"Дайжин ирсэн иргэдэд Монгол Улс хүмүүнлэг хандах хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

"Дайжин ирсэн иргэдэд Монгол Улс хүмүүнлэг хандах хэрэгтэй"

"Монгол туургатанд туслах үндэсний хөдөлгөөн" өрнүүлэх талаар иргэний хөдөлгөөний байгууллагууд өнөөдөр /2022.09.29/ мэдээлэл хийлээ.


"NoDoubleStandard", "Монгол туургатан төв холбоо", "Урбан иргэдийн форум" зэрэг иргэний хөдөлгөөнүүд хамтран Монгол ахан дүүсдээ туслах санаачилгыг гаргаж, Монгол Улсын Засгийн газарт зөвлөмж хүргүүлэхээр болжээ.  Сүүлийн өдрүүдэд дайны нөхцөл байдлаас үүдэж, Оросоос дайжин ирэх иргэдийн тоо нэмэгдсэн.  Эдгээр иргэдэд туслах, зөвлөмж хүргэхэд төрийн бус байгууллагад хамтран ажиллаад хоёр долоо хоносон байна. Гэвч энэ төрийн бус байгууллагууд, сайн дурын залуус дангаараа зохицуулах ажил биш байгааг хэллээ. Учир нь тодорхой хууль дүрэм, эдийн засгийн  зохицуулалт хэрэгтэй байгаа тул Засгийн газарт шаардлага, зөвлөмжийг хүргүүлэхээр болжээ.

рбан иргэдийн форум"-ын захирал Б.ЦАЦРАЛ:

-Дамжин өнгөрөх болон суурьших зорилгоор ирж буй иргэдийг ямар нэг улс төрийн үзлээс ангид, хүн гэдэг үүднээс хүлээн авч, хүмүүнлэг энэрэнгүй хандах хэрэгтэй байна. Хүний эрхийн талаарх хэр ойлголттой улс болохоо бусад улс оронд харуулах хэрэгтэй. Ирж буй хүн бүрийн ард гэр бүл, үр хүүхэд бий. Монгол Улсын нутаг дэвсгэрт дагаж мөрдөх хууль дүрмийг танилцуулж, хамтарч ажиллахад бүх боломжоо дайчлан ажиллаж байна.

Мөн нийгэмд үүсээд буй гэмт хэрэг ихсэх, таагүй мэдээлэл түгэх гэх мэт замбараагүй байдлаас сэргийлэх үүднээс бид хоёр хэл дээр операторын утас ажиллуулж, хууль дүрмийг танилцуулж байна. Тусгаар тогтносон улсын хувьд бие даасан байдлыг хадгална гэж найдаж байна.

"Монгол туургатан төв холбоо"-ны гишүүн  Э.ОДБАЯР:

-Монгол Улсын Засгийн газар үндсэн таван хэсэг бүхий шаардлагыг хүргүүлсэн.

Нэгд, Монгол Улсыг зорин ирсэн иргэдэд визтэй холбоотой, цаг үеийн байдалтай холбоотой нэмэлт өөрчлөлтүүдийг яаралтай баталж, мэдээлэх, Х

Хоёрт, НҮБ, болон бусад байгууллагуудтай хамтран эдгээр иргэдийг аюулгүй хэвийн нөхцөлөөр хангах ажлыг зохион байгуулах

Гуравт, хил орчмын бөөгнөрөл, иргэдийн хөдөлгөөн үүсэж болзошгүй асуудал бэрхшээлийг урьдчилан тооцож зохих арга хэмжээг шат дараалан авах.

Дөрөвт, Монгол Улсын нутаг дэвсгэрээс "дайнаас дайжин" ирсэн иргэдийг аливаа хэлбэрээр албадан гаргахгүй байх, үүнтэй холбоотой олон улсын ажиллагаанд татагдан орохгүй байх.

Тавд, үүссэн нөхцөл байдалтай холбогдох яам тамгын газрууд, албан газруудын мэргэжилтнээс бүрдсэн ажлын хэсгийг байгуулах зөвлөмжийг хүргүүлсэн.

Засгийн газартай  талаар хамтран ажиллахад иргэний хөдөлгөөнүүд бэлэн байна. Дайнас зугатан ирж буй иргэдэд Монгол Улсын нутаг дэвсгэр дээрх хууль дүрмийг танилцуулж байна, аль болох эмх цэгцтэй байдлыг эрхэмлэж ажиллах болно. Уг ажлуудад хүн хүч дутагдаж байгаа. Гэмт хэрэг, эмх цэгцгүй байдлаас сэргийлэх үүднээс уг шаардлагад Засгийн газраас хурдан хугацаанд хариу өгч арга хэмжээ авах шаардлагатай байна.

 

А.САЙХАНБАЯР 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
16
ЗөвЗөв
6
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж