ХХБ-ны харилцагч FIFA World Cup Qatar 2022™ -г дэргэдээс нь үзнэ

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

ХХБ-ны харилцагч FIFA World Cup Qatar 2022™ -г дэргэдээс нь үзнэ

ХХБ-ны харилцагч FIFA World Cup Qatar 2022™ -г дэргэдээс нь үзнэ

Happy Art урлагийн төрлийг үндэслэгч, Бразилын алдарт зураач Ромеро Бриттогийн бүтээлийг ХХБ албан ёсны эрхтэйгээр картын загварт буулган БРИТТО ВИЗА олон улсын картыг зах зээлд нэвтрүүлсний 1 жилийн ой тохиож байна. Бритто виза карт нь тогтмол урамшуулал, хөнгөлөлт, буцаан олголттой гэдгээрээ Happy Харилцагчтай онцлог карт билээ.

Тэгвэл ХХБ Бритто карт эзэмшигчдэдээ дахин нэг бэлэг барьж “Happy Loyalty – Визатай хамт Катарт хүрье” урамшуулалт хөтөлбөрөө зарлаж байна. Хөтөлбөр 2022.09.27 – 2022.10.20-ны өдрийг дуустал үргэлжилнэ. Харилцагч та тус хугацаанд Бритто картаараа хийсэн гүйлгээ бүрдээ л оноо цуглуулж хөтөлбөрт оролцох боломжтой. Хөтөлбөрийн төгсгөлд хамгийн их оноо цуглуулсан нэг харилцагч FIFA World Cup Qatar 2022™  тэмцээний финалын тоглолтыг үзэх супер эрхтэй болох билээ.

Урамшуулалт хөтөлбөрт оролцохдоо:

  • Бритто картын нэг удаагийн худалдан авалтын 15,000₮ -с дээш гүйлгээнд 1 оноо
  • Бритто картын нэг удаагийн худалдан авалтын 300,000₮ -с дээш гүйлгээнд нэмэлт 5 оноо
  • Аяны хугацаанд TDB Online банкаар 10–с дээш гүйлгээ хийсэн тохиолдолд 10 оноо

Бритто картгүй хүмүүс нь тэгээд яахын бэ? гэж гуниглах хэрэггүй. Та #TDB_online болон зайнаас бүртгэлтэй дугаараасаа 1900-1977 лавлах дугаарт холбогдож эсвэл өөрт ойр байрлах салбараас загварлаг БРИТТО картаа захиалаад урамшуулалт хөтөлбөрт оролцоорой. Хэрвээ #TDB_online-аар картаа захиалбал Бритто картын жилийн хураамж 20% хөнгөлөлттэй байгааг дахин дуулгая.

Хамгийн өнгөлөг, хамгийн гоё загвартай Бритто виза карт танд үргэлж хэрэг болно. Хамгийн гол нь Таны хэрэгцээ шаардлагадаа нийцсэн Монголдоо тэргүүлэх олон байгууллагаар үйлчлүүлэх бүрдээ 3-10%-ийн буцаан олголт авах юм шүү. Мөн мэдээж гадаадын хаана ч аялж, ажиллаж, сурч явахдаа ашиглах хамгийн найдвартай карт байж чадна.

ВИЗАТАЙ ХАМТ КАТАРТ ХҮРЬЕ

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж