Хувиараа бизнес эрхлэгчид 10 хувиас дээш татвар төлөхийг эсэргүүцэв | News.MN

Хувиараа бизнес эрхлэгчид 10 хувиас дээш татвар төлөхийг эсэргүүцэв

Хувиараа бизнес эрхлэгчид 10 хувиас дээш татвар төлөхийг эсэргүүцэв

Татварын хувь хэмжээг нэмсэн нь хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт учруулах болсон байна. Энэ талаар Монголын бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах түр хорооноос мэдээлэл хийлээ.  Монгол Улсын 2023 оны төсвийг боловсруулахдаа Сангийн яам  хувь хүмүүсийн орлого хэмжээнээс хамаарч татвар нэмэх зохицуулалтыг суулгаж өгсөн. Тодруулбал, 10 сая бол 10, 15 сая 15 хувь, 20 саяас дээш бол 20 хувийн татвар авахаар хуулийн төсөлд суулгаж өгснийг хувиараа бизнес эрхлэгчид эсэргүүцэж, энэ талаар өнөөдөр /2022.09.29/ мэдээлэл хийлээ.

Тус түр хорооны тэргүүн  Д.РААЖАВ "Монгол Улс нь зах зээлийн чөлөөт эдийн засагтай улс. Төр засгаас хувиараа бизнес эрхлэгчдийг дэмжиж ажиллахаа илэрхийлдэг. Харамсалтай нь, эдийн засгийн энэ хүнд үед татвар нэмэх нь хувиараа бизнес эрхлэгчдэд том дарамт болохоор байна.

Татварын албанаас 2022 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс хувиараа бизнес эрхэлж буй иргэдийг дуудаж, орлогын тайлангаа авчрахыг шаардсан.  Мөн татварынхан цар тахлын хугацааны бүх дансны гүйлгээ авчир тайлагнахыг хувиараа бизнес эрхлэгчдээс шаардсаныг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2003 оноос эхлэн орлого тодорхойлох боломжгүй, хувиараа бизнес эрхэлдэг иргэд сар болгон 5000 төгрөгийн татвар төлдөг байсан.  2005 онд 10 мянган төгрөг, 2010 онд 20 мянган төгрөг болж нэмэгдсэн.  2017 оноос эхлэн хувиараа бизнес эрхлэгч сайн дураараа 30-40 мянган төгрөг төлдөг болгосон.  2019 оноос эхлэн 50 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүний  боруулалт хийсэн бол нэг хувийн татвар төлдөг болъё гэсэн саналыг УИХ-д хүргүүлсэн.  Энэ санал татварын шинэчлэлтэд тусгагдаж, 2020 оноос хэрэгжиж эхэлсэн.   Монгол Улсын төсвийг боловсруулахдаа татварт өөрчлөлт оруулж, 10 сая бол 10, 15 сая 15 хувь, 20 саяас дээш бол 20 хувийн татвар авах зохицуулалт хувиараа бизнес эрхлэгчдэд дарамт болох нь" гэлээ.

Б.Ундрам

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-29 202.126.89.179

Аливаа хуулийг хэрэгжүүлэх арга замыг оновчтой тодорхойлж байж л амьдралд хэрэгжих байхаа даа.

Avatar

zochin 2022-09-29 150.129.143.146

chi terig zoodj alcahd nuh tuhai heldeg shuu.

Avatar

zochin 2022-09-29 150.129.143.146

alulah bolno maian mafia buleg tolgoit aldartai baial chi uhdeg huuree

Avatar

Зочин 2022-09-29 202.126.90.74

татвар нэмэгдээд бвал юмны үнэ нэмэгдээд л бна гэсэн үг цалин тэтгэвэрээ нэм өөрсдөө хэмнэ бидний татварын мөнгөөр туйлхаа больцгоо

Avatar

Зочин 2022-09-29 202.126.90.74

Мануусыгаа нөхөөсөнд явуулж татвараар дарамтлаад ажилгүй ангайсан хэдийгээ тэжээгээд өөрсдөө зуслаад суухын одоо энэ засгийг огцоруульяа

Avatar

Татвар төлөгч бай 2022-09-29 43.228.131.118

Орлого, цалин хоёроо зааглачихвал амар биш үү? Орлогооос тодорхой хувийг түрээс цахилгаан дулаан, эргэлтийн хөрөнгөд бүртгээд өөртөө цалин болох хэсэгээ тодорхойлооод сурчихвал бизнесүүд нь цэгцтэй явмаар юм. Хувиараа гэдэг нэрээр халхавчилж татвараас зайлсхийдэг энэ ченжийн зах зээлийн сэтгэлгээг халах цаг нь ирсэн.

Avatar

Зочин 2022-09-29 203.91.112.242

нэмбэл бүгдийг нь нэм, үгүй бол алагчилж ингэж солиорч болохгүй

Avatar

Зочин 2022-09-29 203.91.112.242

хэдхэн жилийн дараа мөнгө цаас болоод ихэнхи хүн 10 сая руу ороод ирнэ

Avatar

Зочин 2022-09-29 59.153.86.198

МАШИНЫ ЧЕНЖ МАЛ МАХНЫ ЧЕНЖ, МОДНЫ ЧЕНЖҮҮД УЛСАД 1 ТӨГРӨГНИЙ ТАТВАР ТӨЛДӨГГҮЙ ХАГАРТЛАА БАЯЖСАН ХҮМҮҮСЭЭС АВАХ НЬ ЗӨВ ШҮҮ

Avatar

Zochin 2022-09-29 192.82.91.61

Хувиараа ажил, хөдөлмөр эрхэлж өөрийнхөө амьдрлаыг хэнээч хамраалгүй авч яваа хүмүүсийг татвараа дарамтлах нь буруу. Өндөр ашигтай ажиллаж буй хувийн уул уурхайн, газар тариалан, шатахуун борлуулагч, хэвлэл мэдээлэл ТВ, үүрэн утасн компаниас татвараа нэмнэ. Төрийн өмчид хувьцаат компани ашиг орлогыг нэмэгдүүл, тэд ажиллаж буй дарга нарын цалинг бууруулах, төрийн мэдлийн давхардсан үйл ажиллагаа эрхэлэж буй албан байгууллагыг татан буулгах зэрэг олон юмнаас төсвийг мөнгийг хнмнэж болох байна.

Avatar

zochin 2022-09-29 124.158.107.18

Jild hedheen togrog tatvart tolson bolood l, baraa, uilchilgeeniihee une hanshaa zambaraagui duraaraa nemj ard tumnee shuldag huviara biznes erheldeg humuus bga shde, olson orlogiinhoo hemjeegeer yalgavartai tatvar toloh ni zov shdee, shudarga shde.

Avatar

Зочин 2022-09-29 66.181.189.123

Валютын ханшны зөрүшнээс ашиг олж бгаа хэсэг этгүүд бна. Ж-нь төгрөгийн хадгаламжаа валют болгодог. Эд нараас ханшны зөрүүний ашгийн татвар аваачээ.

Avatar

Зочин 2022-09-29 66.181.189.123

Сард 10 саяас илүү орлого олж бгаа болохоор ингэж бгаа бхгүй юу муусаын хархнууд. Зах дээр зогсдог бүх хүнийг толгой дараалан татьар аваач. Тэд НӨАТ төлдөггүй ш тээ

Avatar

Зоч н 2022-09-29 66.181.189.123

Энэ хархнууд л үнэ өсгөх болохоор хязгааргүй өсгөнө. НӨАТ баримт өгөхгүй. Энэ хархнуудаас л хамгийн түрүүнд татвар авах хэрэгтэй дээ.

Avatar

Анандбузар 2022-09-29 64.119.30.83

Хэдэн зуун саяын орлогоо татварт бүртгүүлдэггүй байж, юун даварчихсан л******д вэ, татвараа төл. Бид гэхэд л хэдэн зуун мянгын татвар төлж байна.

Avatar

Зочин 2022-09-29 103.9.90.100

жилд ганцхан удаа 360-480.000 төгрөгийн татвар төлнө гэж юу басан юм.Ямар даварсан юм. төрийн алба хаагчидсар бүр 500.000-650.000 төгрөгийн татвар төлсөн. Сар бүр шүү.
Хувиар хөдөлмөр эрхлэгчид ямар даварсан юм. Ичихгүй мэдэгдэл хийж байдаг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж