Живж буй Венец хотыг аварч чадах уу?

Хуучирсан мэдээ: 2022.09.30-нд нийтлэгдсэн

Живж буй Венец хотыг аварч чадах уу?

Живж буй Венец хотыг аварч чадах уу?
Далайн хурдас доошоо суухын зэрэгцээ тэнгисийн түвшин нэмэгдсэнээс болж Италийн Венец хот живэх аюулд оржээ. Энэхүү гамшгаас сэргийлэхийн тулд Венец хотын захиргаа олон өөрчлөлтийг хийж байна. Венец бол гайхалтай хот. Энэ бол 177 сувгаар хөндлөн огцлолцсон 120 орчим арлын дээр баригдсан хот юм. Хотын 391 гүүрийг ашиглан явганаар тойрон аялах боломжтой. Энэ бол явган хүний нарийн зам, олоход түвэгтэй талбай, музей, олон зууны түүхтэй сүмүүдээс бүрдсэн "төөрдөг байшин шиг" усан хот юм. Гэвч энэхүү үзэсгэлэнтэй хот усан дорж бүр мөсөн живэх эрсдэл тулгарсан байна. Яг нарийн тооцож үзвэл 2100 он гэхэд Венец хот бүрэн живэх тооцоо гарчээ.

Аюул хэдийнэ тулгарч эхэлсэн бөгөөд олон барилга живж, завины үүсгэсэн давалгаанд идэгдэн гэмтсэн байна. Мөн Венец хотыг зорих жуулчдын тоо өсөхийн хэрээр оршин суугчдын тоо ч буурсаар байгаа аж. Венецээс гадна дэлхийн олон хотод ижил асуудал тулгарч байна. Тухайлбал, 11 сая орчим хүн амтай Жакарта хотод нөхцөл байдал хүндэрснээр Индонези улс хараахан барьж дуусаагүй Нусантара хот руу нүүлгэж эхэлсэн аж.

Гэхдээ Венец хот нь Италийн нэрийн хуудас, мөн бага талбайтай гэдгийг нь харгалзан үзэж, технологийг ашиглан асуудлыг шийдвэрлэх төлөвлөгөөг албаныхан боловсруулсан байна. Тухайлбал, далайн эргээр хаалт барих, завинуудын хэмжээг багасгах зэргээр олон аргыг турших гэнэ.

A flooded St. Mark's Square in December 2020 following an

Түүхэндээ Венец хот үргэлж тэнгисийн эсрэг жижиг тулаан хийсээр ирсэн. Үнсэндээ хот жилийн хэд хэдэн үед үерт автдаг бөгөөд энэ үзэгдэл олон зуун жил үргэлжилсээр иржээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд усны түвшин өмнө байгаагүй хэмжээгээр нэмэгдэх болсон аж. Сүүлийн 100 жилд бүртгэгдсэн хоёр дахь  их үер 2019 оны арваннэгдүгээр сард Венецэд  болсон.

Тухайн үед хотын хамгийн нам газар болох Сэнт-Маркийн талбай 30 см-ийн усанд автсан нь олон орны жуулчдыг татсан.  Мөн далайн түрлэг далайн түвшнээс дээш 187 см  өндөрт хүрч, хотын 80 гаруй хувь нь усанд живсэн. 

Италийн засгийн газраас Венецэд онц байдал зарлаж, үерийн хохирол нэг тэрбум еврогоор үнэлэгдсэн. Өмнө нь 1966 онд далайн түвшний хэмжээ 194 см-т хүрснээр хотын дэлгүүр, бизнес, студийн 24 хувь нь ноцтой хохирол амсч байв. Хоорондоо 50 гаруй жилийн зайтай болсон энэ хоёр үерийн гамшиг нь Италийн эрх баригчдад дорвитой арга хэмжээ авах сануулга болсон аж. Тэнгисийн усны түвшин 1923 оноос хойш нэмэгдэж эхэлсэн гэх тооцоо байгаа бөгөөд 10 тохиолдолд 150 см-ээс дээш давжээ. Гэхдээ үүний тал нь сүүлийн гурван жилд болсон аж.

2021 онд гарсан мэдээллээр хэрэв дэлхийн температурыг аж үйлдвэржилтээс өмнөх үеээс Цельсийн хоёр градусаар илүү хэмжээнд барьсан ч 2100 он гэхэд Венецийн тэнгисийн түвшин 32 см-ээр нэмэгдэх гэнэ. Бүр муугаар бодоход температур 4 градусаар өсвөл 2100 он гэхэд тэнгисийн түвшин 180 см-ээр нэмэгдэх тооцоо гарчээ. "Антарктид, Грийнлэндийн мөсөн давхарга ирэх 10 жилд үргэлжлэн хайлсаар байх учраас далай, тэнгисийн түвшин нэмэгдэх нь тодорхой" гэж Их Британийн Лидс их сургуулийн профессор Наташа Барлоу ярьжээ.  Тэнгисийн түвшин бага хэмжээгээр нэмэгдэхэд л эргийн үеийн хэмжээ, давтамжид ихээр нөлөөлдөг бөгөөд түрлэг, давалгаа, далайн шуурга ч нэмэгддэг аж.

Venice's Mose barriers are raised during a test in May 2020 (Credit: G.Cosua/Getty Images)

Үүнээс гадна Венец хотын суурь ч доошоо сууж байна. Венецийн барилгуудын суурийг овоолгын системийг ашиглан босгодог гэж Стоун хэлэв.  Гэвч олон зууны туршид олон барилгын суурь нь байрнаасаа зөөвөрлөгдөж, шаварт живж эхэлжээ. Түүхэн гүний усны олборлолт энэ нөлөөллийг нэмэгдүүлсэн ба сүүлийн 100 жилд Венец 15 см-ээр доош суужээ. Аажмаар суух энэ асуудлыг шийдвэрлэхэд илүү түвэгтэй гэж Стоун тайлбарлажээ. "Их хэмжээний цементийг суурьт цуцгах нь илүү гэмтэл үүсгэхээс нэмэр болохгүй гэв. Усан доорх сувгуудыг гүнзгийрүүлэх нь үерийг багасгахад туслах ёстой" гэж Их Британийн Ньюкасл их сургуулийн профессор Хэйли Фоулер ярьжээ. 

Үүний зэрэгцээ түрлэгээс хамгаалах зөөврийн 78 ханыг хотыг тойруулан барьж үерийн нөлөөллийг бууруулахыг хичээж байгаа аж. Тус бүр нь 20 метрийн өргөнтэй энэхүү ханануудыг чухал байршлуудад байрлуулах гэнэ. Бүтээн байгуулалтын ажил 2003 онд эхэлж, 2011 онд дуусгахаар төлөвлөсөн аж.

Гэвч бүтээн байгуулалт 2023 оны сүүлээр бүрэн дуусах төлөвтэй байна. Бүтээн байгуулалт хойшилсноор анх 4,7 тэрбум ам.долларын зардал гарахаар тооцож байсан нь 8 тэрбум болж өссөн аж.

The Mose project is far from universally loved by those who want to protect Venice (Credit: G. Cosua/Getty Images)
Голландад 1997 оноос хойш ашиглаж буй үерийн менежментийн системийг ашиглахыг ч судалж байна. Энэ олон тооны далан, хашилтуудаас бүрсэн асар том систем юм. Энэ нь Венецийн үерийн эрсдэлийг буруулах боловч бүтээн байгуулахад 50 жил шаардагдаж, 7 тэрбум ам.доллар зарцуулах аж. Далангийн нийт урт нь 30 км байх бөгөөд энэ нь хамгаалалтын хананаас 18 дахин том байх аж.
Wave-related water damage that has affected 60% of the Venetian buildings that line the Grand Canal (Credit: F.Bienewald/Getty Images)

Усан хот Венецэд үүнээс гадна өөр асуудлууд ч байна. Хот усан дээр баригдаж, усаар хүрээлэгдсэн учраас тээврийн гол хэрэгсэл болох моторт завинуудын нөлөөллөөр үүссэн давалгаа нь барилга, сувгуудын 60 хувьд нь гэмтэл учруулдаг байна. Эдгээр гэмтэл нь үерийн гамшигт нэрмээс болж барилгуудын суурийг улам хэврэг болгож, сэргээн засварлахад их хэмжээний зардал шаарддаг аж. Сувагт багтахүйц том хэмжээнтэй гатлага онгоцуудыг 2021 оноос хойш хотын төв рүү нэвтрэхийг хориглож, боомтод зогсоох болсон. Түүнчлэн Венецийн усан тээврийн хэрэгслийн хурдны хэмжээг багасгахыг шаардан орон нутгийн иргэд жагсч байв.

During peak days in the summer in Venice, tourists can outnumber locals by a ratio of 2:1 (Credit: Andia/Getty Images)

Хот үндсэндээ тэнгисийн үер, жуулчдын асар их урсгалаас болж олон асуудалтай тулгарч байгаа аж. 2019 оны байдлаар Венецэд 5.5 сая жуулчин очсон нь оршин суугчдын тооноос 100 дахин их байв. Аялал жуулчлал бол зочлох үйлчилгээний орлогын эх үүсвэр боловч бусад салбарт тийм ч ашигтай биш гэж Венецийн хотын дарга мэдэгджээ. Нөгөө талдаа Венецийн  боловсролтой иргэд олноороо нүүх болсноор боловсон хүчний дутагдалд орж эхэлсэн байна. Мөн жуулчдын хэт их урсгал нь Венецийн усны эмзэг эко системийг алдагдуулж, бохирдлыг нэмэгдүүлсээр байгаа аж. Хотын хүн ам цөөрч буйтай холбоотой олон нийтийн дургүйцлээс болж 2023 оноос эхлэн Венец хот жуулчдаас өдрийн 5 еврогийн татаас авах төлөвлөгөөг танилцуулжээ. Түүнчлэн хотын дарга хэлсэн үгэндээ, Венец живж үгүй болохыг дэлхий зүгээр хараад суухгүй гэдэгт найдаж буйгаа онцолсон байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ХарамсалтайХарамсалтай
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж