“Гадны нөлөөгүй“ кино Баасан гаригт нээлтээ хийнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

“Гадны нөлөөгүй“ кино Баасан гаригт нээлтээ хийнэ

“Гадны нөлөөгүй“ кино Баасан гаригт нээлтээ хийнэ

Хошин урлагийн болон дэлгэцийн урлагийн тайзнаа од болон гялалзаж явсан жүжигчин Ц.Ганбаяр /Ганбаа/ элэгний хорт хавдрын улмаас цэл залуугаараа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн. Тэгвэл энэ сарын 30-ны өдөр түүний хамгийн сүүлд тоглосон кино болох "Гадны нөлөөгүй" уран сайхны кино нээлтээ хийх аж.

Түүнээс гадна "Гадны нөлөөгүй" МУСК-г талийгаач Ц.Ганбаяр болон жүжигчин Т.Баттулга /Батушка/ нар санаачлан, продюсер Р.Оргилтой хамтран энэхүү кино бүтжээ. Уг кинонд С.Болд-Эрдэнэ, С.Сарантуяа, Т.Баттулга, З.Батхүү тэргүүтэй жүжигчид дүр бүтээсэн ба жүжигчин, найруулагч Д.Галбаярын бүтээл аж. Тус киноны зохиолыг 2020 онд анх бичиж эхэлсэн бөгөөд хоёр жилийн турш ажилласан талаар найруулагч Д.Галбаяр цахим хуудсаараа дамжуулан мэдээлж байсан бол ийнхүү нээлтээ хийхэд бэлэн болжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж