгрөгийн хадгаламжийн хүү ЖИЛИЙН 11%, баячуудын долларын хадгаламжийн хүү САРЫН 1.7%. Өөрсдийнхөө хадгаламжид асар өндөр хүү өгнө. Долларын хүүнд өгөх ашгийг төгрөгийн хүүнд өгөх ашгаас цусалж байна. Ийм нөхцөлд валютын ханш болон инфляци буурч иргэдийн амьдрал дээшлэх үү? Новшийн хулгайчууд

Avatar

л**** 2022-10-03 202.126.88.209

одоо 10% бгаа
3 % нэмэхээр 13% болдгын бгга биздээ
юү бичээд солиороод бгаа
мэдэж судалж бичээч л***р чинь

Avatar

Зочин 2022-10-03 202.126.90.31

Мэхлэлт гэж бодож бна.Хаан банк багахан хүүгээр хадгалаад хүүний 10 хувийг буцааж авдаг.энэ цэвэр луйвар шүү!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж