Энэ сарын 28 нд Төв цэнгэлдэх хүрээлэнд Камертон хамтлагийн 15 жилийн ойн тоглолт болно. Тус хамтлаг фэнүүддээ зориулан төгс тоглолт үзүүлэхээс гадна энэ тоглолтоо шоу тоглолтын жишиг болохуйц байхаар төлөвлөжээ. Энэ тухайгаа өнөөдөр нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг болон бусад албаны хүмүүст дуулгалаа. Тэд нийслэлийн удирдлагуудаас тусламж хүсч байна. Өмнө нь тус хамтлагийнхан 10 жилийн ойгоо тэмдэглэхэд 60 гаруй мянган залуус цугларч байсан. Энэ удаад ч мөн төдий дайны хүмүүс ирж магадгүй тул замын болон хамгаалалтын цагдаа гаргаж өгөхийг гуйлаа. Түүнчлэн тоглолтын өдөр төв цэнгэлдэхийн эргэн тойронд худалдаа үйлчилгээ гарах тул мэргэжлийн хяналтын байгуулагууд эрүүл ахуйн тал дээр нь анхаарал тавихыг хүссэн юм. Мөн тэд 15 жилийн ойгоороо фэнүүддээ нижгэр тоглолт үзүүлэхийн тулд хөгжим, тайз, гэрэлтүүлэг зэрэгт асар их зардал гаргаж байгаа гэдгээ дуулгасан юм. Хотын орлогч дарга Камертончуудын хүсэлтийг сонсоод Хан-Уулд дүүрэг болон Замын цагдаа газар, Нийслэлийн цагдаагийн газрынханд хамтарч ажиллахыг даалгасан юм.
Б.Анхаа
Б.Анхаа