Брюссельд... | News.MN
Брюссельд…

…болсон уулзалт, барьсан гар, дэлгэсэн сэтгэл, тэвэрсэн тэврэлт, ярьсан яриа, төрсөн итгэл, цайсан үүр..

Их хотын дундах буйдхан, хөл хөдөлгөөн үл тасрах уушийн газар. Багтахаараа цуглаж, бодсон санаснаа хэлэлцлээ. Бүгд сэтгэл санаа өндөр бас урам зориг нэмлээ. Цөөнгүй хүн санал бодлоо хэллээ. Бие биетэйгээ ярьж суулаа.

Хүний гар их хүчтэй юм. Гар гараа барилцах, хоорондоо уулзалдах нь ямар ч хэл ам, атаа хорсол, ан цавыг анагаах чадалтай аж. Монголынхоо төлөө хэн ч бай, хувийн ашиг сонирхлоо хойш тавьж, барьсан чулуугаа газар хаяж, гомдлоо залгиж чадах ёстой. Чадлаа. Уулзлаа. Ярилаа. Асуудлыг гар гартаа авлаа. Бусдын тоглоомд ордог цаг зогслоо. Өөрсдийн асуудлаа өөрсдөө шийдэхээр тохирлоо.

Эрх чөлөөний үзэл санаанд суурилсан эв нэгдэл юунаас ч хүчтэйг ойлголцлоо. Бидний Монголчууд эрх чөлөөт, боломж дүүрэн улс оронд л амьдрах нь чухал. Харин аливаа албан тушаал нь түмний тусын тулд биш бол новш “bullshit” гэдгийг бас санууллаа. Хийх ажил чухал. Ард олондоо тус хүргэх нь чухал. Өчүүхэн бие, сандал суудал чухал биш. Үйл хэрэг чухал. Эрх чөлөө чухал. Монгол чухал. Ирээдүй үедээ юу үлдээх, тэдний төлөө юу хийх, юу бүтээх нь илүү чухал.

Байдал газар сайгүй сайнгүй байна. Бидний эргэн тойронд, манай бүс нутагт ч адил. Олон улсын байдал ч удаан хугацаанд байгаагүйгээр осол аюултай эмзэг байна.

Ардчилсан намын байдал олны анхаарал татаж байна. Ямар нам байна, тийм төр засаг байна. Ямар төр засаг байна, улс орны амьдрал ажил, бодлого түүнээс онцгой хамааралтай. Ардчилсан Нам бол өнөөдрийн эрх баригчдаас ялгаатай, бас сайн өөдрөг шийдэл гаргаж чаддаг нам. Бид бүгд хариуцлага хүлээсэн хүмүүс. Ардчилал бол ухаан шаарддаг тогтолцоо. Ухаантай, хариуцлагатай байх цаг ирж байна.

Олон хүний хүсэж байгаагаар бол Украйны дайн өчигдөр зогсох байсан. Ардчилсан Нам ч адилхан олон хоногийн өмнө учраа олох байсан. Одоо цааш яах тухайгаа ярилцъя. Өнөөдрөөс бодит ажилдаа оръё. Замын зургаа гаргая, дүрэм журмаа тогтъё. Үзэл санаандаа нэгдэж асуудлын шийдлийг ярилцъя.

Иргэдийн орлого, хуримтлал шавхагдаж ядуурал аюул боллоо. Үүнийг бид ямар арга замаар яаж шийдэх вэ? Улс орны эдийн засаг сүүлийн 10 жил гаруй гацаж байна. Сүүлийн гурван жил, жил дараалан агшлаа. Яавал эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгож, бүтээмжийг нэмэх вэ! Төрийн хүнд суртал зардал, хулгай хориг замаа алдлаа. Яаж үүнийг шийдэх вэ!

Ардчилсан Намыг улс оронд шийдэх олон сорилт хүлээж байгаа. Хүнд итгэл төрүүлэхүйц, хүний ажил амьдралд наалдацтай, өгөөжтэй, үр дүнтэй шийдлийг бид олох ёстой. Бид олно. Бид бас хийж, хэрэгжүүлж чадна. Одоо ярилцахгүй бол, одоо эхлэхгүй бол, одоо хийхгүй бол оройтно.

Монголд үүлэн чөлөөний нар шиг боломж ховор тохиодог. Ховор тохиож байсан. Өнөөгийн хүндрэлийг боломж болгож, улс орноо өнгөтэй өөдтэй авч явах, бүтэн нэртэй болгох бүрэн боломж байна. Монголдоо ашигтай, ухаалаг уран бодлого, түүхэн шийдвэр гаргаж хэрэгжүүлэх цаг ирж байна.

Бид ингэж ярилцлаа. Хүний сэтгэл аугаа. Гэхдээ сэтгэлд нэг л ертөнц орших зай байдаг аж. Нэг л улирал орших. Өвөл байвал тэнд зун багтахгүй. Намар орсон бол тэнд хавар ирэхгүй. Нэгийг нь явуулж байж, нэгийг нь авч хаяж байж нөгөөд нь зай гарах юм. Учир нь сэтгэл нэг л эзэнтэй. Эзэн нь хүн Та өөрөө. Гомдол байвал, тэнд өөр юм багтахгүй. Гомдлоо гаргаж хаявал, сайн бодол, сайн харилцаа, сайн санаанд зай олддог юм. Бид үүнийг ярилцлаа. Ойлголцлоо.

Зовлон туулах, хэл ам зөрөх, асуудалтай байх бол өвчин биш. Харин ч тэр дундаас улам чангарч, сайн гарц шийдэл рүү бүгд тэмүүлдэг. Тэгж чадсан нэгний тухай ч яриа гарлаа. Еврей хүн аливаа бурууг эхлээд өөрөөсөө хайдаг. Бурууг өөрөөсөө хайсан, бурууг өөрөөсөө олсон тэр үед тухайн хүний урагшлах зам зөв болж нээгддэг. Еврей хүн нэгнээ муулахаас үргэлж зайлсхийдэг. Ялангуяа хувийн өс хонзонгоор, бусдын хатгаас шургаасаар. Үүнийг цээрлэдэг. Тийм нэгнийг бусад нь зүгээр л орхиод явдаг. Сургамжтай л юм.

Өнгөрсөн хугацаанд Ардчилсан Нам, манай гишүүд дэмжигчид олон зовлон бэрхшээл туулсан. Туулж байна. Зовлон үзсэн хүнээс ухаан гардаг. Тэр ухаан сургамж улмаар зам нь болдог. Ухаан, сургамжаар хучигдсан зам зөвд илүүд хөтөлдөг. Цааш хамтарч хийх ажлаа бид тохирлоо.  Хэн юу хариуцахаа ч ярилаа. Зүгээр л – Би ингэж ажиллая. Чи ингэж ажилла. Болж байна уу, болж байна. Ийм л юм боллоо.

Ардчилсан Нам Монголоо үүрээд явах чадалтай гэдэгт эргэлзэх хүн гарсангүй. Өнөөдөр ч орон нутагт ачааны тэнгийн хүндийг үүрч байгааг бие биедээ санууллаа. АН-ын хагарал гэх зүйл толгойдоо, хуучин голлох хэдэн хүний хооронд, удирдах түвшинд л байгааг нүүр нүүрээ харж байгаад хэллээ. Бидний нөхөд ч үлгэр үзүүлж намаа эвлэтэл, нөхдөө ойлголцтол, хазайсан тугаа эгцэртэл зүтгэхэд сэтгэл бүрэн шулуудлаа.

Ирж амжаагүй, ирж чадаагүй нэгнээ тосож уулзахаар, бие биеээ угтаж алхахаар боллоо. “Би тэнд байх байсан юм. Эбэ надад яагаад хэлээгүй вэ” гэх хүн ч гарлаа. Газрын хол, усны урт, зай багтаамж, зар урилга хүрсэн хүрээгүй гээд олон юм бий. Өөрөө тэнд байгаагүй ч Монголоо гэсэн, ардчиллаа гэсэн, эв нэгдлээ гэсэн хүн бүрийн сэтгэл зүрх “Брюссельд” байсныг нэмж хэлье. Эбэ-д үг хаях биш байгаа суугаа газар бүртээ Эбэ байцгаа. Уулзацгаа, ярилцацгаа. Та чадна.

Би бас итгэлтэй байна. Монголын төлөө Ардчилсан Намын хувьд давж чадахгүй даваа гэж үгүй, хийж чадахгүй ажил гэж үгүй. Шантрах зовлон бэрхшээл гэж байхгүй болохыг бид улам сайн ойлгосон. Амжилт!

Монголын Цахиагийн ЭЛБЭГДОРЖ

2022.09.29

Холбоотой мэдээ

74 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-29 103.229.122.251

Засаг барьж байхдаа улсын нэр барьж, итгэл үнэмшилээ худалдаж мөнгө авдаг байсан үе нь өнгөрсөн. Мөнгө нь дуусаад ирэхээр биеээрээ очиж, нүүрний арьсаа харуулж санхүүжилт л гуйгаа биз. Ард түмнээсээ дэмжлэг авч чадахгүй, нэр нөлөөгүй болсон энэ хэд өөр юу гийгүүлэх вэ дээ. Дур биеэ голохгүй дунд чөмөг сүүжээ голохгүй гэж.

Avatar

Батсүх 2022-09-29 64.119.16.233

Харь оронд очиж уулзалт хийнэ гэдэг нь ямар учиртай юм бэ? Улс орон нь яачихсан хэрэг болж байна? Гадны зөвлөгөө, дэмжлэг, зааварчилгаагаа, санхүүжилтээ авах гэж тэр үү?

Avatar

Зочин 2022-09-29 64.119.22.127

Монголын ард түмэн хийрхэгч-луйварчдаас залхаж байна. Ардчилал үгийг ашиглаж нийгэм эдийн засгийг түүвээгчид Монголоос тонилсон цагт амар амгалан ирмой. АН бодит байдлын сайн мууг байгаагаар нь хэлж улстөр хийдэг нам шиг нам биш, цаашид ч ийм ирээдүй харагдахгүй байна

Avatar

Зочин 2022-09-29 66.181.190.129

Uhsen pzda

Avatar

Оноч 2022-09-29 66.181.160.22

Эдний өөрөөр сэтгэж хийх ч гэж, хувьсгалч авюнтуризм хийж бужигнуулж бгаад дунд нь өөрсдийгөө болгодог хөгийн жуликууд. Санаж сэдэж хийх нь эдийн засгийн алуурчдын л номлол. Оюу толгойд монголын бүрэн эрхийг зарчихаад юуч болоогүй юм шиг цагаадаж бгаа. Таван толгойг тэр замаар явуулах гэж бгад яаж баригдлаа. онгон охиноо өгчихсөн одоо эргүүлж авахгүй, эрдэнэт эмчилгээ тэжээлийн цэг болсон гэд хэн 49-ийг авангуутаа 51-ийн эрхийг нь авч бла. сая орос 3-ийн захирал боллоо хаха. ичих булчирхайгүй

Avatar

Зочин 2022-09-29 66.181.170.73

Амжилт хүсье. Могой гурав тасравч гүрвэлийн дайтай гэж АН хэдийн муу ч манагруудаас дээр. АН ын тамгыг хорлон сүйтгэгч эрдэнээс салгаж намаа 24 онд Төрийн эрхэнд гаргаж, 16 оноос хойш ялгаварлан гадуурхал, доромжлол, дарамтын дор явж байгаа гишүүд дэмжигчид болон ядарч туйлдсан нийт Монголын ард түмний нурууг тэнийлгэх болтугай. Өнөөд хэн сайхан амьдарч байна. МАН ын цүнх баригч хурган дарга нар л баян байна. Ард түмэн уланд байна. Үүнийг би биш МАН ын сайд хэлсэн шүү.

Avatar

Зочин 2022-09-29 202.131.243.186

Монгол Улсыг ямар нэг улс төрийн хүчин чирч явж хөгжилд хүрэх ёстой юм бол тэр нь АН гэдэгт би итгэдэг. Гэтэл үүссэн түүх нь худлаа, амлалт нь худлаа коммунист нам тогтож үлдэж баахан цүнх баригч намчин пацаануудыг тэжээхийн тулд Эрдэнэийг төмсөгдчихөөд тавихгүй байгааг бүгд харж байна. Ядаж байхад монголчууд анх сонссоноо л үнэн гэж боддог ямар ч нотолгоо байгаад нэмэр алга. Түрүүлээд гүтгэчихдэг башир аргатай ноход ээлж халаагүй төрд сууж байна

Avatar

Зочин 2022-09-29 183.177.97.14

Эрдэнэ вангаа орхисон юмуу

Avatar

Zochin 2022-09-29 202.179.24.36

Ed nar bol ugaasaa alban tushaaliin dontoi gehdee hiih yamarch chadvargui gudamjnii buduulguud.90 ond anh garch irehdee ch hulhi baidlaar garsan.Uuruur helbel gadnii tusgai albadiin gar hul bolj tertei tergui nurj bsan systemiig zuhej joloon deer ni ichguurgui suusan uls. Odoo uursduu ch hen ni ehelsnee meddeggui Bieniigee uguisgedeg.Unuudriin ene avilgal yaduulral emh zambaraagui bdal ene nuhdiin 90 onii ued gadnii nuhduudiin zaavraar hiisen ajliin ur dun shuu. Ene unen.Namchirhaj bichsengui.

Avatar

Зочин 2022-09-29 192.82.86.184

Эд нар сайхан амьдарч хийсэн бүтээснийхээ хэрээр ,гэр бүлээ, үр хүүхдээ эх эцгийн ёсоор хүний дайтай авч яваа байхаа . Нийгмийн өөрчлөлт өнөөгийн / хэрэв одоогийн засаг төр улсаа хөгжүүлээд ард олноо сайхан амьдруулаад байна гэж бодоод эд нарыг хараагаад байгаа бол/ өндөрлөгт хүрэх суурийг нь эдгээр хүмүүс тавьсан түүхэн үнэнийг яаж зүхээд яаж харлуулаад ч шударга түмэний ой тойноос арчиж чадахгүй ээ. эд нар дотор Хүрэлсүхийх шиг хадгаламж хэнд нь байгаа бол оо. зургийг нь хараад хэл дээ

Avatar

Зочин 2022-09-29 70.69.250.2

Bugdeeree hamt n aluul taarna

Avatar

Зочин 2022-09-29 192.82.86.184

ингэж хүмүүсийг үй олноор нь устгахыг хэн хийдэг билээ?! гэхдээ Таны энэ хүсэл хэзээ ч биелэхгүй . Та хэдийгээр амаараа хүмүүсийг алахыг уриалах боловч яг өөрт чинь б** өгсөн ч айгаад хулчийгаад чадахгүй. Ер нь бол ингэж худлаа сүржигнэх нь олон түмнийг цусан өшөө эвдрэл сүйрэл рүү татах санаа. ..гэвч өөрийг чинь дагах хүн байна уу гүй юу. Та тийм нөлөөтэй хүчтэй УХААНТАЙ байсан бол улс орноо УЛ болгохгүйн төлөө ЮУ ХИЙВ ЭЭ ??? !!!

Avatar

зочин 2022-09-29 122.201.23.226

Монголыг сүйрүүлсэн сүргүүдийн бөөгнөрөл

Avatar

Зочин 2022-09-29 202.131.243.186

Ёстой хуцна биз муу гөлөг… Ийм бодолтой тэнэгүүд жинхэнэ сүйрүүлэгчдэд ээлж халаагүй саналаа өгч Монголын хөгжил, хүн амын амь амьдарлыг хойш татаж байгаа шүү!!!! Магадгүй Эбэ муу хүн байх гэхдээ Ерөнхийлөгч байхдаа явуулсан гадаад бодлого XXзууны 30-аад оноос хойш байгаагүй. Тэрэнд хүрэх хүнч одоо алга

Avatar

Зочин 2022-09-29 202.131.243.186

Монгол Улсыг ямар нэг улс төрийн хүчин чирч явж хөгжилд хүрэх ёстой юм бол тэр нь АН гэдэгт би итгэдэг. Гэтэл үүссэн түүх нь худлаа, амлалт нь худлаа коммунист нам тогтож үлдэж баахан цүнх баригч намчин пацаануудыг тэжээхийн тулд Эрдэнэийг төмсөгдчихөөд тавихгүй байгааг бүгд харж байна. Ядаж байхад монголчууд анх сонссоноо л үнэн гэж боддог ямар ч нотолгоо байгаад нэмэр алга. Түрүүлээд гүтгэчихдэг башир аргатай ноход ээлж халаагүй төрд сууж байна.

Avatar

Onoch 2022-09-29 66.181.160.22

Эдний өөрөөр сэтгэж хийх ч гэж, хувьсгалч авюнтуризм хийж бужигнуулж бгаад дунд нь өөрсдийгөө болгодог хөгийн жуликууд. Санаж сэдэж хийх нь эдийн засгийн алуурчдын л номлол. Оюу толгойд монголын бүрэн эрхийг зарчихаад юуч болоогүй юм шиг цагаадаж бгаа. Таван толгойг тэр замаар явуулах гэж бгад яаж баригдлаа. онгон охиноо өгчихсөн одоо эргүүлж авахгүй, эрдэнэт эмчилгээ тэжээлийн цэг болсон гэд хэн 49-ийг авангуутаа 51-ийн эрхийг нь авч бла. сая орос 3-ийн захирал боллоо хаха. ичих булчирхайгүй

Avatar

Оноч 2022-09-29 66.181.160.22

үхсэний хувьсгалчид нурж байсан системийн жолоон дэр увайгүй болохоороо ичихгүй гарчихсан хархнууд. 90 онд японтой холбооны улс байгуулъя гэж ярьж байсан зүгээр юу ч мэдэхгүй авюнтуристууд л бхгүй юу.

Avatar

Зочин 2022-09-29 64.119.16.233

Харь оронд очиж уулзалт хийлээ гэж байх юм. Нутаг орон нь яачихсан хэрэг болж байна. Харийн зөвлөгөө авдаг юм болов уу?

Avatar

Зочин 2022-09-29 192.82.82.130

МАН монголд коммунист тогтолцоо нурах үед хөдөө тосгоны сургуулийн 2-р ангийн сурагч, нусаа хацартаа наасан жаалаар даргаа тавьчихаад, ахмадуудыгаа удирдах түвшний албан тушаалаас аятайхан зайлуулж, гүйцэтгэх шатны албан тушаал руу шилжүүлээд учраа ололцоод байна.Оюун-Эрдэнэ зөвхөн ардчилсан тогтолцоог л мэднэ. Гэтэл та нар залуучууддаа итгэдэгггүй.Анхан шатанд ардчилсан намынхан дэмжлэг муугүй байсаар байтал дээгүүрээ зодолдоод л….

Avatar

РИО-н гөлөгнүүд 2022-09-29 66.181.160.22

наадуул чинь насаараа зодолдоно. яг энд бгаа хүмүүс үхэж далд орохтой зэрэг л монгол сая амрана. сталин мао, чой эд залуучуудаа дэмжиж ажлаа өгч байсан уу. үхэж бж улс орон нь амарсан, хөгжиж эхэлсэн байдаг. тэд коммунист учраас уу, үгүй шүү тэд хувьсгалчид байсан учраас. зүгээр хувьсгал нь коммунист бж таарав. 20-р зуун шүү дээ. харин эд 20-р зууны төгсгөлд ардчилсан хувьсгал хийсэн гэд бгаа юм. яг үнэндээ эдийн засгийн алуурчдын нам . монголын ард түмнийг баруун гжд үхдэг болгох.

Avatar

Зочин 2022-09-29 192.82.82.130

Ерэн онд хүмүүс ардчилалд итгэж, та нарын дотор зогсож байгаа зарим хүнд итгэж, тэр үеийн хүндрэлийг түр зуурынх гэж, ирээдүйд бүх юм сайхан болно гэж итгэж байлаа. Гэтэл… Манай хөгшчүүл өөрийнхөө ядарч биеэ сульдсаныг ХАВРЫН САЛХИНД СЭМЭРСЭН ЦАС ШИГ БОЛЛОО гэж хэлдэг.АН сэмэрсэн цас шиг болчихоод байна.ХҮН баруун төвийн нам гээд та нарын үзэл баримтлалын суудлыг эзэлчихээд хээв нэг зогсож байна.МАН яг та нарын ярьдаг юмыг яриад, маш сайн мутацлагджээ.

Avatar

Зочин 2022-09-29 46.182.184.184

Amjilt!!!

Avatar

Зочин 2022-09-29 103.161.242.135

Одоо л учраа олохгүй бол АН- ын дуу хоолой хэзээ мөдгүй тасрах нь байна шүү…

Avatar

zochin 2022-09-29 98.215.126.149

naadhia Ebe d hel tsaadah chin nyalh haluun ohidod nugasgui.

Avatar

zochin 2022-09-29 98.215.126.149

za huzuugui pdda odoo naad shaaltuuriin panaalaa bolij uz.Mongolchuud cham shig hudalch hulgaich osdag bugd tanij avsan.Uhsen atsnii chin ardchilal.Ta nar bol ardchilal bish luivar mafiig l mongold delgeruulsen.Zugeer zailaad ug s** min.

Avatar

Зочин 2022-09-29 101.114.75.242

Жинхэнэ хогийн шаарнууд цуглачихсан. Нэг нь алга Эрдэнэ билүү. Энэ лалруудаас салаагүй цагт АН сонгуулиар ялна гэж горьдоод ч хэрэггүй. Дан урваач шарваач луйварчин хорчин хогнууд нь цуглачихсан

Avatar

Zochin 2022-09-29 88.128.92.119

Ukrain yaah ve,ehleed dotood asuudlaa yari…

Avatar

Zovirax 2022-09-29 31.10.175.89

Ahiad hudlaa yariad l loozognood l blah blah blah. Bolioch!!!!! Yadargaa yumaa.

Avatar

Зочин 2022-09-29 85.197.25.115

Ye yeiin shildeg hulgaich nar chuulaj bndaa

Avatar

Зочин 2022-09-29 66.181.189.123

Бүгд хулгайчууд.

Avatar

Зочин 2022-09-29 103.57.95.201

Эбэ бол агуу удирдагч. Та чадна. Одоо Та хэрэгтэй байна. Амжилт.

Avatar

Зочин 2022-09-29 192.82.86.189

Шоудах яах вэ? Элбэгдоржид гадаадад хэрэн хэсч унгас алдах тоогоо алдсан. Харин АН доторх жонхуугаа засч янзалмой

Avatar

Зочин 2022-09-29 150.129.141.184

АНУСУУД

Avatar

Зочин 2022-09-29 103.229.121.172

Элдрийж-ийг намдаа зөвлөхийн түвшнээс илүү гаргуузай, тэгээд нэг их удаалгүй тэтгэвэрт нь явуулна биз ээ. АН нэгдэгтүн, босогтун, өмнөх алдаагаа засч, улам эрүүл, хүчирхэг багана болон Монголынхоо улс төрд баттай зогсогтун!!!

Avatar

🍀🍀🍀 2022-09-29 202.126.90.23

Best wishes and just show them who you are 👍👍👍

Avatar

evroopoos 2022-09-29 81.246.200.208

Yag unendee end baigaa heden adgiin n**** uhej dald orj baij l ene uls arai oor Ardchilsan uls bolno

Avatar

Зочин 2022-09-29 66.181.160.31

Брюссель- д гээд сэрүүн зүүднлж шүү … Маэдээж , тэндээс НАТО хэдэн бор цаас илгээж – Элбэгдоржийг хошигоруулж , Батүүлийг " ан" -д явуулж , Да . Ганболд бордлж , Со – г хөөрөгдөж , Баабарыг онгироож байгаа хэрэг … Тэд гүйгээр хойч үе учраа олно биз дээ .

Avatar

Зочин 2022-09-29 192.82.68.192

ЯГ ЭНЭ ХЭДЭН ХҮН ҮХЭЖ ДАЛД ОРЖ БАЙЖ Л ЭНЭ НАМ ӨРСӨЛДӨГЧ НАМ БОЛНО , ТЭР БОЛТОЛ ЭНЭ ХЭД НАМАА ЗАРЖ АМИА ХООХОЙЛСООР Л БАЙХ БОЛНО БАС ЭНД БАЙХГҮЙ ХУРДАН ДАЛД ОРВОЛ ТААРАХ ХЭДЭН ХҮНИЙ АДАГУУД БАЙГАА .

Avatar

Зочин 2022-09-29 150.129.141.115

Монголчууд үнэн сонин улс.АН ыг амтай хэлтэй болгон муулах хараах. МАНыг бас адилхан .Тэгвэл хэн нь гоё хэн ухаантай хэн нь сайн болж таарах вэ..Харж л байгаарай Ванга шиг хэлье ирэх сонгуулиар МАНгар аа дахиад л сонгодог байхгүй юу

Avatar

Onoch 2022-09-29 66.181.160.28

сонгоно ард түмэн бүгдээрээ тэнэг ына гэж бдаггүй юм. тийм ч учраас дэлхий даяар сонгууль явуулдаг.

Avatar

МАН 2024 Оны Сонгуульдаа бэлдсээр 2022-09-29 202.126.90.23

ЯГ ҮНЭН, 2024 ОНД МОНГОЛЧУУД МАН-ЫН 76 ЯМААГАА ДАХИАД Л 100% СОНГОНО……ХӨДӨӨ АЙМГУУДААР МАН-ЫХАН СУМ, БАГ, ХОРООДЫН БҮХ АХМАДУУДЫГ ЦУГЛУУЛЧИХСАН АХМАДЫН БАЯР НЭРТЭЙ УУЛГАЖ ИДҮҮЛЖ 100К, 50К ТАРААСАН ШИГ НАЙРЛАНХАН 2024 ОНЫ БЭЛТГЭЛЭЭ ХЭДИЙН БАЗААСААР…..

Avatar

engineer 2022-09-29 122.201.25.98

omno ni chadaagyi baij ta nar zailaad ogooch Bi zygeer l uls shig shig ulsad amidarmaar baina Bygd adilhan

Avatar

Зочин 2022-09-29 202.55.188.107

Худалч хулгайч хузуугуй нохор хошгоруулаад байна шуу Монголчуудаа анхааралтай байя!

Avatar

Зочин 2022-09-29 202.126.90.22

ӨӨРСДИЙГӨӨ ХАРААЛГАХ ЭРХ ЧӨЛӨӨНИЙХ НЬ ТӨЛӨӨ ТЭМЦЭЖ ,ЗАМД НИЙЛСЭН ХУУРМАГ ЭХ ОРОНЧДООР АР ШИЛ РҮҮГЭЭ ХУТГАЛУУЛСАН ЖИНХЭНЭ ЭХ ОРНЫ ХӨВГҮҮД ОХИДЫГ ХАРАХАД ХАРАМСАЖ БАС БАХАРХАЖ БАЙНАА. ТА НАРЫН АРИУН ҮЙЛСИЙН ҮРЭЭР ЗАЛЬТАНГУУД БАЯЖИЖ ТЭНЭГҮҮД ЭРХ ЧӨЛӨӨТЭЙ НЬ АРГАГҮЙ ХАШГИРЧ БАЙНА. ЭХЛҮҮЛСЭН ҮЙЛ ХЭРГЭЭ ХЭНЭЭС Ч АЙЛГҮЙ ҮРГЭЛЖЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ БАЙНАА.

Avatar

Итгэх хүн олдоод л бгаа болтойм.. 2022-09-29 66.181.160.28

гоцоо гоц зурагдсан пянз шиг 30 жил сонслоо.

Avatar

Зочин 2022-09-29 192.82.86.184

70 жил сонссон нь ч бий . УУЛ НЬ ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН гэдэгсэн…

Avatar

Зочин 2022-09-29 192.82.86.184

70 жил сонссон зурагдсан пянз ч бий. УУЛ НЬ ҮНЭН ЮМ ҮНЭНЭЭРЭЭ САЙХАН гэдэгсэн… даан ч үнэн юмгүй болгочихсон улс юм даа

Avatar

Зочин 2022-09-29 103.229.120.52

ЭНЭ АРХИВЫН ЗУРАГ УУ

Avatar

bold 2022-09-29 192.82.65.32

amjilt husie jingin tsuvaa yavj l bn zamin nohod hutsaj l baig

Avatar

Арын хангайгаас шүү...................... 2022-09-29 202.70.34.114

чи зайлчих аа тэгвэл болох гээд бна аа

Avatar

Бат 2022-09-29 202.55.188.39

Хүн хогнууд хувалзнууд. Шүүхииг худалдаж авчихаад үхэсниих нь ардчилал бхав дээ. Шоронд бх ёстой. Монголыг мөхөөж бгаа бузрууд.

Avatar

Onoch 2022-09-29 66.181.161.14

ААН барууны эдийн засгийн алуурчдын гар хөл нам. эдэнд энэ улсыг хөгжэүллэх биш харин барууны эдийн засгийн алуурчдын үзэл сурталыг монголд суулгах үр дүнд нь барууны л бол юугаа ч бариад очиход бэлэн ард түмнийг бий болгох. үр дүн нь ОТ шиг оффшор компани байгуулах монголын ард түмнээс тусдаа хэнд харъяалагдаж хэн ч хянаж болохгүй оффшор байгуулах, ядуу улсыг цөлмөх. үүний тулд АН шиг намыг тэжээдэг. тэжээмэлүүд эзэндээ очиж мөргөөд даалгавраа аваад буцаж бгаа нь.

Avatar

Зочин 2022-09-29 202.126.89.141

Асуудлын учир нь энэ хэдэн дээрэмчид ардчилагч биш ардчиллыг завхруулсан хулигаанууд юм. Тэгж яривал социализмын үед Монголчууд төгс биш ч ардчилалтай байсан. 80-аад оноос ардчиллыг төгөлдөржүүлэх ажлыг эрчимжүүлж 1992 онд шинэ үндсэн хуулийг боловсрууж батлах их үйлсийг МАН удирдсан байна.

Avatar

зочин 2022-09-29 59.153.112.37

ЗУРАГААС ХАРАХАД ЭНД БАЙГАА ХҮМҮҮСИЙН ТАЛААС ИЛҮҮ НЬ ГЭМТ ХЭРЭГТЭН, БАС ТАЛААС ИЛҮҮ НЬ ХЯТАД ЦУСТАЙ ӨМНӨДИЙН ТӨЛӨӨЛӨГЧ НАР БАЙХ ЮМ. АН-ЫН АРХАГ ГЭМТ ХЭРЭГТНҮҮД ДАЛАЙН ЦААДАХ ЭЗДЭЭСЭЭ ЖААХАН НОГООН АВСАН ЮМ БАЙХ ДАА, ИХ ТОМ ТОМ ДУУГАРЧ ЭХЭЛЖ БАЙХ ЧИНЬ. ТА НАР МОНГОЛЧУУД БИДНИЙГ СҮЙРЭХЭД ХҮРГЭЖ, ХАМРААР НЬ ГАЗАР ХАТГУУЛАХААС ӨӨР ЕР НЬ ЮУ ХИЙЖ ЧАДАХАВ ДЭЭ. ХҮЗҮҮГҮЙ ТАРВАГАА ЧИ ОДОО БОЛНОО, ЗҮГЭЭР Л ИЧЭЭНДЭЭ ИЧИЖ ҮЗ.

Avatar

Зочин 2022-09-29 192.82.67.51

За эд ч барууныхаа эздээс даалгавар авж дээ. Одоо яана даа. Энэ хэд л албан тушаал авахын тулд Монголыг Украин болгож, хоёр хөрштэй нь хэрэлдүүлэх чиглэл авсхн юм болов уу. Брюссельд чинь НАТО байдаг билүү?

Avatar

hmm 2022-09-29 193.176.86.39

Ямар олон ХЯТАД нэг дор цуглаа вэ

Avatar

Зочин 2022-09-29 202.70.37.160

Чи муу л***р х***а юм бишүү

Avatar

Зочин 2022-09-29 172.58.230.217

Монголын нутаг АНд багадаад гадаадад уулзах болоо юу?

Avatar

Зочин 2022-09-29 122.201.31.178

Амжилт 👏👏👏Та нарын цаг бсон

Avatar

Зочин 2022-09-29 66.181.160.28

балай шахуу юм

Avatar

lol 2022-09-29 66.181.160.9

бузрийн хулгайчууд бүгд шоронд

Avatar

999 2022-09-29 64.119.27.102

Хэзээ хаана ужлзсан ч зураг юм. Ямар ч залхуутай урт найраглал вэ.

Avatar

зочин 2022-09-29 202.131.243.186

Хүзүүгүй хулгайч л***р буурал толгойт нар зайл

Avatar

Зочин 2022-09-29 202.70.37.160

Чи өөрөө зайл за

Avatar

ЗОЧИН 2022-09-29 202.70.44.46

Яаж улс орноо сүйтгэх, хулгай хийхээс өөр зүйл эдэнд байхгүй

Avatar

СОНГОГЧ 2022-09-29 202.9.46.170

эба айж ичихдээ постуудыг устгажээ…..

Avatar

Зочн 2022-09-29 192.82.68.225

Ардын намын хулайчдаа бичил дээ.Эдгээр хүмүүс чиний наад олон юм бичиж байгаа Ардчилалын төлөө тэмцэж ирсэн юмаа.

Avatar

Зочин 2022-09-29 66.181.160.28

балай шахуу юм

Avatar

Зочин 2022-09-29 202.131.235.238

дан хулгайч нар

Avatar

Итгэл 2022-09-29 192.82.70.117

Дандаа хулгай хийсэн хүмүүс байна.

Avatar

Зочин 2022-09-29 64.119.22.127

Олон коммент бүгд сөрөг харагдсан устгаад цэцгээр дүүргэж. Ийм л этгээдүүд байхгүй юу. Нөгөө амаа чилтэл бурдаг ардчилагч хаана байна. Зөвхөн энд гэхэд гууль нь цухуйж байх жишээний

Avatar

🍀🍀🍀 2022-09-29 202.126.90.23

🌼🌼🌼🌹🌹🌹🥀🥀🥀

Avatar

🌷🌷🌷 2022-09-29 202.126.90.23

Амжилт , АН Парлементад ядаад 50%-д суувал зүгэр байдагсан

Avatar

zochin 2022-09-29 202.179.15.71

ta nar negdmel tsul baisan bol uls oron iim bolohgui bailaa. shunalaasaa bolj l iim archaagui baidald orson

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж