Гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл аравдугаар сарын 10-аас эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

Гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл аравдугаар сарын 10-аас эхэлнэ

Гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл аравдугаар сарын 10-аас эхэлнэ

Энэ жил буюу 2022-2023 онд анх удаа цэцэрлэгийн бүртгэлийг гурван үе шаттайгаар цахимаар зохион байгуулж байна. Нийслэлийн цэцэрлэгийн элсэлтийн хоёр, гуравдугаар шатны бүртгэл, хуваарилалтын талаар БШУЯ-аас өнөөдөр /2022.09.29/ мэдээлэл хийлээ.


Энэ талаар БШУЯ-ны Боловсролын ерөнхий газрын дарга Т.Ням-Очир мэдээлэхдээ "Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлд 113654 хүүхдийг Нийслэлийн боловсролын газрын даргын баталсан хамран сургах тойргийн дагуу цэцэрлэгүүдэд хуваарилсан. Хүүхдүүдийг тойрогтоо хамгийн ойр гэх цэцэрлэгт хуваарилалтыг хийсэн. Хоёрдугаар шатны бүртгэлийг хаахаас өмнө 88362 хүүхэд төрийн өмчийн цэцэрлэгт, 25292 хүүхэд хувийн хэвшлийн цэцэрлэгт хуваарилагдсан. Хувийн хэвшлийн цэцэрлэгүүдийн ачаалал нэмэгдсэн тул аргачлалын дагуу хувьсах зардлыг олгосон. Урьдчилсан байдлаар 12000 гаруй хүүхдийн хувьсах зардлыг цэцэрлэгүүдэд шилжүүлсэн.

Нэгдүгээр шатны цэцэрлэгийн бүртгэлийн үеэр 11196 хүүхэд бүртгэлээ цуцалсан.  Тэднээс 3970 хүүхэд  дахин хоёр дахь шатанд хүсэлтээ ирүүлсэн.  Хоёрдугаар шатны бүртгэлийн баталгаажуулалт болон эцэг, эхчүүдэд мэдээлэл хүргэх  ажлыг энэ сарын 27-30-ны хооронд зохион байгуулж байна.

Мөн  “Гэр цэцэрлэг”-т 2000 гаруй хүүхдийг хамруулсан.  Түүнчлэн 125 түрээсийн байрыг ашиглаж, цэцэрлэг байгуулах сайдын тушаал гарсан. Аравдугаар сарын 14 гэхэд тохижуулж дуусгана.

Гуравдугаар шатны цэцэрлэгийн бүртгэл аравдугаар сарын 10-аас эхлэн үргэлжилнэ. Цэцэрлэгийн хувьсах зардал болон ерөнхий боловсролын "Үдийн хоол" хөтөлбөрийн төсвийн талаар 2023 оны төсөвт саналаа өгсөн. Хамран сургах тойргийн бус хүүхэд гэсэн ойлголт байхгүй болж байгаа. Түр оршин суугч буюу шилжин ирсэн хаягаа баталгаажуулж чадаагүй хүмүүст бэрхшээлтэй асуудал тулгарч байна. Үүнийг тухайн цэцэрлэг сургуультай ярилцан иргэн талдаа шийдвэрлэсэн. Цэцэрлэгийн хүртээмжийн асуудал цэгцрэх боломжтой болж байна.

Б.УНДРАМ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж