БНСУ визгүй зорчихтой холбоотой мэдэгдэл гаргажээ | News.MN

БНСУ визгүй зорчихтой холбоотой мэдэгдэл гаргажээ

БНСУ визгүй зорчихтой холбоотой мэдэгдэл гаргажээ

БНСУ визгүй зорчихтой холбоотой мэдэгдэл гаргажээ

Өмнөд Солонгос улсын засгийн газар өнгөрсөн зургадугаар сараас Чежү, Яньян нисэх онгоцны буудлуудаар гадаадын жуулчдыг визгүй нэвтрүүлэх шийдвэр гаргасан. Тус улсад нэвтэрч буй жуулчид Чежү арал дээр 30 хоног визгүй байх боломжтой. Түүнчлэн зорчихоосоо өмнө аялах зөвшөөрлөө цахимаар авсан тохиолдолд Чежү арлаас гадуур зорчих боломжтой юм. Мөн Яньян олон улсын нисэх онгоцны буудлаар нэвтэрч буй Вьетнам, Филиппин, Индонез, Монгол зэрэг орны тав ба түүнээс дээш тооны жуулчин 15 хоног визгүй зорчих боломжтой болсон.

Энэ шийдвэр ирэх аравдугаар сарын 1-нээс буюу Бямба гаригаас 2023 оны тавдугаар сарын 31-ний өдрийг хүртэл үйлчлэх юм.

Дээрх шийдвэрт Монгол Улсын тав буюу түүнээс дээш хүний бүрэлдэхүүнтэй бүлэг жуулчид хамаарагдах бөгөөд зарим мэдээллийн хэрэгслээр бүх хүнд хамааралтай шийдвэр мэт ташаа мэдээлжээ. Үүнтэй холбоотойгоор тус улсын ЭСЯ-наас тайлбар мэдээллийг өгсөн юм. Тодруулбал, бүлэг жуулчид 15 хоног визгүй зорчихдоо:

  • Аялал жуулчлалын агентлагаар дамжуулан аяллын хөтөлбөр төлөвлөсөн байх,
  • Зөвхөн Яньян олон улсын нисэх онгоцны буудалд нэг авиа компанийн нислэгээр бүгд ирж, бүрэн бүрэлдэхүүнээрээ эх орондоо буцах,
  • Covid-19-ийн эсрэг вакцины бүрэн тунд хамрагдсан байх, халдвар хамгааллын дэглэмийг чанд мөрдөх,
  • Орон нутгийн ажилтан дагалдах бол түүнтэй холбоотой үйлчилгээний хөлс төлөх, хилээр нэвтрэхэд хувийн болон шаардлагатай бусад мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн байх,
  • Зөвхөн Ганвон муж болон Сөүл хотод аялах боломжтойг анхаарах хэрэгтэй гэв.

Энэхүү хөнгөлөлттэй нөхцлөөр Өмнөд Солонгост визгүй зорчсон хэдий ч тус улсын нутаг дэвсгэрийг орхин гараагүй, хугацаа хэтрүүлсэн иргэдийн тоо зорчсон нийт монгол иргэдийн таван хувиас давсан даруйд уг шийдвэр цуцлагдана гэдгийг мөн БНСУ дахь Монгол Улсын ЭСЯ-наас мэдэгдлээ.

БНСУ-ЫН УРТ БОЛОН БОГИНО ХУГАЦААНЫ ВИЗИЙН ШААРДЛАГАД ӨӨРЧЛӨЛТ ОРСОН

Үүнээс гадна цар тахлын хориг цуцлагдаж, гадаадад гэрээтээр ажиллах болон аялж амрах сонирхолтой иргэдийн тоо эрс өссөн. Үүнтэй холбоотойгоор Өмнөд Солонгосын виз мэдүүлэх иргэдийн тоо тавдугаар сараас хоёр дахин өсөөд буй. Тиймээс тус улсын Элчин сайдын яамнаас өнгөрсөн сард мэдэгдэл гаргасан. Мэдэгдэлд, нэг удаагийн болон олон удаагийн виз мэдүүлэх нөхцөл өөрчлөгдөж байгааг анхааруулжээ.

Тодруулбал, богино болон олон удаагийн мульт виз мэдүүлэх нөхцөлд дараах өөрчлөлт орсон байна.

Олон удаагийн визний нөхцлийн тухайд БНСУ-д зорчиж байсан иргэн сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сарын үндсэн цалин 2.2 сая төгрөгөөс дээш дүнтэй, нэг жилээс дээш хугацаагаар ажилласан байх. Мөн сүүлийн зургаан сарын турш төлсөн татварын хэмжээ 2.2 сая төгрөгөөс дээш байх (татварын цахим тодорхойлолт), БНСУ-руу сүүлийн хоёр жилийн дотор дөрвөөс дээш удаа виз авч зорчсон иргэн гэх нөхцлийг  хүчингүй болгожээ. Гэхдээ, санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ. Мөн визгүй зорчсон бол хилээр нэвтэрсэн тоонд оруулж тооцохгүй ба эмчилгээний виз (С-3-3) ангиллын хувьд сүүлийн нэг жилийн хугацаанд хоёр  сая воноос дээш мөнгөн дүнг эмчилгээний зардалд зарцуулсан бол зорчсон тоонд хамааруулан тооцно гэжээ. Үүнээс гадна:

  • Төрийн албан хаагч болон төрийн өмчит аж ахуйн нэгжийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
  • -БНСУ-руу тогтмол нислэг үйлддэг авиа компани, усан онгоцны компанийн үндсэн ажилтан (хэлтсийн даргаас дээш албан тушаалтан),
  • 10 мянган доллароос дээш зээлийн эрхтэй олон улсад ашиглагддаг кредит карт эзэмшдэг, сүүлийн гурван сарын турш сарын дундаж хэрэглээ нь хоёр мянган доллароос дээш зарцуулалттай карт эзэмшигч,
  • БНСУ-тай хамтран байгалийн баялаг, эрчим хүч олборлох, борлуулах зорилгоор аж ахуйн нэгж байгуулах, БНСУ-ын төрийн болон төрийн өмчит байгууллагын урилгаар хэлэлцээр хийх, гэрээ байгуулах зэрэг үйл ажиллагааны шугамаар зорчих иргэн,
  • БНСУ-ын иргэншилтэй болсон иргэний эцэг эх, хүүхэд, МУ-д оршин сууж байгаа БНСУ-ын иргэний эхнэр/ нөхөр, мөн хоёр улсад гэрлэлтээ батлуулаад нэг ба түүнээс дээш жил хууль ёсны дагуу амьдарч буй БНСУ-ын иргэний эхнэр, нөхрийн эцэг эх, насанд хүрээгүй хүүхэд (19-өөс доош насны хүүхэд) бусад нөхцлийг энд дарж харна уу.

Харин богино хугацааны (C-3) нэг удаагийн виз мэдүүлэхэд мөрдөгдөж байсан санхүүгийн чадвар нотлох дараах нөхцлийг хүчингүй болгосон байна.

Тухайлбал, аж ахуйн нэгжийн захирал байгууллагын татварын тодорхойлолт (нэг улиралд төлсөн татварын хэмжээ 400 мянган төгрөгөөс дээш байх, аж ахуйн нэгжийн захирлаар томилогдон зургаан сараас дээш ажилласан байх)

Байгууллагын ажилтан: Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт(сүүлийн зургаан сарын турш нийгмийн даатгалын дэвтэр дээр бичигдсэн сар бүрийн үндсэн цалин нэг сая төгрөгөөс дээш байх). Гэхдээ санхүүгийн чадвар нотлох бичиг баримтыг хавсарган мэдүүлнэ гэжээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

unshigch 2022-09-29 165.231.67.187

oo, za za Vietnam, Indonesia, geed oronuudtai zurluuleed , yriaddag boljee. 15-honogiin vizgui aylal , 30,-honogoor ogohgui dee. ingej baihaar shuud l 3-5 jiliin viztei bolgood ,cholootoi yvuulj baimaar, tegbel harlan harlangesen oilgoltbaihgui bolondoo.

Avatar

Зочин 2022-09-29 202.55.188.90

Нарийн ярьвал тэр улсууд чинь Монголоосоо дээр хөгжилтэй шүү дээ хөөе улны Монголоо!

Avatar

иргэн 2022-09-29 66.181.160.56

Монголчуудыг визгүй оруулж яах нь вээ, тэртэй тэргүй манайхан оччихоод харлаад үлдэнэ, түүний оронд эдийн засгийн хамтын ажиллагаагаа сайжруулах, хоёр улсын хооронд чөлөөт худалдааны гэрээ байгуулах гэх мэт гол асуудлаа шийдэж байх нь хэрэгтэй байна.

Avatar

Зочин 2022-09-29 202.126.88.200

ҮМХИЙ ГУЙЛАГЧИД АА. АЗИЙН АДГИЙН ГУЙЛГАЧИД АА. АДИЛ ТӨВШНИЙ УЛСУУД Л ХООРОНДОО ВИЗГҮЙ ЗОРЧДОГ ЮМ ШДЭЭ. УЛНЫ АЙЛЫН ХҮН ТӨРӨӨС ТӨРСӨН ТЭРБУМТАН АЙЛЫН ГЭРТ ДУРААРАА ОРЖ ЧАДАХ УУ? МААНАГУУД АА. МОНГОЛ БОЛ УЛНЫ УЛС

Avatar

Зочин 2022-09-29 202.126.88.87

харилцан адил түвшинд асуудлыг ярих байсан юм. ер нь 3 сарын визийг энэ Батцэцэг авгай 15 хоногийнх болгосон юм биз дээ

Avatar

Зочин 2022-09-29 122.201.21.174

erguu sul ungaschuudad adilhan zam zaaj uguh heregtei

Avatar

БНСУ- ТАЙ ИНГЭЖ ХАРЬЦАНА. 2022-09-29 202.179.25.4

ХӨӨШ … ОДОО БОЛЬЖ ҮЗ. ХОЧР ОРОН ХООРОНДОО ЭДИЙН ЗАСАГ БИЗНЕС ХИЙДЭГ Л БОЛ ХАНГАЛТТАЙ ИХ ИТГЭЛУЛЭЛ БАЙНА ГЭЖ ТООЦНО. ХАРИЛЦАН ИТГЭЛЦЭЖ ХАРИЛЦАН ВИЗГҮЙ ЗОРЧИХГҮЙ БОЛ ХАРИЛЦАХ ХЭРЭГГҮЙ ЭЭ.. ХААШААН БЭ. СОЛОНГОСУУД ЭЛИТҮҮД МОНГОЛЧУУД УЛНЫХ ЮМ УУ … ЦАГТАА БИД ТЭДНИЙ ЭЗЭН БАЙЖ ТАТВАРЛАЖ ЯВСЫМ БАЙГАА БИЗ ДЭЭ. МОНГОЛ ЗАЛУУЧУУД БООЛ БИШ . МОНГОЛ ЖИЖИГ ГЙЛГАЧИН БИШ… ИНГЭЖ ХАРЬЦАНА. ҮГҮЙ БОЛ ТЭГЭЭД ХАРЬЦАХ ШААРДЛАГГҮЙ . ТЭД БИДНЭЭР ДУТАХГҮЙ ШИГ БИД ТЭДНЭЭР ДУТАХГҮЙ.

Avatar

Зочин 2022-09-29 202.179.25.6

Буудалд онгоц дүүрэн солонгосууд ирж байна лээ. Тэднийг зөвхөн УБ р аялуулаад буцаах хэрэгтэй

Avatar

иргэн 2022-09-29 103.212.118.225

Манайхан ч гэсэн Солонгосын жүүлчидад адилхан Маршрут гаргаж өгч хязгаарлалт тогтоож өгөх хэрэгтэй, Солонгосчуудыг хаа ч хамаагүй Дураараа аялахыг болтуоах хэрэгтэй,

Avatar

Зочин 2022-09-29 202.21.110.212

бодол чинь богинохон байна

Avatar

Зочин 2022-09-29 202.55.188.82

Манайх адилхан хандах хэрэгтэй шд….зөвхөн Монгол үнэтэй буудалд буух зөвхөн Улаанбаатар тэрэлж хооронд явах 5 хүнтэй багаар ирж багаар буцах…бас баян байх гэх мэтээр

Avatar

Зочин 2022-09-29 202.126.88.201

Хаха. Со нар монголд харлах уу үмбүү минь. Эрүүлээр сэтгэ ядуу гуйлгачин минь

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж