Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр нарын хэрүүл үргэлжлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр нарын хэрүүл үргэлжлэв

Ч.Хүрэлбаатар, Б.Энхбаяр нарын хэрүүл үргэлжлэв

Эдийн засаг Хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нар өчигдрөөс ахиад л  сошиалаар муудалцаж эхлэв. Тэдний хэрүүлийн шалтгаан нь LRT төсөл.  Тус төслийг Хотын асуудал хариуцсан сайд Ж.Сүхбаатар, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, хотын дарга Д.Сумъяабазар нар  зүтгүүлж буй юм.  Түүнийг нь Ч.Хүрэлбаатар Төсвийн байнгын хорооны дарга байхаасаа л эсэргүүцэж ирсэн.  Тодруулбал, 2023 оны төсөвт LRT төслийн төсвийг суулгаагүй, засаг энэхүү төсөлд баталгаа гаргахгүй гэснээс болоод Б.Энхбаяр гишүүн Ч.Хүрэлбаатарыг илтэд "өдсөн". Тэрбээр  "Татварынхан 700 тэрбумын татварыг “уучилсан” нь өнөөдөр ил болж байна. Прокуророор хянуулахгүй, тийм хуулийг УИХ-аар оруулж ирдэггүй эсэргүүцдэг нөхөр бол Ч.Хүрэлбаатар. Яагаад” гэж  жиргэсний хариуд Ч.Хүрэлбаатар яаж чимээгүй суух билээ.

Тэрбээр “Б.Энхбаяр аа, татварын гэмт хэрэг үйлдэгдсэн бол мөрдөн байцаагчид, прокурор, шүүх ажлаа хийх нь нээлттэй хэвээрээ байгаа. Мэдсээр байж нийгэмд гүтгэлэг тараах хэрэг байгаа юм уу. Харин татварын жижиг зөрчлөөр хэдэн ААНүүдээ эрүүгийн гэмт хэрэгтэн болгож шоронжуулах шаардлагагүй” гэжээ.  Ямар ч байсан их хэмжээний зардалтай LRT төслийн хотын гишүүд зүтгүүлж, эсрэгээрээ эдийн засагчид энэхүү төсөл үрэлгэн бүтээн байгуулалт, өр шир болохыг шүүмжлэх болсон билээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж