Европын холбоо найм дахь хориг арга хэмжээгээ зарлав | News.MN

Европын холбоо найм дахь хориг арга хэмжээгээ зарлав

Европын холбоо найм дахь хориг арга хэмжээгээ зарлав

Европын холбоо найм дахь хориг арга хэмжээгээ зарлав

Европын холбоо Орост чиглэсэн найм дахь багц хориг арга хэмжээгээ зарлалаа. Хориг арга хэмжээний хүрээнд худалдааны хязгаарлалтыг чангатгаж, илүү олон хувь хүнийг хар жагсаалтад оруулах аж. Түүнчлэн гуравдагч орнуудад газрын тосны үнийн дээд хязгаарыг тогтооно гэжээ. Газрын тосны үнийн дээд хязгаарыг даатгагчидаар дамжуулан тогтооно гэдгээ Итали, Франц, Герман зэрэг томоохон аж үйлдвэржсэн орнууд хэдийнэ тохиролцоод буй.

Дүрмийн дагуу шинэ хориг арга хэмжээний саналыг эвслийн гишүүн 27 оронд танилцуулна. Хориг арга хэмжээг хэрэгжүүлэхийн тулд санал зөрөлдөөнөө даван туулах шаардлагатай болох юм. ОХУ-ын хэсэгчилсэн цэрэг татлага, цөмийн заналхийлэл, бүх нийтийн санал асуулга зэрэг үйл явдлууд нь Европын холбооны шийдвэрт түлхэц өгсөн хэдий ч ажил болоход цаг хугацаа шаардагдаж магадгүй.

“Хуурамч санал асуулгыг бид хүлээн зөвшөөрөхгүй. Мөн энэхүү хурцадмал байдлын хариуг Кремльд барихад бэлэн байна” гэж Европын комиссын ерөнхийлөгч Урсула фон дер Лейен хэлжээ.

Дашрамд дурдахад, Украины ерөнхийлөгчийн эдийн засгийн ахлах зөвлөх Олег Устенко өчигдөр /2022.09.28/ Европын холбоонд хандаж чулуужсан түлшний борлуулалтаас Орос руу чиглэсэн мөнгөний урсгалыг бууруулахыг уриалжээ. “Хэрэв та юу ч хийхгүй байгаа бол энэ нь зүгээр л дайныг сунгаж байна гэсэн үг” гэж тэр хэлсэн. Европын холбоо энэ оны сүүлээс эхлэн Оросын нефтийн импортыг зогсоохоор тохиролцсон. Гэвч Европын компаниуд тээвэрлэлтийг бусад улсад даатгаж буй явдлыг хориглохгүй л бол Москва руу мөнгө урссаар л байна гэдгийг тэр онцоллоо.

Эх сурвалж: REUTERS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ХахаХаха
10
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2022-09-29 103.57.93.203

Оросод нэгдэх гэсэн орос гаралтай ард түмний хүсэл ,эрх чөлөөг яагаад боогоод байгаан .Хүний эрхийг дээдэлдэг ардчилсан орон гэгддэг EX АНУ бүгд худлаа .өөрсдөө түрэмгийлэгчид.

Avatar

Зочин 2022-09-29 59.153.112.184

яг унэн

Avatar

sss 2022-09-29 103.10.23.213

chi neg udur kazakuud baruun 3 aimgiig awaad kazakstan negdii gewel teg teg geed gazar nutgaa uguh uu. tiim yum bdaggui yum.

Avatar

Зочин 2022-09-29 66.181.190.182

Horigoos buh uls oron zalhaj guitslee

Avatar

ХУД-ийн иргэн Ш.Раднаа: Минскийн гэрээг биелүүлсэн бол дайн болохгүй, Украины нутаг дэвсгэр бүтэн байх байлаа 2022-09-29 192.82.82.130

Орос хэлтэй иргэд нь оростой нэгдээд, украин хэлтэй Украйндаа үлдээд асуудал шийдэгдэх нь.байна.Харин хоёр улсын хил дээр дайны байдал удаан үргэлжилнэ.Уул нь Минскийн гэрээний дагуу холбооны улс байгуулаад орос хэлтэй иргэддээ оросоор яриад Украиндаа амьдрах боломж олгох байсан юм.Одоо тэр өнгөрсөн.Орос хэлтэй иргэд нь оростой нэгдэхийг дэмжээд байгаа юм билээ.Төрөлх хэлийг нь хориглохыг хэн ч зөвшөөрөхгүй шүү дээ. Хамгийн чухал эрх чөлөө бол төрөлх хэлээрээ ярих эрх чөлөө.

Avatar

зочин 2022-09-29 192.82.81.36

ДЭЛХИЙН БҮХ УЛСУУД ОРОСООС НЭГМӨСӨН БҮРЭН ТУСГААРЛА. ЯГ ХОЙД СОЛОНГОС ШИГ ТЭГЭЭД ХААЯА ЦӨМИЙН ЗЭВСЭГЭЭР АЙЛГААД.

Avatar

зочин 2022-09-29 103.57.93.203

ЭРГҮҮ МАЛ ВЭ.ӨӨРӨӨ МОНГОЛООС ЗАЙЛ

Avatar

Зочин 2022-09-29 66.181.190.32

буутай цэргүүд байхад шударга сонгууль өгдөг гэж бодож байвал усан тэнэг юм байна гэдгээ ойлго,мал орос тролл

Avatar

Зочин 2022-09-29 202.21.108.195

Эрэлт нийлүүлэлт др үнэ тогтдогыг, худалдах эзэн үнэ тогтоодгыг ЕХ яаж өөрчлөхийн бол… Америкаас үнэтэй аваад Оросоос хямд авах гэж үү. Тэгвэл дахиад л Орос крантаа хаачихна биз дээ. Авбал ав байвал бай гдг зарчим л үйлчилнэ шд. ЕХ нд зарах нь алба уу? гд байж байдгын байгаа биз дээ.

Avatar

ҮНЭН 2022-09-29 192.82.72.2

ОРОС ЯМАР ЗАХ ЗЭЭЛД ШИЛЖСЭН УЛС БИШ ЯМАР ЮМНЫ ЭРЭЛТ НИЙЛҮҮЛТИЙН ХУУЛЬ ҮЙЛЧЛЭХ ВЭ ДЭЭ

Avatar

зочин 2022-09-29 103.57.92.39

Ирц:

Донецк – 97.51 хувь буюу 2.131.207 хүн

Луганск – 94.15 хувь буюу 1.662.607 хүн

Херсон – 78.86 хувь буюу 571.001 хүн

Запорожье – 85.4 хувь буюу 541.093 хүн тус тус бүх ард нийтийн санал асуулгад оролцож, санал өгсөн байна.

Та ОХУ-ын бүрэлдэхүүнд нэгдэн орохыг зөвшөөрөх үү?

Донецк – 99.23 хувь

Луганск – 98.42 хувь

Херсон – 87.05 хувь

Запорожье – 93.11 хувь нь тус тус “тийм” гэж санал өгчээ.

Avatar

Зочин 2022-09-29 202.21.105.9

Шударга үнэн сонгууль болсон уу?

Avatar

Зочин 2022-09-29 103.229.176.132

uursdiinhuu songuulid ch itgedeggui bj. orosiin zohioson songuulid yun lag itgedegiin

Avatar

иргэн 2022-09-29 103.57.93.203

энэ олон хүн мэдээж шударга л бгаа.бүгд худал бна гэж юу байсан юм бэ.Ард түмний хүсэл.

Avatar

Зочин 2022-09-29 202.179.26.168

Үүнд итгэдэг эргүү гэж хэн байхав. Өөрсдөө л итгэж байгаа байх

Avatar

Зочин 2022-09-29 64.119.17.25

буудуулж үхэж байснаас ингээд ч болтугай оросын харьяанд орж хамгаалуулсан нь дээр байх аа.

Avatar

ХАХА 2022-09-29 192.82.72.2

ХУДАЛ ХООСОН ТООНД ИТГЭЖ СУУДАГ ХҮН ХУЛМАСНУУД Л БАЙХ

Avatar

sss 2022-09-29 103.10.23.213

yag cham shig teneg yum tuvag aldaj bhad demjeed suuj bsan.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж