НАТО “Himars” системийн хүчийг үзүүлэв

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

НАТО “Himars” системийн хүчийг үзүүлэв

НАТО “Himars” системийн хүчийг үзүүлэв

НАТО Балтын тэнгисийг хамгаалахад бэлэн байгаагаа харуулах зорилгоор “Himars” пуужингийн системийг Латви улсад туршлаа. Тодруулбал, Латви улсад Германаас авчирсан өндөр хөдөлгөөнт их бууны пуужингийн систем “Himars”-ыг турших цэргийн сургалтын өдөрлөг болов.

“Манай холбоотнууд хэрэгцээтэй газарт хурдан ирж чадна гэдгийг харуулахыг зорьж байна. Пуужингийн системийг хэр хурдан байрлуулж чадах вэ гэдэгт эргэлзсэн хүмүүс их байна. Үүнд хэдхэн цаг зарцуулагдана” гэж Үндэсний зэвсэгт хүчний командлагч Леонид Калнинс хэлэв. Латви улсад суугаа АНУ-ын Элчин сайд Жон Карвайл ч бас сургалтын талаар сэтгэгдлээ хэлсэн. “Энэ удаагийн сургалт НАТО-ийн гэрээний тавдугаар зүйл заалт хэчнээн чухал болохыг харуулна. НАТО-ийн нэг гишүүн рүү халдвал бүх гишүүн рүү нь халдаж байна гэсэн үг. Барууны холбоо нэгдмэл байх ёстой” гэж тэр хэллээ.

Сургалтын дараа пуужинг Герман руу буцаасан. Гэхдээ Балтын гурван улс бүгд АНУ-аас “Himars” систем авахаар захиалгаа өгчээ. Захиалгын эхний ээлжийг гурван жилийн дараа нийлүүлэх төлөвтэй байна.

“Himars” нь дэлхийн хамгийн дэвшилтэт олон пуужин харвагч систем бөгөөд 480 км хүртэлх алсын байг онох боломжтой. Украины нутаг дэвсгэрийн нэлээд хэсгийг Оросын армиас чөлөөлсөн сөрөг довтолгоонд “Himars” чухал үүрэг гүйцэтгэсэн гэж үздэг.

Эх сурвалж: EURONEWS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
20
ЗөвЗөв
9
ТэнэглэлТэнэглэл
2
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж