"Синдром"-той урлаг судлаач

Хуучирсан мэдээ: 2022.09.29-нд нийтлэгдсэн

"Синдром"-той урлаг судлаач

"Синдром"-той урлаг судлаач

"Урлагийг математикийн шинжлэх ухаан шиг томъёолох боломжгүй. Таны мэдрэмжийг сэрээж чадвал тэр урлаг. Та сэтгэл, мэдрэмжиндээ итгэ" хэмээн өгүүлэх энэ бүсгүйг М.Аминаа гэдэг. Түүнийг Төрийн шагналт, анхны Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээ охин гэдгээр нь илүүтэй таних биз.

Тэр орчин цагийн "этгээд" уран бүтээлч. Монголын дүрслэх урлагийн тод гялбаа гэлтэй.

Учир юу гэвэл тэр өмнө нь “Шар хадны өвчтөн зураачид”, “Мөөмний түүх” гэх "хачин" нэртэй лекцийг олонд хүргэж байсан. Харин энэ удаа тэрбээр дэлхийн алдартай уран бүтээлчдийн үүх түүхийг өгүүлж, жинхэнэ "синдром"-той ертөнцөөр аялуулах нь тэр.

Та бүхэн лекц гэхээр албаны хувцастай нэг нөхөр индэр дээр гарч, ухаантай үг, афоризм хэлдэг гэж төсөөлж магадгүй.

Гэвч "синдром"-той урлаг судлаачийн лекц тийм биш. Энэ лекцийг урлаг судлаач М.Аминаа медиа арт бүтээлтэй хослуулан танилцуулснаараа онцлог. Түүний сонголт модернизмын гол төлөөлөгч болох алдарт Пабло Пикассо, Марк Шагал, Анри Матисс.

Гэхдээ тэдний өнгөрсөн баларсан түүхийг өгүүлэхээс татгалзаж, өнөөдрийн XXI зуунд оюун санаандаа, тархиндаа, зүрх сэтгэлдээ өөрчлөлтийг авч ирж "тархины түгжээ"-гээ мултлахыг санал болгоно.

Алдартай зураачид зөвхөн утга зохиол, хөгжим, дүрслэх урлаг, соёлын салбарыг хамраад зогсохгүй хүн төрөлхтний оюун санаа, сэтгэлгээнд хувьсгал хийсэн гэдгийг тун сонирхолтойгоор өгүүлнэ. Урлаг судлаач М.Аминаа "Хэрвээ та бүхэн анх удаа Пабло Пикассо, Марк Шагал, Анри Матиссын түүхийг сонсч байгаа бол заавал миний үгэнд итгэхгүй хэрэггүй" гэж зөвлөв.

ОХУ-ын И.Репины нэрэмжит Дүрслэх урлагийн академийн докторант, урлаг судлаач түүний гол зорилго урлагийн боловсролыг хүүхэд багачуудад ойлгуулж, танин мэдүүлэх. Энэ зорилгоо ч амжилттай хэрэгжүүлж яваа залуу уран бүтээлч.
Мөн энэхүү "Синдром"-той үдшийг модернизм чиглэлээр бүтээлээ туурвиж буй монгол уран бүтээлчдийн хамтарсан үзэсгэлэн, Анри Матиссын уран бүтээлээс сэдэвлэсэн модерн бүжиг, Пабло Пикассогийн уран бүтээлээс сэдэвлэсэн бүжигчин Н.Баярбаатарын контемпорари бүжиг, уран бүтээлч Я.Булганы өрөг бүтээл, уран бүтээлч Ц.Даваажаргалын саунд арт бүтээлүүд чимж, нүдийг хужирлав.

Гэрэл зургийг Б.Эрдэнэбилгүүн

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж