Жастин Биберийг Хейли хулгайлаагүй | News.MN

Жастин Биберийг Хейли хулгайлаагүй

Жастин Биберийг Хейли хулгайлаагүй

Жастин Биберийг Хейли хулгайлаагүй

Хейли Бибер өчигдөр /2022.09.28/ “Call her daddy” подкастын зочноор оролцсон. Тэрбээр энэ подкастаар дамжуулж Жастин Бибер болон түүний экс найз бүсгүй Селена Гомез нарын талаар дэлгэрэнгүй ярьжээ. Хейли өмнө нь харилцааныхаа талаар хэвлэлд төдийлөн ярьж байгаагүй. Нэг цаг үргэлжилсэн подкастын турш Жастинтай гэрлэсэн, сүй тавьсан тухайгаа болон Селенагаас Биберийг хулгайлсан гэх цуурхалын талаар тэр тодорхой ярив.

Хөтлөгч Алекс Купер түүнээс “Жастин Бибер гэрлэлтээсээ өмнө Селена та хоёртой зэрэг уулздаг байсан уу” гэж асуусан. Хейли энэ асуултад үгүй гэж эрс шийдэмгий хариулжээ. “Бид хоёр үерхэж эхлэх үед Жастин хэнтэй ч холбоотой байгаагүй. Хэн нэгний харилцаанд хутгалдах зан надад байхгүй. Би тийм зүйл хэзээ ч хийхгүй” гэж тэр хариулсан.

Жастин Бибер, Селена нар 2010-2017 оны хооронд үерхсэн бөгөөд шүтэн бишрэгчид нь тэднийг “Желена” гэж хочилдог байв. Селенагаас салаад удалгүй 2018 онд Бибер эхнэр Хейлитэй сүй тавьсан. Бибер, Хейли нарыг сүй тавихад Селенагийн шүтэн бишрэгчид асар их дургүйцэж байв. Селенагийн шүтэн бишрэгчид Хейлид үзэн ядсан зурвас үлдээж, дайрч байсан тухай тэр подкастдаа ярьжээ.

Эх сурвалж: CNN, DAILY BEAST

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХөөрхөнХөөрхөн
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж