"Хөтөл "цемент шохойн үйлдвэрийн гүйцэтгэх захирлаар Л.Наранбаатар томилсны дараагаас тус үйлдвэр тэг зогсолт хийсэн. Үүнийгээ ч хүлээн зөвшөөрч баларчхаад байгаагаа ч хэвлэлд ярьсан бий. Тэгвэл ирэх сараас тус үйлдвэр цементийг хэвийн борлуулж эхлэх талаар нүүр номоороо мэдээлжээ. Тэрбээр “Чулуунцрын үйлдвэр хэвийн жигд, лабораторийн хяналтаар чанар сайн байна. Маргааш цемент гарна. Үйлдвэрээс вагон (машин)-д ачсан үнэ задгай цемент 220,000 төгрөг, ууттай цемент 238,500 төгрөг байна. Хоногт 2500тн цемент үйлдвэрлэж, чанарын хяналт тавьсны дараа аравдугаар сарын 4-нээс борлуулж эхэлнэ” гэжээ. Өмнө нь ч бас "Хөтөл" цемент шохойн үйлдвэрийн цементийг хямдруулна гэж мэдэгдж байсан ч энэ нь "бардам ам, шалдан гуя" болсон.
"Хөтөл"-өөс болж, Дарханы замын ажилд саад, бэрхшээл гарсан. Тиймээс Л.Наранбаатарын балгийг хувийн хэвшлийнхэн үүрч, дүүрэхдээ хүрсэн билээ. "Хөтөл"-ийн тэг золсолт, Л.Наранбаатарын популизмаас болж Засгийн газар импортын цементийн гаалийн татварыг тэглэхэд хүрсэн билээ.
Засгийн газраас импортын цементийн татварыг он дуустал тэглэх шийдвэр гаргасан ч эрэлт их, цементийн үнэ өсссөн хэвээр байна. Тухайлбал, цемент буудаг “44 барилгын зах”-д сүүлийн сар өдөр бүр тогтмол 3-8 вагон цемент ирж байгаа ч үнэ нь өнгөрсөн долоо хоногоос 550-650 мянган төгрөг болж өсчээ. Мөн дотоодын зарим үйлдвэрүүд цементийн тонн тутмын үнийг 600 мянган төгрөг болгох тухай мэдэгдсэн байна. Зах зээлд эрэлт хөөрөгдөж, хомсдол, үүсгэсэн нь Засгийн газар өөрөө. Үйл ажиллагаа нь хэвийн явж байсан үйлдвэрийг төрд авч, Л.Наранбаатараар самруулснаас болоод цементийн үнэ тэнгэрт хадчихаад байгаа билээ.
Холбоотой мэдээ