Анхны тээвэртээ явж байгаад нас баржээ | News.MN

Анхны тээвэртээ явж байгаад нас баржээ

Анхны тээвэртээ явж байгаад нас баржээ

Анхны тээвэртээ явж байгаад нас баржээ

Өмнөговь аймгийн Гашуунсухайт боомтоор нүүрс тээвэрлэж байсан жолооч Хятадын штамбын талбайд есдүгээр сарын 27-нд лацтай машиныхаа бүхээгт харамсалтайгаар нас барсан талаар өмнө нь мэдээлсэн. Албан бус эх сурвалжийн хэлж байгаагаар 54 настай жолооч архаг суурь өвчингүй байжээ.

Талийгаач нүүрс тээврийн “Эко глобал ложистикс" ХХК-ийн охин компанийн жолоочоор ажиллаж байсан бөгөөд ажлаа хийхгүй хэсэг завсарлаж байгаад анхны тээвэртээ гарч, харамсалтайгаар нас барсан гэх мэдээллийг өгсөн юм. Ар гэрийнхний өгсөн мэдээллээр Хятадын тал жолоочийн шарилыг Монголын талд хүлээлгэн өгч, Улаанбаатар хот руу авч ирж байгаа гэв.

Баянзам тээвэрчдийн холбооны Удирдах зөвлөлийн дарга П.БАЯРХҮҮ:

-Нүүрс тээврийн жолооч нар богино болон уртын тээвэр хийхдээ битүүмжлэгдсэн, тусгаарлагдсан орчинд нүүрс тээвэрлэдэг. Энэ асуудлыг анхаарч, ажлын хэсэг байгуулах хэрэгтэй. Талийгаачтай ойр байсан жолоочтой холбогдоход “Хил дээр нэлээн удаан зогсоосон” гэсэн. Жолооч өглөө 07:00, 08:00 цаг гээд хил рүү хөдөлж, үдээс хойш 14:00, 15:00 цагт гарч ирдэг. Дунджаар тав, зургаан цагийг зарцуулдаг. Хурдандаа 3-4 цаг зарцуулна.

Жолооч нар Хятадын хил рүү нэвтрэхдээ машинаа лацдуулж ордог болоод нэг жил болж байна. Тэрнээс хойш лацтай машиндаа нас барсан анхны тохиолдол боллоо.

Гурван сайдын хамтарсан шинэ журмаараа дотооддоо нүүрс тээвэр зохион байгуулалтыг зохицуулсан. Харин сүүлд Хятадын талын хилийн боомтын албаныхантай ярилцаж Монгол талдаа 2-3 удаа давтан шинжилгээ өгч, жолооч нар хилээр нэвтрэхдээ машинаасаа бууж, хүнтэй харилцахгүй, бүрэн тусгаарлагдана гэж тусгасан. Хятадын ӨМӨЗО-ы харьяат Баяннуур аймагт цар тахлын голомт ихтэй байгаа учраас дэглэмээ сулруулахгүй байгаа. Хятад цаад талдаа ногоон хашаа барьж, цагдаагийн хамгаалалттай бүс үүсгэчихсэн. Манайхаас бас яг тийм хяналтыг шаардаж буй.

Гашуунсухайт боомт чиглэлд богины тээвэрт буюу 25 километр газарт 7000 орчим жолооч 21 хоног тусгаарлагдаж, 2-3 давтан шинжилгээ өгч, сүүлд Хятад талдаа дахин PSR шинжилгээ өгч, хариу нь гарахаар машиндаа орж суудаг. Ингэхдээ битүү хувцастай, лацадсан машинтай хил гарч нүүрс тээвэрлэж байна.

Тиймээс бид агааржуулалт, эко жорлонгийн асуудлыг хянаж, тээврийн жолооч нарын хүний эрхийн асуудлыг зөрчиж байна гэдгийг хөндөж байсан. Өдөрт дунджаар 650 орчим жолооч хилээр гарахдаа лацтай машинтайгаа нүүрс тээвэрлэдэг. Ийнхүү тээвэр хийх явцад хил гарч кемпдээ очих хүртлээ машинаасаа огт буух эрхгүй байдаг" гэв.

Үүнээс болж эрүүл мэндийн байдал нь муудах, хүндрэх эрсдэлтэй. Гэхдээ тус боомтоор тээвэр хийж буй жолооч нарын эрүүл мэндийн байдалд мэргэжлийн эмч нар тогтмол үзлэг хийж зөвлөгөө өгдөг гэдгийг албаныхан хэлж байгаа юм.

А.СҮРЭН 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
32
ХарамсалтайХарамсалтай
4
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

10 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-29 66.181.189.89

Эвий дээ.Энэ том машин барьдаг хүмүүсийн ар гэр авгай хүүхэд нь эрүүл мэнд сэтгэл санаа хүнс хоолыг нь анхаарч сайн бэлдэж өгч байгаарай! Зовж байж хэдэн төгрөг олдог шүү.Олоод ирсэнг нь зөв зарцуулж амрах үед нь хайр халамжаар дутаахгүй хаяа нэг балгах үед нь ойлгож байгаарай.Ах минь амралтад ч явж үзээгүй зүтгэсээр байгаад бас ингээд гэнэт бурхан болж байсан .Дараа нь их харамсдаг юм шүү.Эрчүүдээ хайрлаарай.

Avatar

Зочин 2022-09-29 103.57.92.247

Жонхуугийн балаг.

Avatar

Зочин 2022-09-29 66.181.161.74

togtmol vzleg hiij zowlogoo ogdog ntr bithii shaaldaa badmaa hezee tiim yum bsiin.

Avatar

Mongol 2022-09-29 172.58.230.217

Хүний эрх зөрчигдсөн б.а
Амьд хүнийг ингэж машинтай нь лацдаж шорондох нь Хирээс хэтэрсэн гэмт үйлдэл тул үүнийг зогсоож,шүүх…хохирлыг хятадын тал төлөх ёстой

Avatar

Зочин 2022-09-29 150.129.141.9

А. Сүрэн аминдаа сэтгүүлч хийгээд яваад л байгаа юу. Штамб гэж хаана юу байдаг билээ. Танай суманд ийм юм байдаг юм уу.

Avatar

Zochin 2022-09-29 66.181.161.1

TUUZAN KONBEIR NEBTRUULEE CHEE.

Avatar

б 2022-09-29 122.201.22.249

Төмөр замыг гацаасан Жонхуугийн лай хэзээ дуусах юм болдоо. Энэ нүүрсний тээвэрт хэчнээн жолооч үхэв дээ.

Avatar

зочин 2022-09-29 202.21.104.2

Энэ муусайн хятадууд сүртэйшдэ. Дэлхий даяар корона мартагдаж, ердийн ханиаданд тооцогдож байхад сүржигнээл байх юм. Энэний цаана шууд бус эдийн засгийн хориг, өөр бодлого л харагдаж байна. Ер нь х***а нар бусад буурай орнуудыг элгээр нь хэвтүүлж байгаад гартаа оруулах бодлоготой бололтой

Avatar

УМ МААНИЙ БОДЬ МЭ ХУМ 2022-09-29 202.179.25.4

АНХЫ ТЭЭВЭРТЭЭ … АНХНЫ ТЭТГЭВЭРТЭЭ ХҮРЧ ЧАДАХГҮЙ ОЛОН ХҮН ӨНГӨРЦГӨӨХ ЮМ ДАА.. МОНГОЛЧУУД МААНЬ

Avatar

zochin 2022-09-29 59.153.86.196

Тогтмол үзлэн хийдэг гэж худлаа хэлээд байгаарай. Эм нар үзлэг хийдэггүй шүү.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж