Улсын эргэн төлөх цэвэр зээл 1.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ | News.MN

Улсын эргэн төлөх цэвэр зээл 1.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Улсын эргэн төлөх цэвэр зээл 1.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Улсын эргэн төлөх цэвэр зээл 1.4 их наяд төгрөгөөр нэмэгджээ

Үндэсний статистикийн хорооноос мэдээлснээр, улсын нэгдсэн төсвийн нийт орлого, тусламжийн хэмжээ энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 11 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.2 (11.9 хувь) их наяд, тэнцвэржүүлсэн орлого тусламжийн хэмжээ 10 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.5 (17.7 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна.

Нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ мөн хугацаанд 10.9 их наяд төгрөг болж, тэнцвэржүүлсэн тэнцэл 899.7 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 142.1 тэрбум төгрөг буюу 13.6 хувиар багасчээ.

Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого, тусламжийн хэмжээ энэ оны наймдугаар сард 1.3 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 41.1 (3 хувь) тэрбум төгрөгөөр багасч, нийт зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ 1.4 их наяд төгрөг болж, өмнөх сарынхаас 125.7 (9.6 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна. Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл энэ оны долдугаар сард 55.6 тэрбум төгрөгийн ашигтай, харин наймдугаар сард 111.2 тэрбум төгрөгийн алдагдалтай гарчээ.

Улсын нэгдсэн төсвийн зарлага, эргэж төлөх цэвэр зээлийн хэмжээ энэ оны эхний найман сард 10.9 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.4 (14.3 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. Зарлага өсөхөд урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 1.1 (22.5 хувь) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин бараа, үйлчилгээний зардал 440.2 (16.9 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна. Урсгал зардалд урсгал шилжүүлгийн эзлэх хувь энэ оны эхний найман сард өмнөх оны мөн үеийнхээс 7.2, татаас 0.9 нэгж хувиар өсч, харин бараа үйлчилгээний зардлынх 7.6, хүүгийн зардал 0.5 нэгж хувиар багасчээ.

Татварын орлого энэ оны эхний найман сарын урьдчилсан гүйцэтгэлээр 9.3 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 1.8 (23.3 хувь) их наяд төгрөгөөр өссөн байна.

Үүнд бусад татварын орлого 687.1 (2.1 дахин) тэрбум, нэмэгдсэн өртгийн албан татвар 670.3 (37.5 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 499.2 (36.9 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлжээ. Харин орлогын албан татварын орлого 386.1 (15.7 хувь) тэрбум төгрөгөөр багассан байна.

Татварын орлого энэ оны наймдугаар сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.1 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 294.4 (37.6 хувь) тэрбум төгрөгөөр өсчээ. Үүнд нэмэгдсэн өртгийн албан татвар 137.1 (55.8 хувь) тэрбум, нийгмийн даатгалын орлого 77.8 (43.7 хувь) тэрбум төгрөгөөр өссөн нь нөлөөлсөн байна. Харин онцгой албан татварын орлого 16.6 (18.1 хувь) тэрбум төгрөгөөр багасчээ. Татварын орлогод энэ оны эхний найман сарын байдлаар бусад татвар, төлбөр, хураамжийн орлогын эзлэх хувь өмнөх оны мөн үеийнхээс 5.9, нэмэгдсэн өртгийн албан татварынх 2.7, нийгмийн даатгалын орлогынх 2, гадаад үйл ажиллагааны орлогынх 0.8 нэгж хувиар нэмэгдэж, орлогын албан татварынх 10.4, онцгой албан татварын орлогынх 1 нэгж хувиар багасчээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

1 Сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2022-09-29 203.91.115.51

Хн. Уг нь Оюутолгойн өр тэглэгдээд 7 трилионоор буурах ёстой өр. Гэтэл 1.4 трилионоор нэмэгдэж байдаг.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж